Энэ удаагийн “Ховор ярилцлага” буландаа АНУ-ын реппер DMX буюу Эрл Симмонсын 2000 оны гуравдугаар сард “SPIN” сэтгүүлд хэвлэгдсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд 50 насандаа таалал төгссөн билээ. Нью-Йорк хотын ядуу хороололд төрж, өссөн DMX саятан болж, реп, хип хоп хөгжимд өөрийгөө мөнхөлж үлдээсэн нэгэн. Тэр бүр ярилцлага өгч, камерын “нүдэнд” өртөөд байдаггүй түүний богино ч гэсэн амьдрал, амьдралын тухай гүн ухааных нь тухай яриулсан нэгэн шилдэг, ховор ярилцлагыг хүргэе.
-Удахгүй гаргах шинэ цомгийн тань эхний цацагдсан дууны дүрс бичлэг гангстагийн амьдрал болоод сайн, муугийн тэмцлийг их харуулж чадсан. Шинэ цомог бүхэлдээ энэ зүйлийг өгүүлэх үү?
-Энэ цомог миний л тухай өгүүлэх юм.
-Өөрийнхөө амьдралаар хүмүүст юуг ойлгуулах гээд байгаа юм бэ. Согтууруулах ундааны дэлгүүрийг дээрэмдэхээс эхлээд шашны үзэл суртал, бурхны тухай философи, ёс суртахууны тухай моно жүжгүүд ч байгаа юм байна шүү дээ?
-Энэ бүхэн бүгд л үнэн, бодит зүйл. Би хүмүүст алим шиг харагдаж байгаа зүйлийг алим гэж хэлж чадахгүй. Тоор ч гэж хэлж болохгүй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө харах болно. Би бусдад “Сургуульд сур, үргэлж зөв зүйл хий” гэж хэлэхгүй. Өөрийн аль чадахаараа л үндсийг нь тавьж, түлхүүрийг нь өгөх болно. Харин хүмүүс ургах уу, хугарах уу гэдгээ өөрсдөө шийднэ.
-Та анх реп хөгжимд хөл тавьж байснаасаа хойш бизнес, санхүүгийн тал дээр хангалттай тогтвортой болсон. Харин хөрөнгө, мөнгөний тогтвортой байдал дуу, цомог бүтээхэд хэр их нөлөөлөв. Өөрчлөлт байв уу?
-Тэгэхээр та өөрийгөө илүү эерэг хандлагатай, өөрийнхөө хэлсэн шиг хүмүүст сайн хандах үүрэгтэй болсон гэж бодож байв уу?
-Миний хэлсэн зүйлийг олон талаас өөр өөр өнцгөөр харж болно. Хэрэв би хэвлэл мэдээллийн ажилтан байсан бол тэдэнтэй тэгж хандахаас өөр аргагүй. Харин заримдаа надад маш гайхалтай сэтгэгдлүүд ирдэг. Нэгэн удаа нэг настай эмэгтэйгээс
“Миний хүү сургуулиа хаяж, мансууруулах бодист донтож байлаа. Гэтэл чиний дуунуудыг сонсдог болсноосоо хойш маш их өөрчлөгдсөн. Сургуульдаа сурч, чөлөөт цагаараа хэнээс ч илүү хөгжимтэй нөхөрлөдөг болсон. Чи хүүгийн минь амьдралыг аварсан супер баатар. Би чамд зүгээр л түүний ээжийнх нь хувьд талархал илэрхийлэхийг хүссэн юм” гэж билээ.
Үүнтэй адил хэд хэдэн эцэг, эхээс талархлын үгс, сэтгэгдэл ирж байлаа. Харин энэ бүгдийг нь хүлээж авахад миний нуруун дээр ачаа асар ихээр нэмэгдэж байдаг. Гэхдээ би энэ ачааг хэзээ ч хаяхгүй.
.jpg)
-Та нэг удаа хорих газарт хоригдож байсан. Тэр үед яг юу болсон юм бэ. Нэг цагдаагийн офицер тан руу хүрч очоод шууд л мансууруулах бодисын хэргээр баривчилсан юм билээ?
-Би эхлээд тэр цагдаагийн офицерыг гарын үсгийг маань авах гэж байна л гэж бодсон. Өмнө нь тийм зүйл болж байсан юм л даа. Тэгэхээр нь би эхнэр, хүүхдүүдээ машинд суулгачхаад хүлээж авсан юм. Өнөөх цагдаагийн офицер надтай хамт зогсож байгаад зураг даруулчихаад намайг гавлаад авч явсан. Тэгээд л хэсэг хугацаанд хорих газарт хоригдсон юм.
-Хоригдох хугацаандаа яг юу хийж байв. Ямар нэгэн зүйл бодож олсон уу. Аль эсвэл зүгээр л цаг нөхцөөж байв уу?
-Таван минут тутамд л хажуугийн камераас гэр бүл, ах, эгчдээ гарын үсэг зуруулах гэсэн хүмүүс байнга ирдэг байсан. Хорих газар гэж хорих газар шиг биш. Хүүхдийн цэцэрлэг шиг л байсан. Харин би аль болох үл үзэгдэгч шиг байхыг хүссэн юм. Хэнд ч харагдахгүй. Тэнд байсан хүмүүс надаас 1990-ээд оны сүүл үеийн хип хопчдын дундах дайны тухай асуудаг байлаа. Тэгэхээр нь би “Чи дараагийн удаа надаас юм асуувал “Цаг хэд болж байна вэ” л гэж асуусан чинь өлзийтэй шүү” гэсэн юм. Түүнээс хойш хэн ч надаас тэр талаар асуухаа больсон.

-Тэгвэл би одоо асууя. 1990-ээд оны сүүл үед яг юу болсон юм бэ. Таныг реппер Курупттэй ойр дотно байсан ч нэгэнтэйгээ дайсагналцах болсон гэдэг. Жинхэнэ үнэн яг юунд нуугдаж байгаа юм бэ?
-Жинхэнэ үнэнийг нь би ч мэдэхгүй шүү дээ. Тухайн үеийн нөхцөл байдал биднийг холдоход хүргэсэн. Их цочирдмоор байсан ч би нэг их хүндээр хүлээж аваагүй. Энэ салбарт иймэрхүү маргаан өрнөж л байдаг. Весткост, Ийскост гэж хуваагдаад л, дайтна, зодолдоно, буудалцана. Харин би энэ бүхнээс аль болох холуур явахыг хүсдэг.
“Хүмүүс чиний талаар юу ч гэж хэлсэн чамд хамаагүй байх болно” гэж ээж минь надад зааж өгсөн.
Тэр нь надад хор хөнөөл учруулахгүй, тэр хүнд ч тус дэм авчрахгүй. Ийм байхад би юунд нь санаа зовох юм бэ. Би 30 насыг давлаа. Надад галзуурч, халуурч явах цаг, зав алга.
-Шинэ цомгийнхоо “What is my name" дуун дээрээ “Би сайн хүн биш” гэж байна лээ. Ярьсан, үглэсэн хоёр зүйл тань зөрөөд байх шиг. Хүмүүсийн мэддэг DMX сайн хүн үү, муу хүн юм уу?
-Би бол гангста. Жинхэнэ гангста зан чанарт зүрх сэтгэлээ өгч, зориулсан нэгэн. Гэхдээ гангста байлаа ч гэсэн ард түмэндээ туслахыг хүсдэг. Миний бага нас, бага байхдаа амьдарч байсан ядуусын хорооллыг санагдуулдаг хүүхдийг харахыг хүсэхгүй байна. Би өөрийн чадахаараа бүгдэд нь тусална. Харин би хуурамч гангста нар шиг алт, алмаз зүүж саятан шиг аашлахгүй. Гангста гэдэг нь зүрх сэтгэлтэй байхыг хэлнэ.
-Тэгвэл өнөөгийн DMX-ын зүрх сэтгэл хаашаа чиглэж байгаа юм бэ?
-Аялал. Амьдрал дундах илүү адал явдалтай, илүү сонирхол татам жинхэнэ аялалыг зорьж байна.

| DMX: Зүрх сэтгэлтэй байхыг л гангста гэж хэлнэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |