1981 оны зургадугаар сарын 12.
Франц Улсын нийслэл Парис хотын сургуульд сурч байсан япон эр Иссей Сагава хоёр том чемодан бариад Бой-де-Булон ой руу алхаж байхыг гэрчүүд харжээ. Гэрчүүдийн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид Иссей Сагавагийн гэрт нэгжлэг хийж, маргааш өдөр нь түүнийг баривчилсан байдаг.
Шалгалтын явцад Иссей Сагава нь Сорбоннагийн аспирантурын оюутан эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь эрэмдэглэсэн болохыг тогтоосон. Мөн үүгээр ч зогсохгүй хэрэгтний гэрт нэгжлэг хийх үеэрээ хохирогчийг тамлан зовоосон, бүр махыг нь идсэн болохыг нотлоод байлаа. Гэсэн ч сэтгэл судлаачид Иссей Сагаваг “сэтгэцийн өвчтэй” гэж тодорхойлсон тул Францын хуулиар түүний үйлдсэн хэргийг шүүхээр шалгуулах боломжгүй болж, цуврал алуурчин Иссей Сагава ялаас чөлөөлөгдсөн.
Парис хотод гарсан хэрцгий хэрэг болсноос хэдэн сарын дараа Иссей Сагава эх орон руугаа буцжээ. Харин түүнийг эх орондоо очиход нь Япон Улсын эрх баригчид хүн амины хэргээр шүүхээр оролдсон ч, амжилт олсонгүй. Эрүүгийн хуулийнхаа дагуу Францын хууль зүйн ажилтнууд Японд шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан учир Иссей Сагаваг дахин сулласан юм.
Харин энэ жилийн туршид хэний ч гаргаагүй зоригтой шийдвэрийг Японы “VICE” агентлагийн редактор Томоказү Косүга гаргасан Тэрбээр цуврал алуурчин Иссей Сагава гэж хэн болох бодит үнэнийг олон нийтэд хүргэхийг хүсэж, цуврал алуурчны гэрт зочилж, ярилцлага авсан юм.
Уншигч та бүхэнд дэлхийд зартай цуврал алуурчин Иссей Сагавагийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.
-Анх хэрхэн каннибализм /хүний мах идэх хүсэл/ хүслээ мэдэрч байсан тухайгаа яриач?
-Би төрсөн цагаасаа хойш л биемахбодийн хувьд сул дорой байсан. Миний хөл маш туранхай, харандаа шиг харагддаг байлаа. Харин бага сургуулийн нэгдүгээр ангидаа эрэгтэй хүний гуя минийхээс өргөн, махлаг байхыг хараад “Амттай харагдаж байна” гэж бодож байсан юм. Гэхдээ би ижил хүйстэн биш. Миний каннибалист хүслийг барууны эмэгтэйчүүд өдөөсөн. Эхлээд тэднийг алах, махыг идэх хүсэл бус жинхэнэ бэлгийн дур хүсэл байсан. Гэхдээ миний ойлгосноос хүний мах идэх хүсэл бол бэлгийн дур хүсэлтэй ойролцоо зүйл. Хэрэв би эр бэлгийн эсээ гадагшлуулахгүй удвал хүний мах идэх хүсэл улам хүчтэй болдог.

-Тэр хүсэл чинь хуримтлагдсаар байгаад 1981 оны зургадугаар сард гарсан хэрэг шиг тэсэрдэг гэсэн үг үү?
-Би Парист байхдаа орой болгон нэг биеэ үнэлэгчийг гэртээ авчраад бэлгийн дур хүслээ хангасныхаа дараа алах гэж оролддог байсан. Гэхдээ олон зуун удаа оролдсон ч чадаагүй. Эмэгтэйчүүд ар шилэнд нь буугаа барих үед ёс суртахуун гэхээс илүүтэй миний зөн совин намайг зогсоож байсан байх. Гохыг дарах үед миний амьдарч буй ертөнц хэсэг хэсгээрээ бутран унахыг ойлгож байсан.
Харин хэсэг хугацааны дараа миний хэргийн золиос болоход тохирсон эмэгтэйг их сургуулиас харсан юм. Тэр бусад франц эмэгтэйгээс огт өөр, маш найрсаг, дулаахан байсан. Харин би түүнийг хөнөөснийхөө дараа еврей гэдгийг мэдсэн. Түүнийг гэртээ хэд хэдэн удаа урьж, бид хамтдаа үдэшлэг хийсэн. Тэгэх бүртээ араас нь буу чиглүүлж байсан ч, хараахан гохыг нь дарах цаг болоогүй байсан юм.
-Буугаа чиглүүлсэн тохиолдол бүр чинь түүнийг хөнөөх хүслийг улам өдөөсөн байх л даа...
-Тийм ээ, бид нэг өдөр манайд сукияки үдэшлэг хийсний маргааш нь би түүнийг хөнөөсөн. Гэртээ урьж, зочны өрөө рүү оруулаад араас нь аажуухан ойртож, гүнзгий амьсгаад аваад гохыг дарсан. Үнэн хэрэгтээ тэр ямар ч өвдөлт мэдрэлгүйгээр нас барсан. Рене Хартевелтыг тэрий хадан унахад нь би хэдэн хоромын турш түргэн тусламж дуудах талаар бодож байлаа. Тэгээд гэнэт өөртөө хандан “Битгий тэнэгтээрэй дээ. Чи энэ мөчийг 32 жилийн турш мөрөөдсөн. Харин ч одоо биеллээ” гэж хэлсэн юм.
Би хамгийн эхэнд түүний өгзгийг зүссэн. Цааш нь илүү гүн зүсэж, эрдэнэ шиш шиг харагдсан өөх, маханд хүрсэн. Өгзөгнийх нь махны нэг хэсгээс тастаж аваад амандаа хийсэн нь миний амьдралын түүхэн мөч. Би түүний цогцсыг хэдэн хэсэг огтолж байгаадаа шунаагүй. Олон жил өнгөрсөн ч энэ тухай ярихад одоо хүртэл хэцүү байна.
-Тэгээд...?
-Энэ чамд утгагүй сонсогдож магадгүй. Гэхдээ би Рене Хартевелтыг хөнөөснийхөө дараа л найзаа алдсанаа ухаарч, харамсаж байлаа. Миний үнэхээрийн хүсэж байсан зүйл бол түүний амьд махыг идэх. Энэ олон жилийн турш хэн ч намайг ойлгохгүй байна. Би түүнийг хөнөөхийг биш, амьд байхад нь махнаас нь жаахан л амтлахыг хүссэн юм.
Олон жилийн турш хүмүүс намайг түүнд хайртай байсан учраас хөнөөсөн гэж ярьдаг. Гэхдээ би яагаад хайртай хүнээ хөнөөж, иднэ гэж...

-Чи түүний махыг түүхийгээр нь идсэн үү?
-Ерөнхийдөө тийм. Эхэндээ би түүний өгзгийг шууд хазах санаатай байсан ч болоогүй. Түүний арьс маш зузаан. Шүднийхээ мөрийг үлдээж чадсан ч, эрүү өвдөхөөр нь больчихсон. Бас тухайн үед Рене Хартевелтын сарын тэмдэг нь ирсэн байсан болохоор түүний зарим махны зарим хэсгийг зажлалгүйгээр залгисан. Би тэр үед анх удаа л бэлгийн таашаалыг өөр зүйлээс авч үзсэн. Яг л дотроос минь шатаж байгаа юм шиг мэдрэмж...
Хүний мах үнэргүй. Би хүний махыг дэлхий дээрх хамгийн амттай мах гэдэгт итгэдэг. Удах тусам амт нь гайхалтай болдог. Түүний хөнөөснөөс хэдэн өдрийн дараа дахин идэхэд илүү гоё амттай болсон байсан. Харин хөлийнх нь тавхай эвгүй үнэргүй, тийм ч сайхан амттай байгаагүй. Хүзүүнийх нь мах хамгийн шилдэг нь байлаа. Бас хэл нь ч амттай байсан. Гэхдээ үнэхээр найрлахыг хүсвэл гуяных нь махыг идэх хэрэгтэй.
-Уншигчдад хүний мах идэх талаар зөвлөгөө өгөх гээд байна уу, үгүй юү. Ер нь өөрийгөө үүнээс чөлөөлөх талаар бодож байгаагүй юм уу?
-Үгүй ээ, үгүй. Надад одоог хүртэл үзэсгэлэнтэй эмэгтэйг амьдаар нь идэх хүсэл байдаг. Үнэнийг хэлэхэд яагаад өөр хүмүүс бусдыгаа идэхийг хүсдэггүйг ойлгохгүй байна.
Надад зөөлөн хазалт л хангалттай. Энэ бүхэн ердөө амтлах хүслээс үүдэлтэй.
-Тэгэхээр одоог хүртэл хүний мах идмээр байгаа гэж үү?
-Гарцаагүй. Зургадугаар сар гарч, зун болоод эмэгтэйчүүд хувцсаа нимгэлж эхлэх үеэр энэ мэдрэмж юу юунаас илүү төрдөг. Яг өнөөдөр би гэр рүүгээ ирэх замдаа метронд нэг богино банзалтай охин харлаа. Түүнийг хараад л идэхийг хүссэн. Би энэ удаад япон үзэсгэлэнт эмэгтэй идмээр байна. Эмэгтэй хүний байгалийн амтыг мэдрэхийн тулд илүү нимгэн зүснэ. Харин чи надад миний сонирхолд нийцэх үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн жагсаалтыг дурдаж болох уу. Би үзэсгэлэнтэйгээс гадна залуу эмэгтэйчүүдэд хамгийн их дуртай.
Хүний мах амтгүй, муухай гэх яриа байдаг. Гэхдээ тэд үнэнийг нууж байгаа юм. Хэрэв ганц амсаж үзвэл магад энэ дэлхийн бүх хүн нэгнээ хөнөөж, идэхийг хүсэх байх. Мөн би ч гэсэн амьдралаа барж, үхэхээсээ өмнө дахин нэг хүний мах идмээр байна. Энэ удаад амьдаар нь.

-Бидний энэ ярилцлага нийтлэгдсэний дараа унших эмэгтэйчүүдэд хандаж хэлэх үг байна уу?
-Намайг алахыг хүсэж байгаа эмэгтэйчүүдийг намайг олоосой гэж хүсэж байна. Би одоо үхэж буй мөчөө мэдрэхийг хүсэж байна. Өвдөлт ч гэсэн таашаалын нэг хэсэг. Хэрэв би үхэх бол эмэгтэй хүний гарт үхэх нь миний амьдралыг төгсгөх ганц арга гэж бодож байна.
-Хэрэв 1981 оны зургадугаар сард тийм зүйл хийгээгүй бол одоо ямар амьдрал байх байсан бол гэж төсөөлдөг үү?
-Миний насан дээр хүүхэдтэй болох ер бусын зүйл биш. Би амьдралдаа ганц аав, ээжийгээ ач, зээтэй болгож чадаагүйдээ одоог хүртэл харамсдаг. 1981 оны зургадугаар сард болсон тэр жижигхэн үйлдэл миний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. Би түүнийг хөнөөж байх үедээ зөнгөөрөө “Би хүн байхаа больсон” гэдгээ мэдэрсэн. Хэрэв надад цаазаар авах ял оноосон бол миний амьдрал илүү амар байх байсан гэж боддог. Хохирогчийн ар гэр ч “Ийм хүнийг цаазаар авах ч дутна” гэдэг. Гэхдээ цаазаар авалт гэмт хэрэгтнийг амирлуулж байгаа хэрэг. Бүх насаар хорих ч гэсэн ялгаагүй. Хорих газарт өмсөх хувцас, орон байр, хүнсээр тэтгэнэ. Харин хамгийн харгис шийтгэл юу байж болох вэ.
-Одоо хэрхэн амьдарч байгаа юм бэ дээ?
-1989 оны зун Цүтомү Мияазаки гэж нөхөр хэдэн бага насны охиныг хэрцгийгээр хөнөөсөн. Тэгсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний нэрийг дурдаж, цагдаагийнхан хүртэл манайд ирж, мэдүүлэг авсан. Харин тэр цуврал алуурчны талаар бичсэн миний эсээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдахад хүмүүс миний үзэл бодлыг унших дуртай болсон. Түүнээс хойш би жилд хоёр ном зохиож, гаргадаг болсон юм. Би саяхан “Сайхан охидын дотно харилцааны талаарх уран зөгнөл” нэртэй 20 дахь номоо хэвлүүлсэн. Тэр номондоо каннибализмын ухуулгагүй эмэгтэйчүүдийг хэрхэн харж, төсөөлдөг талаараа уран үгээр бичсэн юм. Харин уншсан хүмүүс нь ядаж намайг мангас гэж бодохоо болино гэж бодож байна.
| Цуврал алуурчин ИССЕЙ САГАВА: Хүний мах хамгийн амттай нь |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |