“Rolling Stone” урлагийн сэтгүүлийн 1976 оны аравдугаар сарын 7-ны дугаарт хэвлэгдсэн алдарт дуучин Элтон Жоны ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
“Rolling Stone” урлагийн сэтгүүлийнхэн Элтон Жонтой Нью-Йорк хот дахь “Sherry Nether-Land” зочид буудалд ярилцжээ. “Sherry Nether-Land” зочид буудлын 10 давхарт шар өмд өмсөж, гартаа гадил барьсан цэнхэр өнгийн нүдний шидтэй Элтон Жон хүлээн авч, найрсаг гэгч нь гар барин өрөөнийх нь голд байрлах цагаан өнгийн буйдан дээр сууж, яриагаа эхлэхээр болов.
Нэрт дуучин Элтон Жон болон “Rolling Stone” сэтгүүлийнхэн энэ удаад нэрт дуучинд тулгамдаж буй эмзэг асуудлууд, хувийн нууц, хайр дурлал, бэлгийн амьдралынх нь талаар чөлөөтэй ярьжээ. “Rolling Stone” сэтгүүлд хэвлэгдсэн эл ярилцлагыг хүмүүс “Элтон Жоны бисексуал гэдгээ зарласан ярилцлага” гэдгээр нь илүү мэдэх болов уу.
-Энэ олон хоногийн турш юугаа хийгээд зочид буудалд нуугдаад байгаа юм бэ?
-Тоос, шороо цэвэрлээд л, өнгөлөөд л (инээв). Би тоглолтынхоо дараа үргэлж л унтах гэж ирдэг. Оройн цагаар цэнгээн хөөж, нэг их гадуур тэнэж, клуб орох хүн би биш. Яах вэ, өмнө нь тийм байсан байж болох ч, одоо бол телевиз үзээд хэвтэх аль эсвэл пянз тоглуулагч сонсох дуртай болж дээ.
-Танай “сс” хамтлаг тарж байгаа гэж сонссон. Үнэн үү?
-Одоогийн байдлаар салах нь хамгийн найрсаг арга зам болоод байна. Тэдэнтэй үргэлжлүүлж гэрээ хийх нь тэнэг хэрэг. Учир нь бид дахиж хэзээ ч хамт уран бүтээл хийхгүй байж магад. Бас би тэднийг өөртөө ойр байлгаж, амьдралд нь ямар нэгэн хязгаар тавьмааргүй байна. Тэд одоо юу хийж, яаж амьдрахыг нь мэдэхгүй юм. Гэхдээ уран бүтээлийн хувьд идэвхгүй байх болно. Харин бид дахин нийлэх болно гэдэгт итгэж, харж байна.

-Таван жилийн өмнө та “Хэний дор орохгүй, ямагт тэргүүлдэг уран бүтээлч болно” гэсэн зорилго өөртөө тавьсан талаараа ярьж байлаа. Харин одоо тэр зорилгынхоо аль үед нь явж байна вэ?
-Би дээд оргилд нь хүрч чадсан. Уран бүтээлч бүхэн шилдгийн шилдэгт хүрэхийн тулд нэг л замаар явдаг. Харин тухайн уран бүтээлчээсээ шалтгаалж, тэр замдаа саадыг гатлах уу аль эсвэл өөр арга зам хайх уу гэдэг нь шийдэгдэнэ. Миний бодлоор яг одоогийн түвшинд би уран бүтээлчид дундаа дүрс бичлэгээрээ хоёрт яваа. Гэхдээ “Blue Moves” цомгийн дуунуудаараа тэр саадыг даван туулж чадна гэж найдаж байна. “Blue Moves” цомогт “Элтон Жон” цомогтой ойр дотно зүйл олон бий л дээ. Гэхдээ илүү их сюрприз, олон ч романтик дууг багтаасан. Тэр бүхэн нь өнөө л хуучны миний дуулдаг байсан шиг бус, жазз өнгө аястай байх болно. Гэхдээ сонсогчид юу гэж хүлээж авахыг хэн мэдлээ. Би лав санаа зовохгүй байна. Зүгээр хөгжилдөхийг хүсэж байна.
-Анх нэр алдарт хүрч байсан үеийн "Don't Go Breaking My Heart" шиг диско поп дуу багтаав уу?
-Үгүй, үнэхээр багтааж, оруулъя гэсэн ч ямар ч боломж байхгүй. Хамгийн энгийнээр тайлбарлавал би нэг өдөр студид цахилгаан төгөлдөр хууртай заваарч суугаад л нэг дор санаануудыг нь олоод тэр өдрөө хийчихсэн хэрэг.
-Сүүлийн үед хэд хэдэн “паян”-д таны нэр холбогдоод л яваад байх шиг. Бүр сонин, хэвлэлээр ч таныг Ширли МакЛэйний тоглолт дээр зодоон хийж, зодуулсан талаар чинь бичиж, хэвлэсэн байна лээ шүү...
-Дивине намайг “Криско диско” нэртэй ижил хүйстнүүдийн цэнгээний газар руу дагуулж ороод л тийм зүйл болсон юм. Гэтэл тэр цэнгээний газарт Ширли МакЛэйн тоглож байсан юм билээ л дээ.
“Криско диско” цэнгээний газарт байсан бүх хүн жийнсэн өмдтэй, харин би судалтай хүрэмтэй. Залуус нэг нэгээрээ намайг шахаж, сүрдүүлэх гэж оролдохоор нь бага зэрэг зодоон хийчихсэн. Бүр Лондонгийн “Daily Mail” сонин хүртэл намайг хүнд зодуулж, шуугиан тарьж байна гэсэн утгатай зүйл бичиж оруулсан байна лээ.
Магад би тэр өдөр болсон явдлыг тийм хэмжээнд хүрнэ гэж урьдчилж хараагүй нь намайг тэнэг болгож байгаа байх. Гэсэн хэдий ч би чинь ердөө л дуу зохиогч болохыг хүссэн энгийн нэгэн шүү дээ.

***
Элтон Жон ийн ярьж байснаа хажуу тийш хөндөлдөж, буйдангаа налан хэвтэв. Тэгээд намайг асуултаа асуу гэсэн аятай гэнэт л дуугаа хураачихав.
***
-Хэрэв таныг зөвшөөрвөл бид ярилцлагаа хувийн чанартай болгох хэрэгтэй байх гэж бодлоо. Эсвэл би энэ бодлоо мартах хэрэгтэй юм болов уу?
-Зүгээр зүгээр, үргэлжлүүлээд асуугаад байгаарай.
-Хүн бүхний мэддэг Элтон Жон дуугаа дуулж, тоглолтоо дууссаны дараа гэртээ юу хийдэг юм бэ. Хайр сэтгэлийн асуудал дээр ч гэх юм уу?
-Тоглолтоо дуусгаад гэртээ ирээд л пянз, пянз тоглуулагчдаа дурладаг даа. Миний өөрийнхөөр бол би тодорхой хэмжээнд хайрлаж, дурладаг нэгэн.
Би хайрлуулахыг хүсдэг. Зөвхөн энэ шалтгаан л миний уран бүтээлийн замаа орхих шалтгаан болж байгаа байж магад. Би маш амархан сэтгэлээр унадаг. Миний сэтгэл зүй ч тогтворгүй, маш муу байдалтай бйна. Би сүүлийн зургаан жилийн амьдралаа Диснейн кинонд зориулсан. Харин одоо хүн шиг болж, ядахнаа өөрийн амьдралдаа амьд байхыг хүсэж байна.
-Таныг бисексуал гэсэн шууд яваад байгаа. Энэ үнэн юм уу?
-Өөртэйгөө ижил хүйстэнтэй унтахад буруутах зүйлгүй. Миний бодлоор хүн бүр тодорхой хэмжээнд бисексуал байдаг. Энэ тийм ч муу зүйл биш. Би чамайг ч тэр, бүх хүнийг дотроо бисексуал гэж бодож байна
-Үнэхээр цочирдлоо шүү. Та энэ талаараа өмнө нь аль ч хэвлэлд ярьж, хэлж байгаагүй?
-Үгүй байх (инээв). Гэхдээ миний ямар байх нь ер нь хэнд хамаатай юм бэ.
.jpg)
| ЭЛТОН ЖОН: Би дуу хөгжмийн оргилд нь хүрсэн |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |