Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Оскар-2023” кино наадмын шагнал гардуулах ёслол өнгөрсөн даваа гарагт Лос-Анжелесийн Долби театрт болсон. 95 дахь удаагийн “Оскар-2023”-ын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээр үзэгчдийн эчнээ танил Брендан Фрейзер “The Whale” кинонд бүтээсэн Чарлигийн дүрээрээ шалгарсан юм. Брендан Фрейзерийн хувьд “Оскар-2023” түүний нэр дэвшсэн анхны “Оскар” байсан бөгөөд олон жилийн турш арилжааны кинонд дүр бүтээж, замнал нь уналттай хэмээн шүүмжлэлд өртөж байсан Брендан “The Whale” киноны Чарлигийн дүрээрээ эргэн ирэлт хийлээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор шинэхэн “Оскар”-ын шагналт Брендан Фрейзерийн шагнал гардуулах ёслол болохын өмнөхөн өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Уг ярилцлагыг “Backstage” сэтгүүлийн сэтгүүлч Винни Манкусо авсан бөгөөд ярилцлага өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд хэвлэгдсэн “Backstage” сэтгүүлийн шинэ дугаарт гарчээ.
Энэ бүхэн Лондонгийн “West End Stage” зуны театрын сургуулиас эхэлжээ. Багадаа аавыгаа даган хотоос хотын хооронд нүүдэг байсан Брендан “West End Stage”-ээс жүжигчин болох мөрөөдлөө олов. Жүжигчин болох мөрөөдөл тээсэн тухайгаа ч “Шинэ газарт өөрийгөө шинэчлэж, дахин эхлэхийг хүссэн” хэмээсэн юм. “Oliver” продакшны бүтээлүүд Лондонг гайхшруулж байсан тэр үед Брендан Фрейзер жүрж шиг будсан теннисний бөмбөгөөр дүүрэн түрдэг сагс унаж, “West End Stage”-ийн тайзан дээр гарч байжээ.
Брендан Фрейзер “West End Stage”-ийн тайзнаас эхэлсэн жүжигчний карьераа “Би багадаа уншсан үлгэр, түүхээ тэгж бусдад үзүүлэхийг хүссэн. Эхэндээ яаж хийхээ мэдээгүй. Жинхэнэ ажил ч гэж бодоогүй. Гэхдээ надад маш их утга учиртай байсан” гэв. Түүний бодит байдал болон хийсвэр төсөөллийн дундах төгс газрыг эрэлхийлсэн сониуч зан нь олон арван жилийн жүжигчний аялалд гаргажээ.

“The Whale” киноны зохиолч Сэмюэл Хантер, найруулагч Даррен Аронофски хоёр Брендан Фрейзерийг хэт таргалалттай, англи хэлний багш Чарли гэх эрийн дүрд тоглуулахыг сайн шахжээ. Кино зурганд орохын тулд дүрдээ хичээнгүйлэн хувирсан харагдах. Бренданы хэлснээр “West End Stage”-ийн тайзнаас хойш олон жилийн дараа “The Whale” кино л түүнийг жинхэнэ хүч, арга барилаа турших боломж олгосон” гэнэ. Улмаар “The Whale” кино Брендан Брейзерийн анх удаа “Оскар”-ын шилдэг гол дүрийн жүжигчинд өрсөлдсөн кино болсон бөгөөд тэрбээр 300 орчим кг жинтэй эрийн дүрээрээ “SAG Award”-ын шагнал, шүүмжлэгчдийн сонголтын шагналыг хүртээд байгаа юм. “The Whale” кино энэ зэрэг амжилт үзүүлж, түүний бүтээсэн дүр олон хүнд хүрч байгаа нь Брендан Фрейзерийг өмнө нь амьдарч байсан Лос-Анжелес хотод нь 15 жилийн дараа авчирч, зураг авалтаа хийсэнтэй ч холбоотой байж мэднэ. Энэ тухай Брендан “Би Лос-Анжелес хотод, тэр дундаа жилийн яг энэ үед хайртай хэвээрээ. Анх 32 жилийн өмнө энэ хотод ирж байжээ” гэв. Тэрбээр Гадаад хэргийн яамны хөтөлбөр, Техасын Өмнөд Методистын их сургуулиас буцаж байхдаа зориглон нэгэн алхам хийж байсан Лос-Анжелест адал явдал хайн ирсэн нь байв. Тус хотод өнгөрүүлсэн цаг хугацааныхаа талаар “Би ихэвчлэн Вилл Рожерын далайн эргийн цэцэрлэгт хүрээлэнд очиж, чийгтэй элсэн дээр суух дуртай байлаа. Давлагаа ширтэн суухдаа өөрөөсөө “Энэ амьдралдаа зориулж юу хийх гэж байна вэ” хэмээн асуудаг байв” гэсэн юм.
Гэсэн ч Брендан Фрейзер амьдралдаа зориуж юу хийх вэ гэсэн асуултдаа хариулт авч чадаагүй бөгөөд тэр цагаас хойш туслах дүрүүдэд тоглож эхлэв. Өсвөр насны хүү байхдаа 1992 онд “Encino Man”, 1997 онд “George of the Jungle” кинонд дүр бүтээж, хариултаа эрсээр л байв. Тэрбээр “Би ажил, мэргэжилдээ утга учиртай хандсан. Гэсэн ч гэнэн хэвээрээ байсан. Надад олон кинонд сайн дүр бүтээсэн юм шиг мэдрэмж төрдөг байлаа. Үнэндээ би шинэ хотод дасан зохицохыг хичээсэн зүгээр л нэг залуу байсан” гэв.
Ярилцлага дундуураа Брендан 1992 онд “School Ties” кинонд бүтээсэн бусдад гадуурхагддаг ахлах сургуулийн сурагчийн дүрээ онцолж байна. Тэр “Би тэр дүрээр хувь жүжигчний хувьд золиос гаргасан” гэсэн юм. Үргэлжлүүлэн “Үр дүнд нь өөрөөрөө байх ёстой гэдэг сургамж авсан” хэмээв.
Түүний хэлснээр жүжигчний мэргэжлийг хүсвэл өөр дотроо хэрхэн хүмүүс бий болгохыг мэддэх байх ёстой гэнэ. Брендан “Энэ зүйл хүний тархи, оюун бодлыг өөрчилж, чамайг хэзээ ч төсөөлж байгаагүй нэгэн болгон хувиргаж чадна. Би зүгээр л бусдад өөрийгөө таниулж чадах эсэхээ шалгахыг хүссэн. Хүүхэд байхдаа өөр өөр газар нүүж очдог байснаас эсрэг, өөрийн тав тухаа мэдэрсэнтэй холбоотой” гэлээ.

Брендан Фрейзер кино урлагийн технологи аналогиос шууд дижитал руу шилжсэн гэж үздэг юм байна. Ингэхдээ тэрбээр 2008 онд үзэгчдийн хүртээл болсон “Journey to the Center of the Earth”, Жеймс Камероны “Avatar” киноноос жишээ аван 3D хөдөлгөөнт камер гэхчлэн дижитал технологи дэлгэцийн урлагийг “аварсан” гэх. Намайг “Тэр үед чи хаана байсан юм бэ” гэхэд Брендан хэсэг дуугаа хураав. Тэрбээр кино урлагт дижитал технологи нэвтэрч эхлэхэд дүрийн хөгжүүлэлт бага шаарддаг “DC”-гийн "Doom Patrol", "The Affair" зэрэг телевизийн цувралд туслах дүр бүтээж, хэд хэдэн арилжааны кинонд тоглоод байсан юм. Энэ тухайгаа “Асуудал нь арилжааны кинонд “жинхэнэ” жүжигчин байдаггүй. Хэзээ нэгэн цагт өөрийн оршихуйг хүмүүст мэдрүүлэхийг хүссэн надад арилжааны кинонд тоглосон цаг хугацаа мөрөөдлөөсөө ухарсан мэт санагдаж байв” гэлээ. Харин аз болоход найруулагч Аронофски түүнтэй ярьж, санал тавьжээ. Энэ үеэр Брендан “Хүн бүрийн миний тухай бодол ижил болсон тэр үед би өөрийгөө дуусжээ л гэж бодсон. Харин Аронофски надад “Надад хүн бүрийн мэддэг, дахин харахыг хүсдэг, өөртөө санаа тавьж, шинэ арга зам хайж байгаа жүжигчин хэрэгтэй байна” гэсэн” хэмээв.
“The Whale” кино үзэгчид дунд гэлтгүй шүүмжлэгч, жүжигчдийн дунд ч “тахал” шиг тархсан. Тус кино түүнийг хүссэн оргилд нь авчирсан. “The Whale” киноны нүүр будагч нь Адриен Морот бөгөөд тэрбээр саяхан олны хүртээл болж, шуугиан дэгдээсэн “M3GAN” киноны нүүр будалтыг ч хийжээ. Адриен “The Whale” кинонд зориулж, Бренданыг дүрд нь тохируулахыг тулд хэдэн зуун кг-ын хиймэл эрхтэн өмсгөж, шахаж өгсөн гэнэ. Энэ тухай Брендан “Чарлигийн дүрийн хувиргалт хүн бус робот шиг болж болох байсан. Гэхдээ үгүй. Тэр бол хүн. Бусад кино бүтээгч хэт таргалалттай хүнийг хувиргахдаа хошигнол болгочихдог. Харин Адриен тийм зүйл болгоогүй. Тэр урьд өмнө нь хэний ч хийж байснаас илүүг хийсэн” гэв.

Хэдий кино зураг авалт дуусаад удаж байгаа ч Брендан Чарлигийн дүрдээ үнэнч хэвээр байгаа нь ажиглагдаж байлаа. Ярианы хэмнэл, хувцаслалт нь ч Чарли гэх дүрээс нэг ч их зөрсөнгүй. “The Whale” киног үзсэн дэмжигчдийнхээ сэтгэгдлийн талаар Брендан “Кино үзсэн олон хүнээс сэтгэгдлийг нь сонссон. Тэд миний дүр хэт таргалалттай эр гэдгийг нь мэдээд тоогоогүй. Гэхдээ театрт ирж, кино үзээд тавхан минутын дотор л Чарли ч гэсэн эр хүн болохыг мэднэ” гэсэн юм.

“The Whale” киноны гол баатар Чарлигийн киноны төгсгөлийн үзэгдэл надад Бренданы амьдралыг санагдуулж байв. Киноны төгсгөлд Чарли шавь нараасаа үнэнч зүйл бичихийг гуйдаг. Харин тэр үед 20-иодхон насандаа жүжигчний замналаа эхлүүлсэн Брендан надад бодогдсон юм. Киноны төгсгөлийн талаар тэрбээр “Нэг хүн надад “Чиний амьдрал тийм ч сонирхолтой биш гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж хэлсэн. Үнэндээ би өөртөө сайн яв, өгс гэсээр ирсэн. Гэхдээ 20-21 настайдаа “амьдрал”-аа эхэлсэн хүн үүнээс илүү хэр хол явж чадах юм бэ” гэв.
Би Лос-Анжелесийн далайн эрэг дээр суун “Амьдрал сонирхолтой байх болов уу” хэмээн өөрөөсөө асууж байсан 20 настай Бренданаас асуулт асуухыг хүссэн юм. Миний халган байж тавьсан асуултад тэрбээр “Тэр үед би өөрийгөө шагнал авдаг, эсвэл дэлхийн тавцанд гардаг кинонд тоглоно гэж төсөөлж байгаагүй” гэв. Брендан үргэлжлүүлэн “Би тэр үед шинэ хотод очсон юу хийхээ ч сайн мэдэхгүй залуу байсан. Харин одоо ойд төөрсөн нялх хүүхэд шиг байхаа больсон. Гэхдээ өнөөх хотын залуу алга болоогүй. Залуу тэр хотдоо дасан зохицсон” гэлээ.

Ярилцлагын төгсгөлд Брендан Фрейзер “Олон жилийн өмнө “West End Stage”-ийн тайзнаас эхлүүлсэн замдаа эзэн болох цаг нь болсон. Би дахин өөрөөрөө байж, хэний ч асуултад хариул чадахаар байна. Хүмүүс Чарлигийн дүрээс асуухад үнэнээр нь хариулдаг жишиг миний толгойд бий” хэмээснээр бид хоёр ярилцлагаа өндөрлүүлсэн юм.

| “ОСКАР”-ын шагналт БРЕНДАН ФРЕЙЗЕР: “The Whale” кино намайг шинээр төрүүллээ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |