ОХУ-ын "Отыкен” хамтлаг нь Урианхай,Түрэг, Тува, Эвэнк, Хакасын уламжлалт ардын хөгжим, урлагийн элементүүдийг орчин үеийн поп урсгалтай хольж , уламжлалт хөгжмийн зэмсэг, ардын дууны үг, бөөгийн уриа, дуудлагийг ашигладаг. "Отыкен" буюу “Этүгэн” тэнгэр гэдэг нь урианхай, хакас, тува, түрэг гаралтай үг бөгөөд галын тэнгэр, ариун газар гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. "Отыкен" хамтлагийг 2015 онд Андрей Медонос үүсгэн байгуулж, 2018 онд анхны цомгоо гаргасан байдаг. Тус хамтлаг уулын Алтай, Тагна, Саяны нурууны Чулым, Кец, Сельжук, Хакас, Долган, Тува, Саха, Урианхай, Буриад, Монгол зэрэг ястны ардын хөгжмийн зэвсэг эрүү ятга, икэл, морин хуур, хомис, товшуур, бөмбөр, хэнгэрэг, хэл хуур, хөөмийг зэргийг орчин үеийн цахилгаан хөгжим, гитар, даралтат хөгжим, саксофон зэрэг төрлүүдтэй хослуулан ашигладаг.
Хамтлагийг байгуулах санаа нь анх продюсер, ая зохиогч Андрей Медоност төрсөн байна. Тэрбээр Урал, Енисей буюу эх хэмээх Горлог мөрөн, Алтай, Тагна, Саян нуруу, Сибирийн тайгын ард түмний уламжлал хөгжим , дуу хуурыг хадгалах зорилготойгоор байгуулжээ. Медонос нь Сибирийн гарал үүсэлтэй хүн биш бөгөөд Сибирийн аглаг буйдад зөгийн аж ахуй эрхэлдэг байжээ. Тэрбээр цаатан, нүүдэлчин, анчин, малчин ардын эртний уламжлалыг хадгалсаар ирсэн уугуул иргэдийн дунд амьдарч, Чулымын соёлыг сонирхож, ан агнуур, загасчлах, ардын хөгжим цуглуулж, Сибирийн уугуул цаатан эмэгтэйтэй гэрлэжээ.
Андрей Медоност Шивэрт хэмээх Сибир, уулын Алтай, Саяны уугуул иргэдийн соёлыг хадгалан үлдэхийн тулд Красноярск хотод зөгийн балны угсаатны музейг байгуулсан байна. Музейн үзмэрүүдийг үзэж буй хүмүүс Сибирийн уугуул иргэдийн уламжлалт хөгжмийн зэмсэгийн дууг сонсохыг хүсдэг байж. Тус музейн хөгжмийн үзмэрүүд Канад, Америкийн уугуул цаатан иргэд индианчуудын сонирхлыг ихээр татжээ. Энэ нь Андрей Медоност музейдээ ардын хөгжмийн концерт тоглож болох юм байна санаа, сэдлийг төрүүлсэн гэдэг. Тэгээд л тэр Сибирийн цаатан ард түмний үндэсний хөгжим тоглож чадах хүмүүсийг хайж эхэлжээ.
Андрей Медоносын эхнэр Алена анхны хөгжимчдийн нэг болжээ. Улмаар тэрбээр цаатан ардын уламжлалт үндэсний дээл, хувцсыг орчин үеийн донж загвартай болгон урлаж эхэлжээ . Харин түүний нөхөр продюсер Андрей Медонос Сибирийн цаатан угсаатангууд аборигенчуудтай их төстэй юм байна. Тийм болохоор цаатан ардын онцлог шинж чанартай хөгжмийг чадварлаг тоглох чадвартай, Ази төрхтэй уран бүтээлчдийг сонгох нь зөв гэсэн шийдвэр гаргав. Гэхдээ хамгийн чухал нь тэд бүгд Сибирийн тайгын ард түмний төлөөлөл байх ёстой гэсэн хатуу шалгуур тавьжээ.
“Otyken” хамтлаг анхны цомгоо 2018 онд гаргажээ. Тус хамтлаг 2019 онд Красноярск хотод болсон универсиад наадам, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Грэммигийн “Global Spin” зэрэг олон улсын арга хэмжээнд “Genesis” дуугаараа оролцсон байна. Тэдний 2021 онд гаргасан “Kykakacha” цомог нь өмнөх цомгоос илүү поп болон “EDM” элементүүдээс гадна шинэ гоцлол дуучин Азяны дуулсан дуунуудыг оруулсан нь “Отыкен” хамтлагийг дэлхий даяар алдарших эхлэл болов.
Барууны орнууд ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний улмаас тус хамтлаг санхүү, гадаад харилцааны зарим асуудалтай тулгарсан байна. 2022 онд тэдний “Paypal” данс хаагдаж, гадаад харилцаа нь хумигджээ. “Отыкен” 2022 онд Катар Улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолд оролцох урилга авсан ч аравдугаар сард эцсийн мөчид татгалзсан хариу иржээ.
2023 оны сүүлээр Оросын төлөөлөгчдийн урилгаар “Отыкен” хамтлаг Дубай хотод болсон НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн бага хуралд оролцсон байна. 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр “Отыкен” хамтлаг Вьетнам Улсад болсон хөгжмийн "HOZO" наадмын нээлтийг тэргүүлж, Оросоос оролцсон цорын ганц хамтлаг болов. Тус наадамд Азийн поп хөгжмийн тэргүүлэгч уран бүтээлчид оролцсон бөгөөд хаалтын тоглолтыг Голландын “DJ”, хөгжмийн продюсер Дон Диабло хийсэн байлаа.
2024 оны нэгдүгээр сард АНУ-ын реппер Xzibit, телевизийн шоуны хөтлөгч Pimp My Ride “Отыкен” хамтлагийн "Belief" дууг ремикс хийхийг хүсч байгаагаа мэдэгдсэн байна. 2024 онд Москвагийн загварын долоо хоногийн хаалтыг тохиолдуулан Оросын загварын сургуулиудын “Гала” шоуны үеэр “Отыкен” хамтлаг амьд тоглолтоо хийв. 2025 оны нэгдүгээр сард “Отыкен” хамтлаг Хятад Улсад анхны тоглолтоо хийж, Өвөр Монголын “ Хангай” хамтлагтай хамтарч “BRTV”-д тоглосон юм. 2025 оны эхээр Орос, Хятадын хамтран бүтээсэн адал явдалт “Улаан торго” киноны дууг дуулав. Улмаар Хятадын томоохон хотуудаар аялан тоглолтоо хийсэн юм.
2025 оны зургадугаар сарын 8-ны өдөр “Отыкен” хамтлаг Казахстан Улсад анх удаа "The Spirit of Tengri" наадамд оролцож, алдартай "Кукакача" дууны утгыг тайлбарлав. Оролцогчдын хэлж буйгаар энэ дууг найз нөхөд, ах дүүсийнх нь хөгжилтэй түүхээс сэдэвлэн бүтээсэн гэв. Тус дууны үгийг Сибир нутгийн намагт эрт дээр үед амьдардаг байсан гэх, чага мөөгөөр хооллодог "Кукакача" ойн сүнсий домгоос сэдэвлэсэн зохиожээ. 2025 оны зургадугаар сарын 20-ны өдөр “Отыкен” хамтлаг Малайз Улсын Борнео аралд болсон "Rainforest World Music Festival" хэмээх олон улсын хөгжмийн наадмын нээлтийн ёслолыг тэргүүлсэн юм.
“Отыкен” хамтлаг байгуулагдсан эхний жилүүдэд тус хамтлаг өөрсдийн урианхай, тува, түрэг, цаатан ардын соёлыг илэрхийлсэн уламжлалт дууг дуулдаг байсан. Харин одоо дэлхийн үзэгчдийн сонирхлыг татахын тулд орчин үеийн рок поп хөгжмийн элементүүдийг нэмэх болжээ. Хамтлагийн хөгжимчдийн гар хийцийн хувцас нь түүхэн болон орчин үеийн загварын аль алиных нь элементүүдийг агуулсан байна.
“Отыкен” хамтлагийн хөгжмийг голчлон хэл төмөр хуур, комуз, товшуур, икэл буюу морин хуур, эрүү ятга, арьсан бөмбөр, хэнгэрэг зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүд дээр тоглодог ч сүүлийн жилүүдэд бараг бүх зохиолд нь басс гитар, саксофон зэрэг орчин үеийн хөгжмийн зэмсгүүд орох болжээ. Тус хамтлаг бараг бүх зохиолдоо хархираа хөөмийг ашигладаг. Хамтлагийн хөгжмийн зэмсгийн болон дуунд нь байгаль, амьтдын дуу чимээг дуурайлган дууриахыг оролддог бол дууны үг нь Сибирийн уугуул цаатан ард түмний бөө мөргөлийн зан үйл, ёс заншил, итгэл үнэмшил, сэтгэл санааг илэрхийлдэг байна.
“Отыкен” хамтлагийн хуучин гишүүд гэвэл продюсер Андрей Медоносын эхнэр Алена 2015-2018 оны хооронд гоцлол дуучин хийж, бөмбөр тоглодог байв. Кристина 2015-2019 онуудад хийлчнээр, Миша 2017-2019 онуудад хөөмийч, басс гитар, эрүү ятга, бөмбөрчин хийж байв. Айсяли 2017-2021 онуудад басс гитар, бөмбөр, босоо ятга тоглодог байлаа. Харин 2020-2021 онуудад Алтнай хөөмийчнөөр, Евгений 2018-2021 онд саксофон, хөөмий, эрүү ятга, Тайда 2019-2021 онуудад гоцлол дуучнаар, Айко басс гитар, Маяа жижиг бөмбөр, Отамай хомис, товшуур хөгжимчин, дуучнаар ажиллаж байжээ.
Харин “Отыкен” хамтлагт Азян 2018 онд гоцлол дуучин дуучнаар орсон нь тус хамтлагийг илүү ихээр нэрд гаргасан юм. Муна 2024 онд басс гитарчин, Ач 2020 онд, Хар 2024 онд, Сандро 2020 онд орсон байдаг. Сандро туслах хоолой, хийхийн хажуугаар бүжиглэдэг. Харин Өнгө эрүү ятга, бөмбөр тоглодог. Хаккайда хэнгэрэг, том бөмбөр тоглож байгаа. Хас 2024 онд тус хамтлагийн гишүүнээр орсон. Тэрбээр морин хуур, икэл хөгжим тоглодог. Харин Ачанай хомс буюу товшуур хөгжим тоглодог 2024 онд хамтлагийн гишүүн болсон.
Тус хамтлаг “Отыкен” нэртэй цомгоо 2018 онд гаргасан. “Зөгийн балны эзэн” цомгоо 2019 онд, “Кукакача” цомгоо 2021 онд, “Үзэгдэл” цомгоо 2023 онд тус тус гаргасан. “Отыкен” хамтлаг “Загварын өдөр” дуугаа 2020, “Алхам” (Шойгугийн алхам) дуугаа 2021 онд “Эхлэл” 2021 онд, “Домог” 2022 онд, “Storm” 2022 онд, “Утаа” 2023 онд, “Хан Блюз” 2023 онд, Алтай ба Уммет Озжан” 2023 онд, “Итгэл” 2023 онд, Чукотка 2024 онд, “Belief Remix & Xzibit” 2024 онд, “Нэгдмэл байдал” 2024 онд, “Маммот” 2024 онд, “Сэтгэл зүй” 2024 онд, “Өдөр бүр” 2025, “Аляск” дуугаа 2025 онд тус тус зохиож дуулаад байгаа.
СИБИРИЙН ТАЙГЫН “ОТЫКЕН” ХАМТЛАГ ОРОСУУДЫГ СЭРЭЭЛЭЭ |
|
2025-07-08 08:00:23
2025-07-08 07:47:53
2025-07-08 07:04:10
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-07 18:48:31
2025-07-07 18:29:25
2025-07-07 18:16:30
2025-07-07 17:52:56
2025-07-07 14:00:38
2025-07-07 13:30:27
2025-07-07 13:28:14
2025-07-07 12:29:20
2025-07-07 12:19:50
2025-07-07 12:15:55
2025-07-07 12:01:08
2025-07-07 11:51:32
2025-07-07 11:35:37
2025-07-07 11:07:35
2025-07-07 11:02:36
2025-07-07 10:46:21
2025-07-07 10:36:59
2025-07-07 10:36:00
2025-07-07 10:20:28
2025-07-07 10:17:21
2025-07-07 10:17:01
2025-07-07 10:16:39
2025-07-07 10:14:00
2025-07-07 10:01:48
2025-07-07 07:15:33
2025-07-07 07:00:54
2025-07-07 07:00:27
2025-07-07 07:00:00
2025-07-07 07:00:00
2025-07-07 07:00:00
2025-07-07 07:00:00
2025-07-07 07:00:00
2025-07-07 07:00:00
2025-07-07 00:07:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |