• Өнөөдөр 2024-05-03

БНХАУ-ын 148 байлдааны онгоц Тайвань руу нэвтэрчээ

2021-10-05,   541

БНХАУ-ын байлдааны онгоцнууд Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүс рү нэвтэрчээ. Удаа дараа давтагдаж байгаа уг үйл явдалтай холбоотойгоор Тайвань БНХАУ-ыг “Өдөөн хатгасан үйлдлүүдээ” зогсоохыг уриалсан байна.

БНХАУ-ын байлдааны онгоцнууд Тайванийн хамгаалалтын бүсэд дөрөв дэх өдрөө дараалан халдаж байгаа бөгөөд нийт 148 онгоц нэвтэрсэн талаар Тайваниас албан ёсны мэдэгдэл гаргасан. Тайванийн Засгийн газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд “34 J-16 сөнөөгч онгоц, 12 цөмийн бөмбөгдөгч H-6 бөмбөгдөгч онгоц байсан” талаар мэдэгдсэн юм.

БНХАУ нь Тайванийг тус улсын нэгэн тусгаар муж гэж үздэг. Харин Тайвань нь ардчиллаа зарлаж, тусгаар тогтносон улс гэдэг билээ.

 

Эх сурвалж: BBC, Reuters


БНХАУ-ын 148 байлдааны онгоц Тайвань руу нэвтэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188