
-Дунд сургуульд байх даа дуулдаг хүүхэд байв уу?
- Би дунд сургуульд байх даа зураг зурдаг байсан. Нэлээн хэдэн зургийн үзэсгэлэн гаргасан. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн ахлагч байлаа. Мөн дуулж хөгжимдөж, монгол бүжиг, R&B break dance хийдэг байв. Гурван настай байх даа “Ямаха” төгөлдөр хуурын сургуульд нэг хэсэг явж байлаа. Төгөлдөр хуур, бөмбөр тоглож сурсан. Тэр үе л урлагт ойртох, ойр байх эхлэл болсон. Дараа нь “Эрэл” дунд сургуульд ороод хоор дууны хоёрдугаар хоолой хийдэг болов. Харин одоо төгөлдөр хуур, бөмбөр тоглохоо больсон. Морин хуур хөгжимийг нэг хэсэг хугацаанд сонирхон тоглож байлаа.

-Танай удамд урлагийн хүн байдаг уу?
-Аав, ээж хоёр маань эмч мэргэжилтэй хүмүүс. Аав залуудаа дуулдаг, гитар, бөмбөр, төгөлдөр хуур тоглодог байсан гэдэг. Аав болон Б.Наранзун ах, бас нэг ах, нэрийг нь санадаггүй. Тэр гурав хамтлагтай байсан юм. “Мишээл” гэдэг дууг нь тухайн үеийн хүмүүс их сонсдог байсан.

-“UBS” телевизийн “Universe best songs” уралдаанд ямар зорилготой оролцов?
-Тийм уралдаан явагдахыг мэдээгүй байсан л даа. Би Солонгост дадлага хийж байгаад ирсэн чинь уралдааны бүртгэлийн сүүлчийн өдөртэй таарсан. Найз Энхүүш маань “Оролцоод үз” гэж ятгаад бүртгүүлсэн. Ямар нэгэн зорилго тавиагүй оролцсон. Бүртгүүлсний маргааш оролцогчдыг студид цуглуулахад 400 гаруй хүн ирсэн. Тэр олон хүнийг хараад л сүрдэж, айсан шүү. Шат ахих тусам зориг орж өөртөө илүү итгэх, итгэл төрсөн.

-Урлагийн чиглэлээр мэргэжил эзэмших бодол байгаагүй юу?
-Урлагаар тууштай явж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн, ямар ч цаг үед мөнх байх уран бүтээл хийхийг хичээнэ. Дуулах, хөгжим тоглох бол миний хобби, урлагийн мэргэжил эзэмшихгүйгээр сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэж бодоод л өөр мэргэжил сонгосон. Надад бага боловч дуулах авьяас байгаа бол Монголынхоо урлагт тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах юмсан гэсэн мөрөөдөл бол байсан. Тэр мөрөөдөлдөө хүрэх гараагаа “Universe best songs” уралдаанаас эхэлсэндээ баяртай байдаг. Амьдралынхаа өмнө дуулах гэсэн ганцхан зорилго тавиад явбал миний хувьд багадна. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн, мартагдашгүй сайхан дуу дуулж чадахгүй бол хэдэн жилийн дараа мартагдаад л өнгөрнө шүү дээ.
.jpg)
-"Universe best songs" уралдааны сүүлчийн шатанд шалгарч үлдэхэд тань үзэгчид өөрийг тань түрүүлэх байх гэж ярилцаж байсан, Түүнийг сонссон уу?
-Тийм үү. Манай шилдэг 25 өөлхийн аргагүй жигд, авьяаслаг залуус байсан л даа. Тэр үед намайг дэмжиж байсан үзэгчдэдээ их баярлалаа. Шагнал гардуулах үед намайг уйлсангүй, сэтгэл нь хөдөлж хөөрч, баярласангүй гэсэн яриа гарч нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Яг тэр мөчид үнэндээ би түрүүлсэн гэдэгтээ итгээгүй юм. Яагаад гэхээр эхний өдрийн тоглолт дээр санасан хэмжээндээ дуулсан. Харин хоёр дахь өдөр хөгжимчин буруу нотноос "ля"-гаас эхлэх байсныг"фа"-гаас эхлээд би өнгө алдаж дуулсан юм.

Тэгээд л миний дуу тэр чигтээ өөр болоод явчихсан. Тайзны ард ороод өөрийн эрхгүй асгартлаа уйлсан. “За би ч шалгарч чадахгүй юм байна” гэж өөрийгөө тайвшруулсан. Тэрнээс болоод сэтгэлээр унасан байлаа. Шагнал гардуулахын өмнө хөтлөгч үзэгчдээс “Та нар хэн түрүүлнэ гэж бодож байна" гэж асуусан. Үзэгчид бүгд Цэлмүүн гэж хашхирахад бас л итгээгүй. Шагнал авсан хэрнээ нэг л итгэж чадахгүй байсан шүү, Тэмцээн дууссан гэхээр нэг л сонин санагдсан. Баяртай, бас хөнгөн гунигтай ч юм шиг. Яагаад гэхээр бид өдөр бүхэн уулзаж хамт байгаад хоорондоо их дассан байсан. Одоо ч тэднийгээ үргэлжилж санаж явдаг шүү.

-Тэр үед студи, продакшнаас хамтран ажиллах санал тавьж байсан уу?
-Хүмүүс надаас олон зүйлийг хүсч, хүлээж байсан байх. Тэдний сэтгэлд хүрсэн чанартай, өвөрмөц дуу гаргахыг хүсдэг байв. Харин ямар нэг студи, продакшны нөмөр нөөлөг дор явахыг хүсээгүй. Би ямар нэгэн зүйлд баригдахгүйгээр эрх чөлөөтэйгөөр уран бүтээл хиймээр санагдсан. Ер нь бодлоготой хандаж, сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй байхыг хичээсэн. Дуучин Т.Ариунаа эгч шиг хэнд ч захирагдахгүй хүссэн уран бүтээлээ хиймээр байсан л даа.
.jpg)
-"Universe best songs" уралдаанд ихэвчлэн ямар хэлээр дуулсан бэ?
-Бүх шатанд англи хэлээр дуулсан. Миний бодлоор англи хэлээр дуулахад дууны утга санаа, аялгуу хоёр их гоё таарч нийлдэг юм шиг санагддаг. Надад хамгийн ойр нь англи хэл байсан. Манай аав, ээж, дүү бид хоёрыг бага байхаас англи хэлээр гэртээ байнга яриулж өсгөсөн юм. Монгол хэлнийхээ хэмжээнд англи хэлийг эзэмшсэн. Тийм учраас л англи хэл дээр дуу сонгосон. Эхний шатанд Сeline Dion. хоёрдугаар шатанд Сhristina Aguilerа, гуравдугаар шатанд Аlicia Кеуs, дөрөвдүгээр шатанд ахиад Сhristina Аguiler, гала тоглолтод "Америкын шүтээн"-ий ялагч Кelly Clarksonы дууг дуулсан.

-"Гала" тоглолтод шалгарч үлдсэн 24-ийн хэнтэй нь илүү ойр дотно байв?
-Бүгдтэй нь дотно харилцаатай байсан даа. Илүү ойр дотно гэвэл Хулан, Эрдэнэтүлхүүр нар байлаа. Хулан маань тэр болгонд түгээмэл байдаггүй өвөрмөц хоолойтой. Хулангийн ганц хоолойны өнгө, дуулах чадвар ч биш. Түүний хувь хүний төлөвшил бусад оролцогчдоос эрс ялгарч байсан нь таалагдсан учраас дотно найзууд болж байлаа. Эрэгтэйчүүдээс Тэмүүжин ах их дажгүй санагдаж байлаа. Тэмүүжин ах ноён нуруутай, намбалаг санагдсан. Хүчтэй өрсөлдөгч нарын нэг нь Тэмүүжин ах байсан л даа. Гала концерт дээр маш нүсэр гоё тоглолт хийсэн. Би Тэмүүжин ахыг дэмжиж байсан болохоор түрүүлэх байх гэж бодож байсан юм.

-"Universe best songs" уралдааны явцад шантрах, няцах үе гарч байсан уу?
-Тийм үе байсан. Тэмцээний хугацаа их урт байсан шүү. Тэмцээнээс гарна гээд “UBS”-ээс уйлаад гарч явж байсан ч удаа бий. Буруугаа ойлгоод эхэлсэн ажлаа дуусгах нь зөв гээд буцаж очиж байлаа.

-Тэр тэмцээн өөрийн чинь амьдралд ямар өөрчлөлтийг гаргасан бэ?
-Өөрийн хүчинд итгэх итгэлийг тэр тэмцээнээс олж авсан. Шинэ боломж, бололцоог амьдралд минь нээн өгсөн шүү. Өөр үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. Өмнө нь би тайзан дээр гараад хөгжимгүй, ганцхан микрофонтой дуулж үзэх юмсан. Миний хоолойны чадал ямар хэмжээнд байгаа бол. Хүмүүсийн зүрх сэтгэлд хүртэл дуулж үзэхсэн гэж мөрөөддөг байсан. Одоо тэр мөрөөдөлдөө хүрсэндээ баяртай байдаг.

-Өөрийнхөө дуулах авьяасыг хэзээнээс илүү ихээр мэдэрсэн бэ?
-Багаасаа дуулж эхэлсэн. Дууны уралдаанд орж байгаагүй ч гадаад, дотоодын олон концертод оролцож байлаа. Хүмүүс чамд авьяас, хоолой байна. Дуучин болно шүү гэж хэлдэг байсан. Хааяа өөрийгөө дуучин болж чадна шүү гэж сэтгэлээ зоригжуулахаас хэтэрдэггүй байв. Тэрнээс биш чадалтай хоолой надад байгаа гэж хэзээ ч бардаж яваагүй. Дуучин болох боломж надад байсан. Дуучин болох гэж "В" продакшнд хүртэл орж байлаа. Түүнээс гараад "Solо" студид хэсэг явсан. Дуучин болох цаг нь болоогүй байсан байлгүй дээ.

-"В" продакшнд хэр удсан бэ. Тийш ээ орох саналыг хэн тавьсан бэ?
-Нэг их удаагүй ээ. "В" продакшнд орох саналыг дуучин Эгшиглэн надад тавьсан юм. Хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурахын өмнө гарсан. Хүмүүс харьцааны соёлтой, найрсаг дотно харьцаатай хамт олонтой ажиллахыг хүсдэг. Тэгээд ч дуучин Д.Болд ах миний нэрийг өөрчилнө гэсэн юм. Харин аав түүнийг нь зөвшөөрөөгүй.
-Өөрийгөө ямар зан чанартай гэж боддог вэ?
-Их романтик хүн байх. Миний хувьд аливааг мэдэрч, урсгалыг дагах биш, сөрж явахыг боддог. Зарчим ч байж, аль болох өөрийгөө дарж, даруу байхыг хичээдэг.

-Өөрийгөө дарж даруу байх нь авьяас чадвар, нөөц боломжоо хаах юм биш үү?
-Мэдээж би өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлдэг. Өөртөө их хайртай. Гэхдээ бусдыг дорд үзэж өөрийгөө дөвийлгөх, гайхуулах шаардлага надад байхгүй, Авьяас надад үнэхээр байгаа бол гайхуулах шаардлагагүйгээр гараад ирэх байх. "Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэсэн үг" байдаг. Би явах ёстой замаараа явж, чадах юм аа хийх нь зөв байх. Магадгүй "Universe best songs" уралдаанд ялагч болоогүй бол би урьдын хэвийн амьдралдаа дассан, нөгөө л нэг хуучин Цэлмүүн байх байсан. "UВS"-ийн тэр уралдаан намайг илүү хурцалж өнгөлж өгсөн.
-Загвар өмсдөг, миссийн тэмцээнд оролцож байсан гэж дуулсан юм байна тэр үнэн үү?
-Загвар өмсдөггүй ээ. "Оюутны мисс 2008" тэмцээнд орж түрүүлж байсан. Манай сургуулийн дээд курсийн эгч ороод үз гэж санал болгоод орж үзсэн юм, Тэр тэмцээнд түрүүлсэн болохоор дэлхийн оюутны миссийн тэмцээнд оролцох байсан. Хичээл, шалгалт, шүүлэг гээд явж чадаагүй.
-Ер нь тэмцээн, уралдаанд од, азтай юм биш үү. Эсвэл өөрт чинь их нуугдмал авьяас чадвар байна уу?
-Өөрийгөө нээх, авьяас чадвараа сорих гэж л тэмцээн, уралдаанд ордог байлаа. "Universe best songs"-ийн шүүгч нар чамд материал байна гэдэг. Тэр их чухал үг. Үнэхээр надад нөөц байгаа бол түүндээ хүрч хөдөлмөрлөх нь чухал байх л даа.
| Дуучин Ч.ЦЭЛМҮҮН: Хүний сэтгэлд хүрсэн, дуу дуулж чадахгүй бол хэдэн жилийн дараа мартагдаад л өнгөрнө |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |