• Өнөөдөр 2024-04-28

“Фэйсбүүк” хэрэглэгчдийн "тоо хэтэрч", 6.5 цаг гаруй хугацаанд сүлжээ нь тасалджээ

2021-10-05,   302

Монголын цагаар аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө “Фэйсбүүк” олон нийтийн сүлжээ тасалдаж, ажиллаагүй. Тэгвэл энэ талаар “Фэйсбүүк” компани мэдэгдэл хийж, дэлхийн даяар “Фэйсбүүк” сүлжээ 6.5 цаг гаруй хугацаанд тасалдсан талаар мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар “Фэйсбүүк” сүлжээ тасалдах болсон шалтгааныг “Дэлхий даяарх хэдэн тэрбум хэрэглэгч нэгэн зэрэг хандалт өгч, ачаалал үүсгэснээр сүлжээг тасалдуулсан байж болзошгүй” хэмээн урьдчилсан байдлаар дүгнэжээ. Мөн эвдрэлийн хэмжээг тодорхойлоогүй байгаа бөгөөд сүлжээний тохиргоо алдагдсан, серверт гэмтэл гарсан гэж урьдчилж дүгнэсэн. “Фэйсбүүк” сүлжээний мэргэжилтнүүд сүлжээ тасалдсан шалтгаан болох гэмтлийн хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: TASS, INDEPENDENT


“Фэйсбүүк” хэрэглэгчдийн "тоо хэтэрч", 6.5 цаг гаруй хугацаанд сүлжээ нь тасалджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188