Хятадын “HAYA” хамтлагийн гоцлол дуучин, дууны ая зохиогч Дайчин Тана Хөхнуурын Монгол, Төвдийн Өөртөө Засах Хайши тойргийн Дэлхий хотод 1983 оны наймдугаар сарын 29-ний өдөр төрсөн. Тэрбээр Тайж нар отгийн Авгас овогтой Монгол үндэстэн. Танын ээж нь нутагтаа алдартай ардын дуучин байсан нь түүнийг дуу хуурт хөтөлсөн байна. Тана Монгол, Хятад, Төвд, Хинди хэлээр дуулдаг. 2006 оноос хойш түүний дуулсан Монгол ардын дуу "Алсын газрын зэрэглээ" болон "Аниргүй тэнгэр" дуунууд Хятадад хит болж, олонд танигдсан эхэлсэн юм.

“HAYA” хамтлагийг 2004 онд Жан Чуаньшэн анх байгуулжээ. Хамтлагийн нэр болох “Хаяа” гэдэг нь зах, хөвөө, хязгаар гэсэн утгатай монгол үг юм. Дуучин Дайчин Тана 2006 онд “HAYA” хамтлагт гоцлол дуучнаар орсон нь тус хамтлагийг Хятад даяар алдарших эхлэлийг тавьсан юм. Дуучин, ая зохиогч Тана “Орчлонгийн үймээнээс хол, хүний сэтгэлийн уг, гүнд хүргэх дуу зохиож дуулахыг хүсдэг” хэмээн хэлсэн нь бий.

“HAYA” хамтлаг 2014 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Гуанжоу хотод болсон Дундад Улсын дуу хөгжмийн IX удаагийн “Алтан хонх ” шагналт үдэшлэгийн алтан медалийн эзэд болж байлаа. Тухайн наадмаар “HAYA” хамтлагийн голцлол дуучин Дайчин Тана олноос онцгой дуу хоолойгоороо “Аниргүй тэнгэр”, “Намуухан шөнийн огторгуй” дууг дуулж үзэгч олны анхаарлыг татаж , сэтгэлд нь хоногшин үлдсэн юм.

Дайчин Танын дуулах нь намуухан урсах голын урсгал мэт дөлгөөнхөн, уянгалаг. Салхины сэвшээ мэт зөөлөн, уянгалаг сонсголонт, эгшиглэнтэй. Түүний дуулах нь дулаанхан, аниргүй тайван амгаланг мэдрүүлнэ. Хүмүүний дотоод сэтгэлийн чавхдасыг хөглөн эгшиглүүлэн, соронз мэт татах нь гайхалтай. Дайчин Танын дуу сонсогчдын сонорыг мялааж, чанад сэтгэлийн утсыг нь эгшиглүүлж чаддаг. Тийм ч учраас хятадын сонсогч, фенүүд нь Танын дууг нулимс дуслуулан, сонсож, хөг аялгууны хязгааргүй алсад ууссан мэт уяран хайлдаг билээ.
“АНИРГҮЙ ТЭНГЭР”
Газрын холоос санана даа, ирнэ дээ
Ганцхан наран дор бие, биенээ хайна даа
Гангарсан ангир шувууд шиг
Гадны цаанаас зорино доо, ирнэ дээ
Хязгаарын цаанаас хүснэ дээ, хүлээнэ дээ
Хөвөөн тэр нутагтаа, хөх тэнгэрт даатгана...
Хятадын Хөх нуурын Дээд Монголын “Хаяа” хамтлаг “Нүүдэл” хэмээх цомгоо Герман Улсад хэвлүүлсэн байдаг.

“НҮҮДЭЛ” цомогт
Салхины мөр /Footprint of wind/
Бүргэдийн дүүлэл /Flying Eagle/
Ногоон дарь эх /11 Green Tara/
Гаиатригийн магтаал /Gayatri Mantra/
Лалэ /Lale/
Хэнз хурга /Lonely Lamb/
Мангас /Monster/
Адуучин /Wrangler/
Хаяагийн домог /The legend of HAYA/
Нагваанлувсангиацо /Ngavan Lobsan Gyatso/
Нүүдэл /Migration/ зэрэг тус хамтлагийн 11 дуу орсон байдаг билээ.

“HAYA” хамтлаг 2006 онд байгуулагдсанаас хойш уран бүтээлээ монгол хэлээр зохиож бүтээхийг хичээж, ардын урлагийг орчин цагийн этник урсгалтай сүлэлцүүлэн, барууны сонгодог хөгжмийн элементийг өөрийн зохиосон дуу хөгжимдөө тусгаж, өвөрмөц онцлогийг бий болгож байгаа. Тэд Тайванийн XIX болон XXIII удаагийн дуу хөгжмийн алтан шагналыг хүртэж байсан бөгөөд хамгийн шилдэг “Тив алсалсан дуу” хөгжмийн том шагналыг ч хүртэж байв.
“ДАХИН АМИЛАХУЙ”
Сэмхэн мэгшлээ гээд чи юу олох вэ
Сэтгэлийн тэнгэрийг харанхуй нөмрөхгүй
Харц чинь сүүмийж гунигийн үүл тогтлоо ч
Хайр гэгч цөхрөл дундаас дахин амилна
Ер бусын амгалан тэнгэрийг ширтээч
Ертөнц бидэнд алгаа дэлгэхгүй бол
Ганцаардсан оддын үзэсгэлэнг тэврээч
Гагц цөхрөл дундаас хайр дахин амилна.
| ДУНДАД УЛСЫГ ДУУНДАА УЯРААСАН МОНГОЛ БҮСГҮЙ ДАЙЧИН ТАНА |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |