
-Танайхан ойрд яагаад чимээгүй болчихов оо. Үнэнч фенүүд чинь үгүйлээд, асууж сураглаж байна уу?
-Бид уран бүтээлээ хийгээд л явж байна. Уран бүтээлийнхээ хажуугаар амьдрал ахуйгаа зохицуулах гээд завгүй шахам байна. Манай “Татар" хамтлагийн дуунуудыг үнэн сэтгэлээсээ сонсож, бидний уран бүтээлийг дэмжиж явдаг сонсогч фенүүддээ баярлаж явдагаа дамжуулъя. Та бүхний тус дэмийн хүчинд “Татар" хамтлаг оршин тогтнож байгаа гэдгийг хэлье. Сонсогч фенүүд байхгүй бол бидний дууг хэн сонсох билээ.
.jpg)
-Анх гарч ирсэн “Татар”-ын залуус одоо буйр суурь суусан эрчүүд болжээ. Ар гэрийн амьдрал, бизнесээ хөөгөөд хип хопоо орхих юм биш биз?
-Аль болохоор бүгдийг нь зохицуулж амжуулахыг чармайх болно. Манай "Татар" хамтлагийн дууг хүмүүс сонсохгүй, хүлээж авахгүй болсон тэр цаг хүртэл дуулна гэж бид гурав ярьдаг л даа. Хип хопын хүчинд бид өдий зэрэгтэй яваа. Хип хоп дуулаагүй явсан бол миний амьдрал ямар байх байсныг төсөөлөхөд бэрх. Энэ урлаг надад ач буянаа хайрласан.

-Хип хоп дуунуудыг хүүхэд залууст буруу үлгэр дуурайлал үзүүлдэг гэж ярьдаг. Заавал тэгж хараалын үг хэрэглэж дуулах ёстой юу?
-Хип хоп урлагийг залуу үеийн олонх нь сонирхож байна. Тэдний хүсэл сонирхлыг хаан боогдуулж болохгүй. Хип хопчид нийгмийн дуу хоолой болдог.Тэд нийгмийн зөрчил, ядуурал, хүнд суртал, авлига, хээл хахуул, гэх мэт аль болохгүй байгаа бүхнийг зоригтой шүүмжлэн өгүүлж дуулдаг. Хип хоп анх баруунд үүсэхдээ нийгмийн муу, муухай зүйлийг жигшин бухимдлаа хараалын үгээр хэлж дуулдаг байсан. Энэ бүхнийг хүмүүс шууд эмзгээр тусгаж авч байгаа нь сайн, муу хоёр талтай юм уу даа. Хараал хэлж байгаа нь нэг талаар муу ч гэсэн. Муу бүхнээс жигших сэтгэгдэл төрүүлж байна гэдэг сайн талтай юм. Гэхдээ хип хоп дуу гэхээр заавал муу зүйлийг шүүмжлэн дуулаад байдаг юм биш. Гэрэл гэгээтэй ухаарал хайрласан сайхан дуунуудыг ч дуулдаг шүү дээ. Манай "Бусдын хайрыг хүндэл", “Бороо” дуу маань ийм л сайхан дуунуудын нэг тийм болохоор бүхий л насныханд хүрсэн байх.

-Сүүлийн үед хип хопын хамтлаг дуучид зодоон, цохион хийлээ, хар тамхи татлаа гээд муу хэл ам тасрахгүй байгаа нь юутай холбоотой гэж боддог вэ?
-Уг нь урлагийн хүмүүс, олон түмэнд сайн талаараа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Хип хоп гэхээр өргөн өмд, навсгар хувцастай, муу бүхний уурхай болсон хүмүүс байдаг мэтээр нийгэмд ойлголт өгсөн бол буруу л даа.
Зодоон цохион, хар тамхины хэрэгт холбогдсон хамтлаг дуучдын алдаж эндсэн алдааг бусад уран бүтээлчдэд нь нялзааж ойлгож болохгүй. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Ахиж тэр алдаагаа давтахгүй ухамсарлах нь зөв болов уу. Алдаж эндсэн хүмүүсийг цааш түлхэх нь муухай л даа. Нийгмийн сэтгэхүйд нөлөөпөхөөр байнга тэр алдааг нь реклам, шоу юм шигээр яриад, бичээд, үзүүлээд сенсацилаад байж болохгүй. Тэр муу муухай зүйл эсрэгээр хүүхэд, залууст буруу үлгэр дуурайлал болж мэдэх талтайг анхаарах хэрэгтэй.
.jpg)
-Монголын хип хопын холбооны тэргүүн нь хар тамхитай нэр холбогдоод тус байгууллага чимээ алдарсан. Тус холбоо нь шинэ залуу хамтлаг, дуучдыг дарамталдаг гэсэн яриа байдаг. Танай хамтлагийнхантай ч эв түнжин муу байсан гэдэг хэр ор үндэстэй яриа вэ?
-Монголын хип хопын холбоо гэсэн сүржин нэрний цаана Баавар ганцаараа л байсан шүү дээ. Тэр хүний сэтгэл зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Тэрбээр одоо малчин болж хип хопоос холдсон байгаа. Ер нь ажил хийж буй хүн сайн муугаар хэлүүлдэг. Ажил хийдэггүй хүнийг хэн ч шүүмжлэхгүй шүү дээ. Үнэнч шударгаар хөдөлмөрлөж яваа хүмүүст саад бэрхшээл, сайн, муу хэл ам зөндөө л тулгарна. Шинэ залуу хамтлаг дуучдыг дарамталсан тийм зүйл бол байгаагүй байх аа. Баавартай бид муудалцсан ямар нэгэн зөрчил байгаагүй. Сайн танилын хүрээнд харилцаатай байдаг байсан. Уран бүтээл хийж байгаа хүмүүс бие биенээ ойлгож, дэмжих нь чухал. Хэн, хэндээ тус дэм болж чаддаггүй юмаа гэхэд саад болохгүй эв нэгдэлтэй байх ёстой.
.jpg)
-Энэ жил танай хамтлаг бие даасан тоглолт хийх үү. Кинонд тоглох бодол байгаа юу?
-Бие даасан том хэмжээний тоглолтыг энэ жил хийх талаар одоогоор хараахан ярилцаагүй байгаа. Түрүү жил 20 жилийн ойн тоглолтоо хийсэн. Харин энэ жилийн хувьд хамтарсан тоглолт шоунуудад оролцож магадгүй. Бид "Эсрэг өдөр" дууныхаа клипт тоглоход хүмүүс та гуравт хошин шогийн мэдрэмж байна гэсэн. Дараа нь "Мессеж" дууныхаа клипт зүсээ хувиргаад тоглосон чинь уран сайхны дүр бүтээлээ жүжиглэх авьяас байна гээд ярих болсон. Тэр үгэнд нь урамшаад "Аз жаргал Тhе bаd bоу" кинонд тоглосон. Энэ кино маань хүмүүст таалагдсан байхыг бодоход бидэнд жүжиглэх авьяас байгаа юм байлгүй. Кинонд тоглооч гэсэн зарим нэг санал ирдэг байсан. Найруулагч Б.Чингүүн “Татар” хамтлагийн талаарх намтарчилсан есөн ангитай уран сайхны кино хийхээр төлөвлөж байгаа. Киноны эхний гурван ангид хамтлагийн гишүүдийн бага насны тухай гарах бөгөөд “Татар” хамтлагийн үүх түүхээс гадна тэр үеийн нийгмийг харуулсан кино байх юм билээ.

-Танай хамтлаг гадаад орнуудад аялан тоглолт хийх үү?
-Арваад жилийн өмнө Англи, Ирландад очиж тоглолт хийсэн. Өмнөд Солонгос болон Австралид ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан 2022 онд тоглолт хийж байлаа. Гадаадад амьдардаг монголчуудаас минь дахин ирж тоглооч гэсэн санал ирдэг. Чухам хэзээ явж тоглолт хийх талаар төлөвлөж шийдсэн зүйл байхгүй. Бид монгол хип хопын урлагийг дэлхий дахинд танилцуулахыг хичээдэг.
| “ТАТАР”-ЫН Д.МӨНХЧУЛУУН: АМЬДРАЛАА ХИП ХОПГҮЙГЭЭР ТӨСӨӨЛӨХӨД БЭРХ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |