“Оскар” нэрэмжит шагналт жүжигчин, найруулагч Николас Кейж энэ өдөр 58 нас хүрч байна.
Нэрт жүжигчний “The Talks” цахим сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе.
-Таны жинхэнэ нэрийг Николас Коппола гэдэг ч дэлхий дахин Николас Кейж гэдгээр тань мэднэ. Яагаад нэрээ өөрчлөх болсон юм бэ?
-Хууль ёсны дагуу миний нэр Николас Коппола. Би өөрийгөө шинээр бүтээх хэрэгтэй болсон. Анх залуу жүжигчин болоход жинхэнэ нэрнээс минь болоод дүр сонгон шалгаруулалтад оролцох хэцүү байлаа. Харин нэг удаа туслах дүрийн сонгон шалгаруулалтад оролцохдоо Николас Кейж нэрээр оролцсон. Шүүгчид ч мэдээгүй. Тэгээд л би анхны дүр бүтээх боломжоо олсон. Эрх чөлөөтэй болж, ямарваа нэгэн зүйлээс чөлөөлөгдсөнөө мэдэрч байна.
-Гэхдээ таны сонгосон шинэ нэр Кейж /Англиар тор гэсэн үг/ байхад “Эрх чөлөөг олсон” гэдэг тань зөрчилдөх юм биш үү?
-Би хэзээ ч ингэж бодож байгаа юм байна (инээв). Тухайн үед өвөрмөц бөгөөд энгийн, богино бөгөөд эелдэг нэр л бодож байсан. Бодсоор бодсоор Кейж гэдэг нэр л санаанд орж ирсэн. Надтай нэгэн үед хамт гарч ирсэн, жүжигчин Том Круз ч нэрээ больсон. Мөн авангард хөгжмийн зохиолч Жон Кейж надад таалагддаг байлаа л даа. Харин чамд ийн хоёр талтай бодогдсон нь үнэхээр сонирхолтой байлаа.

-Таны жүжигчний хувьд олны талархлыг хүртэж, “Оскар”-ын шилдэг жүжигчнээр ч шалгарч байлаа. Гэхдээ таны тоглосон бүтээлүүдийг харахад ихэвчлэн попкорн /гүн утга санаа илэрхийлээгүй киног Америкийн үзэгчид ингэж нэрлэдэг/ кинонд дүрс бүтээсэн байдаг. Яагаад гэдгийг нь зөвхөн та л мэдэх байх?
-Бүх зүйл кино зохиол, найруулгын дагуу байсан. Би жүжиглэлтийн нэг хэв маягт баригдахгүйн тулд натурализм, фотореализмыг сонирхож эхэлсэн. Тухайн үед Станиславскийн номнуудыг ч ихээр уншиж байлаа.
Үнэндээ би олон төрлийн хооронд нь хольж, хутгах дуртай. Гэхдээ цаг нь тулбал би амьдралын гүн ухаанаас ч илүү том зүйл хийж чадна шүү.

-Таныг шилдэг жүжигчдийн нэг болж, оргилд нь хүрсэн уран бүтээлчдийн нэг болж байх үед Рожер Эберт таныг “Аймшиггүй жүжигчин” гэж хэлж байсан гэдэг. Үнэн үү?
-Хүн бүхэнд зориулагдсан оюун санааг нь барьж, дийлэх хайрцаг гэж бий. Харин хайрцагнаасаа гарч яваа бол сэтгэл хөдлөл, мэдрэмж, бүх зүйлээ зориулахад бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ би үүнийг хийсэн анхны хүн бие. Дэлхийн урлагийн салбарт 1930-аад онд ийм зүйл маш олон тохиолдсон.
-Кино зураг авалтын дундуур ч таны хэлж байгаа хайрцагнаасаа давсан гаднах ертөнцөд очих үе бий юу?
-Тийм үе маш том үзэгдэл болдог. Намайг юу юунаас илүү тайтгаруулж, тайвшруулдаг.
-Тийм үед үнэхээр тайтгарч чаддаг гэж үү?
-Би гүйлт хийх юм уу, кофе ихээр ууж байж л тайвширдаг хүмүүсийн нэг. Харин зураг авалтын үед эрс тэс. Тайвшрах хэцүү. Гэхдээ мэдрэх болно. Тэр мөчид үнэнийг олж, ид шидийн зүйл тохиолдох болно.
-Таны хэв маягийг шүүмжилдэг, хэтрүүлсэн гэдэг хүмүүст юуг хандаж хэлэх вэ?
-Уран бүтээлч цаг үргэлж талархаж хүлээж авна гэж байхгүй шүү дээ. Тэр бол сорилт. Сорилт бүхэн гоо үзэсгэлэнтэй байдаг. Гэхдээ өвөрмөц зүйл хийснээрээ шүүмжлэлд өртөх магадлалтай гэж боддог. Миний таньдаг олон баатар, Эдвард Мунд, Стравинский нар ч бусдаас өөр, өвөрмөц байсныхаа төлөө шүүмжлүүлж байсан.

-Хэрэв шүүмжлэгчдийн зөв байсан бол яах вэ?
-Заримдаа бид хэзээ ч байж боломгүй зүйлсийг хийж байж болох юм. Ямар ч сэтгэл хөдлөл, мэдрэмжгүй болно. Үргэлж хайрлагдах нь сайхан байдаггүй. Бид заримдаа үзэн ядагдаж, үзэн ядаж хэрэгтэй. Үзэн ядах нь ч сайхан байх үе бий.
-Шилдэг уран бүтээлчийн, кино урлагийн оргилд зогсох замналаа олон жилийн турш хадгалах хэцүү байв уу?
-... (чимээгүй болов)
-Сүүлийн үеийн кинонуудаас аль нь танд илүү их таалагдсан бэ?
-“Жокер” кино болон Хоакин Феникс. Би “Жокер” киног үзээд л Хоакин Феникст хайртай болсон. Миний хувьд орчин үед үзсэн хамгийн эмгэнэлт жүжиглэлт байсан. Түүн шиг хэн ч үгүй.
-Нэгэн цагт та ах, дүү Коэн, Дэвид Линч, Вернер Херцог зэрэг олон гайхалтай найруулагчтай хамтран ажиллаж байлаа. Сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Надад хамгийн бүтээлч хүмүүстэй хамтран ажиллах аз тохиосон. Тэдэнтэй хамтарч ажиллах надад аз жаргал бэлэглэсэн.
-Сонгосон, дүр бүтээсэн дүрүүддээ эргэлзэх үе байдаг уу?
-Туулсан, сонгосон бүхэн минь миний түүх, миний хийхийг хүссэн зүйл. Надад хяналт байхгүй байгаа биш юм. Хяналтгүй байхдаа л би хяналтад байдаг.

| НИКОЛАС КЕЙЖ: Уран бүтээлчийн хувьд хамгийн сайхан зүйл бол үзэн ядагдах |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |