Япон Улсын нийслэл Токио хотоос баруун урагш 90 км зайд байрлах Атами хотод их хэмжээний бороо орсны улмаас хөрсний нуралт үүсэж, хоёр хүн амиа алдаж, 20 гаруй хүн сураггүй болоод байгаа юм.
Одоогийн байдлаар аврах, эрэн хайх ажилд Японы армийн 700 орчим цэрэг ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд хөрсний нуралтын төв цэгтэй ойр орших бүс нутагт оршин суудаг 387 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Япон Улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга мэдэгдэл хийхдээ улсыг хамарсан байгалийн гамшиг, газар хөдлөлт, галт уул, цунами зэрэгт сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Атами хотын ойролцоох улсын дундах хөндийгөөр жижиг гол урсдаг байжээ. Улмаар их хэмжээний аадар бороо орсны улмаас тухайн гол үерлэж, ойр орчмынх шавар, хог хаягдал хоёр орчим километр газар урсаж, хохирол учруулаад байна. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг тооцож чадаагүй гэнэ.
Эх сурвалж: Reuters
| ЁШИХИДЭ СҮГА: Байгалийн гамшиг, газар хөдлөлт, галт уул, цунами зэрэгт сэрэмжтэй байхыг анхааруулж байна |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |