X Богд Монгол Улсаас тодорсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор X Богдод авшиг хүртээж, буддын ухааны багш болсон Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай ламын ховор ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Уг ярилцлагыг 2010 оны тавдугаар сард “Time” сэтгүүлээс авсан бөгөөд Дээрхийн гэгээн Далай ламаас 10 орны сэтгүүлч асуулт асуужээ. Тэр бүр олны өмнө ил гарч, нууцаа дэлгэдэггүй Дээрхийн гэгээн 10 асуултад нь Далай лам байхаас залхаж байсан, шашинтай холбоотойгоор эх орноо зугтаж байсан тухайгаа ярьсанаар уг ярилцлага “Time” сэтгүүлийн шилдэг ярилцлагуудын нэг болж байжээ.
Энэтхэгийн сэтгүүлч КАНТЕШ ГУТТАЛ: Танд хэзээ нэгэн цагт уурлаж, бухимдсан үе байдаг уу?
-Мэдээж, уурлаж, бухимдалгүй яах вэ. Би ч гэсэн хүн шүү дээ. Ер нь уураа гаргаж, бухимдахгүй байвал ямар нэг зүйл буруугаар эргэж байна гэж боддог. Оюун бодолд зохицохгүй байгаа хэрэг л дээ (инээв).
Германын сэтгүүлч ЖОАНА КОТАР: Энэ дэлхий дээр маш их үзэл ядалт, хорсол оршиж байхад яаж ийм өөдрөг, сонгосон замдаа тууштай, үнэнч байж чадсан юм бэ?
-Би аливаа зүйлийг үргэлж өөр өнцгөөс нь хардаг. Өдөр бүр дэлхийн хаа нэгтээ амьдрал үгүй болж, халдлага, дуулиан үргэлжилж байгаа. Гэхдээ дэлхий бүхэлдээ ийм байна гэж бодож байгаа бол та эндүүрч. Дэлхий дээрх олон тэрбум хүнээс үймээн дэгдээгчид нь цөөндөө орно шүү дээ.
Уэльсийн сэтгүүлч ЭНДИ ТОМАС: Анх Далай лам болсноос хойш таны өөртөө хүлээсэн үүрэг хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Би өөрийн хүслээр лам болоогүй. Намайг сонгосон. Би хүссэн ч, эс хүссэн ч буддын гүн ухаанд суралцах ёстой болсон. Том сүм, хийдэд шавилан сууж, буддын гүн ухааныг сурахдаа эцэст нь би хариуцлагатай байх ёстой гэдгээ ойлгосон юм. Заримдаа Далай лам байх хэцүү байдаг. Гэвч ямарваа нэгэн бэрхшээл тулгарвал миний үйлчлэх боломж юм.

Австралийн сэтгүүлч ЖОЗЕФ ЧЕНГ: Та БНХАУ-ын Засгийн газартай эвлэрэх боломж байгаа гэж хардаг уу?
-Тийм ээ, боломж бий. Гэхдээ өнгөрсөн туршлагаасаа харахад энэ эвлэрэх тийм ч амар байхгүй гэж бодож байна. Тэдгээр үзэлтнүүдийн олонх нь явцуу, алсын хараагүй байдаг. Тэд юуг цогц, бүхлээр нь авч үздэггүй. Харин БНХАУ-ын дотоод тал нь гадаад ертөнцтэй илүү өргөн харилцаатай байдаг. Ард түмний дунд, тэр дундаа сэхээтнүүдийн дунд эсэргүүцэгчид олон болж байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт бүх зүйл өөрчлөгдөх нь гарцаагүй.
Колорадогийн сэтгүүлч РОБИН РАЙС: Тэгвэл хэт үзэлтэн, үймээн дэгдээгч болгохгүйн тулд хүүхдүүдээ хэрхэн сургах ёстой юм бэ?
-Хүүхдүүд эцэг, эхээ хардаг. Эцэг, эхчүүд нь тэдний толь. Хүүхдээ багаас нь амьдралд маш их асуудал тулгардаг гэдгийг зааж өгч болно. Тэгэхийн тулд өөрөө ч тэрхүү асуудлууддаа тайван, сэтгэлээ гаргаж хандах хэрэгтэй. Би орчин үеийн боловсролын тогтолцооны талаар нэг бодолтой байдаг юм. Бид тархины хөгжилд илүүтэй анхаарал хандуулахаас сэтгэлийг нь баясгахаа мартсан байдаг.

Манилагийн сэтгүүлч ГРЕГО ФРАНКО: Далай лам байхын оронд жирийн хүн болох талаар бодож байгаагүй гэж үү?
-Залуудаа бодож л байсан. Тэр үед “Далай лам байна гэдэг их ачаа юм. Хэний ч мэдэхгүй төвөд эр байсан ч болоосой. Илүү эрх чөлөөтэй байх болно” гэж боддог байлаа. Харин дараа нь миний байр суурь бусдад хэрэгтэй зүйл гэдгийг ойлгосон. Одоо бол Далай лам болсондоо үнэхээр баяртай байдаг. Тэглээ гээд би бусдаас онцгүй нэгэн биш шүү дээ. Бид бүгд л адилхан хүн.
Мексикийн сэтгүүлч ПАМЕЛА ДЕЛГАДО КОРДОБА: Төвөдийг санадаг уу?
-Төвөдийн соёл эртний төдийгүй өнөөгийн ертөнцөд ч хамааралтай. Буддын гүн ухаанд суралцаж байхдаа хүчирхийллийн асуудлын дараа Төвөдийн энэрэнгүй, хүчирхийлэлгүй соёлыг үзэж, ойлгосон. Энэтхэгт муссоны улирал гэж нэрийддэг хэт чийглэг улирал бий. Тэр үеэр л Төвөдийг их санадаг.

Филлиппиний сэтгүүлч АРНИ ДОМИНГО: Шашин шүтлэгийг тархи угаалт, нууц хүчирхийлэл, оюуны аллага болгон ашигладаг хүмүүст юу хэлэх вэ?
-Шүтлэгтнүүд дотор гэмгүй, үнэнч хүн олон. Гэвч тэдгээрийн ашиг сонирхлыг бусдын гар удирддаг. Тэр “бусад”-ын сонирхол шашин биш. Харин эрх мэдэл, зарим тохиолдолд эд хөрөнгө байх нь бий. Тэр хүмүүс шашны итгэлийг өөрчилж байна. Гэсэн ч энэ тохиолдолд бид тэр хүмүүсээс ялгарах ёстой. Бүх шүтлэгтний шашин муу зүйлээс үүдэлтэй биш шүү дээ.
-Коннектикутын сэтгүүлч ЖУ ХУАН: Далайн ламаар сонгогдсоноосоо хойш өмд өмсөж үзэв үү?
-Тийм ээ, их хүйтэнд өмсөж байсан. 1959 онд эх орноосоо зугтаж гарахдаа бусдын л адил өмд өмсөж гарсан. Тиймээс надад өмд өмсөж байсан туршлага бий шүү.
-Канадын сэтгүүлч ЛЕС ЛУКАС: Таны Далай ламын амьдралаас туулж, өнгөрүүлсэн замнал амжилттай байсан гэдэгт итгэлтэй байна уу?
-Тэгж бодох их харьцангуй ойлголт л доо. Хэлэхэд маш хэцүү. Миний амьдрал бусдын л адил өнгөрсөн. Заримдаа онож, заримдаа алдсан.

| ДАЛАЙ ЛАМ: ЗАЛУУДАА “ХЭНИЙ Ч МЭДЭХГҮЙ ТӨВӨД ЭР БАЙСАН Ч БОЛООСОЙ” ГЭЖ БОДДОГ БАЙЛАА |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |