“Хөл бөмбөгийн хаан” хочит, домогт хөл бөмбөгч Пелегийн нэгэн сонирхолтой ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Өдгөө 81 настай домог тамирчин Пеле буюу Эдсон Арантес до Насименто нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын цом болох “Алтан дагина”-ийг гурван удаа хүртсэн цор ганц хөл бөмбөгч, замналдаа 1279 тоглолтод оролцохдоо 1363 гоол оруулсан амжилтаараа Гиннесийн рекордын эзэмшдэг “Хөл бөмбөгийн хаан” хэмээн хөгжөөн дэмжигчдэдээ танигдсан нэгэн.
Энэ удаад бага нас болон хөл бөмбөгч Пелегийн тоглолтыг үзэх гэсэн хүмүүс хэсэг хугацаанд ч болов дайнаа зогсоож, энх тайван цаг тогтож байсан зэрэг сонирхолтой түүх, дурсамжийнхаа талаар ярьжээ.
-Пеле, нэгэн цагт Диего Марадона та хоёр XX зууны хамгийн шилдэг хөл бөмбөгчдөөр нэрлэгдэж, үлгэр, домог адил амаас ам дамжин яригдаж явсаар ирсэн. Гэхдээ энэ их нэр, алдартай, хамгийн нь шилдэг нь байхын юу нь хэцүү байсан бэ. Жишээ нь, хүн алдар, нэрд хүрээд ирэхээрээ биеэ тоож, их зан гаргаж эхэлдэг дээ?
-Бага байхдаа яагаад ч юм бусад хүүхдээс илүү сайн хөл бөмбөг тоглодог байсан болохоор бусдыгаа шоглож, шоолох тохиолдол олон л байлаа. Гэтэл нэг өдөр намайг аав минь дуудаад “Нааш ир. Найзууддаа битгий ингэж ханд. Учир нь, бурхан чамд хөл бөмбөг тоглох авьяас бэлэглэснээс чи өөрөө юу ч хийгээгүй. Энэ бүхэн бурхны чамд хайрласан бэлэг байсан. Гэхдээ ямар ч үед сайн хүн байх нь чухал учраас хүн хүнээ хүндлэх ёстой. Энэ цагаас эхлээд чи бусдадаа үлгэр дуурайл болох ёстой” гэж хэлсэн юм даа.
-Танд ирсэн энэ их хөл бөмбөгийн авьяас, билиг бурхнаас заяасан эсэхийг би сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч үед шилдэг нь байх хэцүү байсан байх?
-Аав маань үүнийг л хэлэх гээд байсан хэрэг л дээ. “Бурхан чамд хөл бөмбөг тоглох авьяас хайрласан. Энэ бол бэлэг. Чи хүмүүсийг хүндэлж, бусдадаа үлгэрлэл үзүүлэхийн тулд авьяасаасаа гадна шаргуу байх хэрэгтэй” гэсэн юм. Аавыгаа ингэж хэлснээс нь хойш би маш их цагаар бэлтгэл хийх болсон. Бусад тоглогч бэлтгэлээ хийчихээд далайн эрэг рүү зугаацахаар явахад нь би л ганцаар бөмбөгөө өшиглөсөөр үлддэг байв. Үүнийг дурдаж би юуг хэлэх байна вэ гэхээр, би үнэхээр сайн тоглогч байж чадсан ч, авьяастай байсан ч, бүтэн тоглолтын турш талбай дээр гүйх биеийн бэлтгэлгүй байвал яах вэ л гэж. Тиймээс л бүх зүйлд бэлэн байхын тулд аль чадахаараа л хичээсэн.

-Пеле гэх домогт хөл бөмбөгчийг эд үедээ тоглож байх үед дэлхийн даяар түүний бие физиологийг гайхширдаг байлаа. Та ч гэсэн өөрийнхөө бие, ур чадварыг “супер хүн шиг” гэж бодож байв уу?
-Үгүй ээ, би чинь бусдын л адил энгийн хүн шүү дээ. Харин надад хүч чадал өгч байсан зүйл гэвэл итгэл л байх. Миний замналын туршид юутай ч холбон тайлбарлах боломжгүй маш олон мөч байсан. Гэсэн хэдий ч би юуг нь мэдэхгүй ч итгэх л хэрэгтэй байсан юм.
Нэгэн удаа намайг Африк тивд очиж хөл бөмбөг тоглох үеэр Африк даяар миний тоглолтыг үзэхийг хүсэж, бүгд зэвсгээ хаяснаар Африк дайн зогссон. Би дайныг зогсоосон. Үүнийг бурхан ч тайлбарлаж чадахгүй. Яагаад вэ гэдгийг нь ч мэдэх боломжгүй. Гэхдээ л тэд дайнаа зогсоосон. Харин намайг тоглолтоо дуусгаад явахад хэсэг хугацаанд ч болов дайн, самуунгүй байсан Африк дахин тэмцэлдэж эхэлсэн дээ.
-Хаана очиж, ямар тоглолт хийсэн юм бэ. Тэр нь аль улс байсан юм бэ?
-Нигери.
-Та бага байхдаа одоогийнхоо энэ өндөрлөгт хүрэх мөрөөдөл тээж байсан уу?
-Намайг 10 настай байх үеийн 1950 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг санаж байна. Аав маань хөл бөмбөгчин байсан юм. Харин тэр үед л би Бразил Уругвайд хожигдох үеэр анх удаа аавыгаа уйлж байхыг нь харсан. Найзуудтайгаа хамт байсан болоод ч тэр үү би сандраад “Та яагаад уйлаад байгаа юм бэ” гэтэл аав маань “Бразил дэлхийн аваргад хожигдчихлоо” гэсэн юм. Тэр үед би аавдаа санамсаргүйгээр “Битгий уйлаа аав аа, би таны төлөө дэлхийн аваргад түрүүлэх болно” гэж хэлж байснаа санаж байна. Тэр цагаас хойш найман жилийн дараа би 17 настайдаа Шведэд болсон 1958 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилын шигшээ багаа төлөөлж оролцож, дэлхийн аварга болж байлаа.
-Үнэхээр гайхалтай түүх байна...
-Үүнийг тайлбарлахад хэцүү л дээ. Би одоог хүртэл яагаад тэнд байснаа мэдэхгүй ч, нэг л мэдэхэд Бразил ялсан. Би дөнгөж л 17-той байлаа.

-Тухайн үед 1958 оны дэлхийн аварга болсон нь Бразилын хөл бөмбөгт хэрхэн нөлөөлөхийг мэдэж байсан уу?
-Тэр үед Бразил гэж улс газрын зураг дээр ч байдаггүй байсан. Харин тэр мөчөөс л эхлэн Бразил Улс асар том хөл бөмбөгийн орон болж, дэлхийн даяар танигдсан. Би Бразил Улсыг дэлхийн дахинд таниулсандаа өөрөөрөө маш их бахархдаг. Гэтэл одоо цаагуур нь залуус гүйлдээд гоолдож байхад хаалгач залуугийн “Ээжээ хайртай шүү” гээд шууд дамжуулалт хийж байгааг нь хүмүүс үздэг болж.
Харин миний үед телевиз ч байгаагүй болохоор муу аав маань намайг ялалт байгуулсан эсэхийг ч мэдээгүй сууж байсан шүү дээ. Тиймээс Бразил Улс дэлхийн аварга болсон тоглолтыг дуусгаад би Шведийн радио холбооноос Бразилын шуудан руу холбогдож, “Ээж ээ, бид яллаа. Бразил дэлхийн аварга боллоо” гэж хэлэх хэрэгтэй болсон юм даг. Миний үе болон одоо цагийн амьдрал ямар их ялгаатай болохыг харж байна уу. Би үүнийг хэзээ ч мартахгүй байх.
-Домогт Пеле хөл бөмбөгийн спортын өөр юуг өөрчилж чадсан юм бэ?
-Аль ч цагт тоглолт адилхан. Гэхдээ миний үед манай багийнхан цалингаа авах гэж бүтэн жилийн турш хүлээдэг байсан. Жилийн эхний хоёр сард Латин Америкаар аялан тоглолт хийж, зун нь Европоор аялан тоглолт хийх зэргээр явсаар л цалингаа авна. Харин өнөө цагт төрөл бүрийн ивээн тэтгэгч байдаг болжээ. Тэгэхээр тоглогчид ч хоолны хэдэн төгрөгөө олох гэж аялан тоглолт хийх шаардлагагүй болж байгаа юм. Манай үеийнхэн л хөл бөмбөгийг дэлхийд бэлэглэсэн. Тиймээс л одоо үеийн, магад бидний мэдэхгүй хөл бөмбөгийн өөр хандлага бий болсон.
-Хөл бөмбөгийн спорт дэлхийн даяар түгж, “Спортын хаан” хэмээн өргөмжлөгдөхөөр алдартай спорт болсон нь таны дэлхийг тойрон аялж, тоглож байсантай холбоотой болов уу гэж бодож байна?
-Тийм ч учраас нэг талаараа би залууст үлгэр дуурайл болж чадсан байх. Өнгөрсөн цаг хугацаанд би хамгийн сайнаараа хичээж ирсэн болохоор хэзээ нэгэн цагт хорвоог орхихдоо жаргалтай байх болно. Хөл бөмбөг бол миний спорт. Хөл бөмбөг надад олон зүйлийг хийх боломжийг олгосон. Харин одоо хөл бөмбөг бол дэлхийн хамгийн агуу спорт.

-Бразилын шигшээ баг ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр “Алтан дагина” цомыг эх орондоо авчирна гэж найдаж байгаа юу?
-Хэлэхэд хэцүү. Гэхдээ Бразилын шигшээ багт шилдэг тоглогчид байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Харамсалтай нь хоёр жил хагасын турш дасгалжуулагчаар ажилласан Мано Менезес байхгүй.
-Шинэ дасгалжуулагч Сколаригийн талаар ямар бодолтой байна вэ?
-Шинэ дасгалжуулагчийнхаа хамт дахин сайхан шигшээ багийн нэгтгэж магад. Дэлхийн аваргад Сколаритай хамт оролцох гайхалтай баг бүрдээсэй гэж хүсэж байна. Гэвч Бразилын шигшээ багт гайхалтай тоглогчид бий боловч, өмнөх шигээ сайн багаар ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай. Домогт Пеле хүртэл ганцаараа тоглодоггүй байсан шүү дээ. Манай багт өөр олон сайн тоглогч байсан. Жишээ нь Жаирзиньо, Тостао, Клодоалдо, Жерсон, Ривелино гээд л. Тиймээс Неймар багтай байх ёстой...
.png)
-Пеле дахин эргэн ирэх үү?
-Шинэ Пеле юү. Хэзээ ч үгүй байх (инээв).
-Өнөө цагт идэвхтэй тоглож байгаа тоглогчдоос хэнийг нь онцолж харж байна. Таны дуртай шинэ цагийн тоглогч хэн бэ?
-Сүүлийн жилүүдэд Зиданыг харж байсан. Түүний араас Кройфф, Эйсебио нар орж ирсэн. Харин одоо үед гэвэл... Неймар бол гайхалтай тоглогч. Гэхдээ тэр илүү их туршлага хуримтлуулах ёстой. Мэдээж Месси, Роналдо хоёр сайн. Месси бараг 10 гаруй жилийн турш шилдэг нь байсаар ирлээ. Хөл бөмбөгийн спортод маш олон гайхалтай тоглогч байдаг ч, олон жил бус, нэг, хоёр жил гялалзаад л алга болчихдог. Харин нэг, хоёрхон жилийн хугацаатай гялалзах бус, 10 жилийн хугацаатай гэрэлтэх нь чухал юм.
.jpg)
| ПЕЛЕ: Намайг дэлхийн аваргад түрүүлэхээс өмнө Бразил гэж улс газрын зураг дээр ч байдаггүй байсан |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |