Дэлхий дахинд Фрэнк Синатра нэрээрээ алдаршсан домогт дуучин Фрэсис Альберт Синатра 1915 оны арванхоёрдугаар сарын 12-нд АНУ-ын Нью-Жерси мужийн Хобокен хотод төрсөн. Синатра сицили гаралтай бөгөөд бага насандаа спортын сэтгүүлч болох хүсэл тэмүүлэлтэй хүү байжээ. Бүр орон нутгийн сонинд спортын сэтгүүлчээр ч ажиллаж байсан гэдэг. Гэсэн ч нэг өдөр Билли Холидэй, Бинг Кросби нарын дуу, хөгжмийг сонссон цагаасаа эхлэн спортын сэтгүүлч болох мөрөөдлөө орхижээ.

Синатра сонингоосоо гарч, “Hoboken Four” гэх орон нутгийн хамтлаг элссэнээр дуу хөгжмийн замналаа эхлүүлж байв. “Hoboken Four” хамтлаг удаан хугацаанд байгаагүй ч Фрэнк Синатраг үргэлжлүүлэн бие даасан дуу, тоглолтоо хийх гараа нь болсон юм. Залуухан Синатран уйгагүй зүтгэн уран бүтээлээ хийж байсан ч тэр бүр хүнд хүрдэггүй байв. Харин нэгэн өдөр орон нутгийн жижиг тайзан дээр дуулж байсан Синатраг 1940-өөд оны Америкийн нэрт хөгжимчин Харри Жеймс үзэж, түүнд найрлын хөгжмийн тоглолтод гоцлол дуучнаар оролцох санал тавьж байжээ. Ингэж л бидний мэдэх домогт дуучин Фрэнк Синатра 1939 оны долдугаар сарын 13-нд Балтимор лахь Hippodrome театрт дебютээ хийсэн аж. Анхны тоглолтоосоо л олон нийтэд хүрч, сайшаал хүртсэн Синатрагийн анхны "From The Bottom of" цомог тоглолтоос ердөө хоёр долоо хоногийн дараа нээлтээ хийж байв.
Урлаг судлаачид Фрэнк Синатраг дайны жилүүдэд хамгийн сайн ажилласан уран бүтээлчдийн нэг гэж үздэг. Дайны үед эр нөхөр, аав, хөвгүүдээсээ хол суугаа эмэгтэй сонсогчдодоо зориулан Синатра олон шилдэг хайрын бүтээжээ. Тэрбээр 1943-1946 оны дайны үед 17 шинэ дуу гаргаж байв. Гэсэн ч дэлхийн дайн албан ёсоор дууссанаас хойш карьер нь унажээ. Синатрагийн дуулдаг хайрын тухай дуунууд хоцрогдож, хоолой нь өвдөж, дуулж ч чадахгүй болсон ч гэдэг. Нөгөөтээгүүр, Синатра эхнэр Нэнсигээсээ салж, жүжигчин Зеппо Марксын бэлэвсэн эхнэр Барбаратай гэрлэсэн нь олон нийтийн шүүмжлэлийн бай болж байжээ.
Франк Синатра хоолой нь өвдөж, дуулж чадахгүй байх үедээ буюу 1950-аад онд кино урлагт хөл тавьж, дэлгэцийн бүтээлээрээ ч нэр хүндэд хүрсэн юм. Тэрбээр 1953 онд олны хүртээл болж эхэлсэн “From Here to Eternity” кинонд дүр бүтээж, “Оскар”-ын шилдэг эрэгтэй туслах жүжигчний шагнал хүртэж байв. Одоог хүртэл үзэгчид түүний “The Man with the Golden Arm”, “High Society” зэрэг кинонд бүтээсэн шилдэг дүрүүдийг нь дурсан санаж, үзэх дуртай байдаг.

1960-аад онд Синатра дэлгэцийн урлагаас холдож, эргэн дуу хөгжмийн салбартаа анхаарах болжээ. Хэд хэдэн сингл гаргасныхаа дараа Лас-Вегас хотын Цезарийн ордон театрт тогтмол тоглолтоо хийдэг болсон юм байна. Энэ үедээ Фрэнк Синатра өөрийн дуу хөгжмийн замналын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “My Way” дуугаа бичүүлжээ. “My Way” дууг Пол Анка бичсэн бөгөөд дотнын нөхөр Фрэнк Синатрадаа өгч, дуулуулсан нь 122 долоо хоног дараалан шилдэг 50 дууны жагсаалтад багтаж, түүхэн шилдэг дуунуудын нэг болсон. Нөгөөтээгүүр Фрэнк Синатраг бүх цагийн дуу хөгжмийн түүхэнд “шигтгэсэн” дуу болжээ.
Фрэнк Синатра 1970 онд зодог тайлж буйгаа зарлаж байсан ч Цагаан ордонд дуу дуулахаар уригдсанаасаа хойш эргэн дуу хөгжимдөө идэвтхэй ажилласан. 1974 онд гэхэд АНУ-ын найман хот, Япон, Австрали зэрэг гаднын 13 улсад аялан тоглолтоо хийжээ. Хэдий өөрийнх нь хувийн карьер унаж байсан ч Синатра зөвхөн өөрийн гэлтгүй Коул Портер, Ирвинг Берлин, Жером Керн, Жорж, Ира Гершвин нарын дуу байсан бол Стиви Уандер, Жорж Харрисон, Пол Маккартни, Жимми Уэбб, Жим Кроче, Нил Даймонд, Билли Жоэл нарын шилдгүүдийг дууг бичиж өгч байв. Үүнээс хойш домогт дуучин жирийн нам гүм амьдралыг сонгон амьдарсан билээ. Синатра 1998 оны тавдугаар сарын 14-нд АНУ-ын Лос-Анжелес хотод зүрхний шигдээсээр нас барсан. Домогт дуучин амьдралын сүүлийн өдөр хоногууддаа “Миний амьдрал ганцаардал, гуниг дунд өнгөрсөн” талаар ярьж байсныг хожим үр хүүхдүүд нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Уншигч танд Америкийн сэтгүүлч Жой Уильямсын 1992 онд Фрэнк Синатрагаас авч байсан ховор ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Одоо эргэд харахад та дуу хөгжмийн урлагаас юу сурч, юу алдсан байна вэ?
-Анх дуулж байхдаа хоолойгоо хөгжмийн зэмсэг шиг дуугаргах санаа байсан юм. Би Яша Хайфецын хийл, Томми Дорсигийн эвэрт хөгжмийн дуугаралтыг биширдэг байсан юм л даа. Тиймээс л би хоолойгоо хийл эсвэл тромбон шиг ашиглахыг хичээсэн. Гэтэл тэдэн шиг болох бус, тэдэн шиг болохыг хичээх тусмаа өөрөөрөө тоглож, өөрийгөө алж байсан.
-Дуу хөгжмөөсөө завсарлага авах болсноосоо хойш өөр хийх зүйл олов уу. Өөр хийх дуртай зүйлтэй болж чадсан уу?

-Би тосон будгаар зурдаг. Гэрэл зураг дарах ч дуртай. Бас олон жилийн турш галт тэрэгний зураг цуглуулж, цуглуулгатай болсон. Үүнийг минь мэддэг сонсогчид ч над руу галт тэрэгний зураг явуулахад нь би хэчнээн баярладаг гээч. Барбара бид хоёр хэд хэдэн нохой, муур, Рокки нэртэй тоть ч бий. Бас би хоол хийх дуртай. Анх аав, ээж хоёроосоо хоол хийхийг сурч байсан юм.
-Таны амжилтад хүрсэн гол нууц, томьёо нь юу байсан юм бэ?
-Ямар томьёо вэ. Надад хэзээ ч тийм зүйл байгаагүй. Дуу хөгжмийн салбарт амжилттай яваа хүмүүст бурхны өгсөн бэлэг байдаг болов уу гэж би хувьдаа боддог. Харин амжилтаа ахиулах нь бурхнаас өгсөн бэлгийг хэрхэн ашиглахаас л хамаардаг байх.
-Уран бүтээл, амьд тоглолтоороо үзэгч, сонгогчдодоо хүргэхийг хүссэн, эсвэл өөрөө эрэлхийлсэн зүйл тань юу байв?
-Би дуу хөгжмийн карьерынхаа туршид нэгэнтэйгээ ижил элементүүдийг эрж байсан юм болов уу. Дуулж, уйлж, намайг, миний биеийг бүхэлд нь оролцуулах боломжтой зүйл. Аялгуу надад цаг хугацааг зааж өгсөн. Цаг хугацаа хөгжимтэй нягт холбоотой. Харин хөгжим, дуу, авиа бол түүх. Тэр түүхээ гэрэлтүүлэх уран сэтгэмжит үг, найраг оруулснаар бидний уран бүтээл бүтдэг юм шүү дээ.
-Гэсэн ч та карьерынхаа туршид хэвлэлийг их шүүмжилдэг уран бүтээлч байсан шүү дээ. Хэрэв та өөрөө сэтгүүлчээр үргэлжлүүлэн ажилласан бол өөр шигээ уран бүтээлчийг хэрхэн “зохицуулах” байсан бэ?
-Би хэвлэлд шүүмжлэлтэй ханддаг нь үнэн. Энэ нууц биш, би өөрийгөө их зөвтгөдөг хүн. Гэхдээ би хэвлэлийг бүгдийг нь шүүмжилж үзэн яддаггүй. Үнэн бодит, шударга, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүлчдийг хүндэтгэдэг.

-Та “Хэрэв нэр хүндэд хүрээгүй байсан бол илүү тайван, аз жаргалтай амьдрах байж дээ” гэж бодож байв уу?
-Илүү тайван байж магадгүй л дээ. Гэхдээ аз жаргалтай биш. Миний туулж өнгөрүүлсэн амьдрал үнэ цэнтэй байсан уу гэвэл тийм. Би өөрийн мэддэг, дуртай зүйлдээ амьдралаа зориулсан хамгийн аз жаргалтай хүмүүсийн нэг.
-Та “Хэрэв хойд дүр гэж байдаг бол дуучин Лучано Павароттигийн дүрээр ирэхийг хүсэж байна” гэж байсан. Одоо ч энэ хүсэл хэвээр үү. Та дуурь, сонгодог хөгжимд тийм дуртай юм уу?
-Би металл, рокоос бусад бараг бүх төрлийн хөгжимд дуртай. Тэр дундаа дуурь, сонгодог дуучдыг биширдэг.
-Таны амьдралын хамгийн дурсамжтай мөч юу байсан бэ?
-Өвөө болсон минь намайг олон сая хүний алга ташилтаас ч илүү баярлуулсан.
-Таны дуу хөгжмийн замналын олонх амьд тоглолт шөнийн клубт болж байсан юм билээ. Харин одоо шөнийн клубт дуулах, концертод дуулах хоёрын алийг илүүд үзэх вэ?
-Шөнийн клубт үзэгч, уран бүтээлч хоёрын дунд үгээр илэрхийлэх аргагүй ер бусын, сонин харилцаа байдаг. Би өөрийгөө шөнийн клубын дуучин гэж боддог. Гэхдээ тэглээ гээд том концертод, үзэгчдийн өмнө гарахдаа догдолдоггүй гэсэн үг биш. Уран бүтээлч, үзэгч гээд хүн бүр цаг хугацаагаа сайхан өнгөрүүлж байвал дуу дуулах, хөгжим тоглох газар тийм ч чухал биш.

-Та өөрийнхөө дуунуудаас алинд нь илүү дуртай вэ?
-Би өөрийгөө олон гайхалтай уран бүтээлчтэй хамтарч, сайн дуунууд бичүүлсэн гэж боддог. Тэр бүгд надад өөр өөрийн гэсэн шалтгаантай, мэдрэмжтэй болохоор нэгийг нь онцгойлж хэлэх боломжгүй байх.
-Цаашид ч дуулах уу. Насан туршдаа уран бүтээлээ туурвиж чадах болов уу?
-Мөрийцсөн ч болно шүү...
-Багадаа спортын сэтгүүлч болох мөрөөдөлтэй, гэрэл зураг дарах сонирхолтой байсан Фрэнк Синатра карьерынхаа оргил үед нууцаар “Life Magazine” сэтгүүлийн гэрэл зурагчнаар ажиллаж байжээ.
-Синатра дэлхийн II дайны үед олон арван дуу бичүүлж байсан ч нэг ч дуу зарж чадаагүй гэнэ. Яагаад гэвэл, дайны үед гэртээ үлдсэн эмэгтэйчүүдэд зориулан АНУ-ын Засгийн газраас Фрэнк Синатрад мөнгө төлдөг байсан бөгөөд бүх дууг Засгийн газрын өмчилж байсан аж.
-1930-аад оны сүүлчээр дуу хөгжмийн салбарт орсон Синатра хэдэн жил дараалан шөнийн клуб, жижиг тайзан дээр дуулж байсан ч цалин, мөнгө авч байгаагүй гэнэ. Харин нэгэн удаа радиогийн нэвтрүүлэгт оролцоход нь радиогоос зүгээс гарыг нь “цайлгаж” байсан нь домогт дуучны анхны цалин болжээ.
| ФРЭНК СИНАТРА: МИНИЙ АМЬДРАЛ ГУНИГ, ГАНЦААРДАЛ ДУНД ӨНГӨРСӨН |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |