АНУ-ын Засгийн газрын Үндэсний лаборатори "Ковид-19" цар тахлын гарал үүслийн талаар хийсэн тайлангаа танилцуулав.Тайланд "Коронавирус анх үүссэн газар буюу БНХАУ-ын Ухань хот дахь лабораториос "Ковид-19" цар тахлыг алдсан гэх хувилбар нь вирусийн гарал үүслийн судалгаан дахь хамгийн үнэмшилтэй мэдээлэл" хэмээн мэдэгджээ.
Мөн уг мэдээлэл дээр тулгуурлан нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай талаар АНУ-ын Үндэсний лабораториос мэдээлэв. Өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлж судалгааны ажлаа эхлүүлсэн уг тайланг АНУ-ын Калифорни мужийн Лоуренс Ливериорын үндэсний лаборатори бэлтгэсэн байна.
Судалгааны баг SARS-COV-2 вирусийн гарал үүслийн талаарх судалгааг геномын шинжилгээ, вирусийн генетикийн бүтцэд дүн шинжилгээ хийж тодорхойлсон аж.
Эх сурвалж: The Wall Street Journal
| "Ковид-19" цар тахлыг Хятадын лабораторид “бүтээжээ” |
|
Ц.Уртнасанг Польшийн "Гавьяаны мөнгөн загалмай" одонгоор шагнав
2026-08-09 17:53:34
24 мянган метр куб шатахууны агуулах 2028 онд ашиглалтад орно
2026-08-09 16:44:09
Тайваний шигшээ баг ХонгКонгийн шигшээ багийг 3:0-ээр хожжээ
2026-08-09 16:08:00
СЭЛЭНГЭ АЙМАГТ БАРИГДАЖ БУЙ 70 МВТ-ЫН ДЦС-ЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЖЭЭ
2026-08-09 13:35:07
“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-08-09 13:22:59
Багануурт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар боллоо
2026-08-09 13:01:13
Увс аймагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зургаа дахь жилдээ зохион байгуулжээ
2026-08-09 11:34:19
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |