• Өнөөдөр 2024-05-19

Филиппинд цэргийн онгоц осолдож, 45 хүн амиа алджээ

2021-07-05,   428

      Филиппин Улсын “Абу Сайяф” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор өмнөд хэсгийг зорьж явсан цэргийн онгоц осолдож, 45 хүн амиа алджээ.
      Урьдчилсан байдлаар онгоц осолдох болсон шалтгааныг илрүүлээгүй байгаа бөгөөд гаднын халдлагад өртсөн эсэх тухай шинж тэмдэг, сэжүүр байхгүй байгаа талаар албаныхан мэдээлэв.
      Орон нутгийн цагаар 11:30 цаг орчимд Филлиппин Улсын Жоло хотхоны ойролцоо осолдсон “Lockheed C130 Hercules” онгоц 96 хүн тээвэрлэж явсан бөгөөд одоогийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
       Цэргийн онгоцны ослын талаар талаар Филиппин Улсын Зэвсэгт хүчний удирдагч Ген Собижана “Онгоц осолдохоосоо өмнө дахин хөөрөх гэж оролдсон ч хүчээ авч чадаагүй” хэмээн мэдээлжээ.
Б.БАДАМЗУЛ
 
Эх сурвалж: BBC
 
 

Филиппинд цэргийн онгоц осолдож, 45 хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188