• Өнөөдөр 2024-04-26

Сүмийн санваартан 130 гаруй хүүхдийг хүчирхийлсэн хэргийн мөрөөр

2021-04-06,   1102

Энэхүү нийтлэлийг "Boston Globe" сонины "Spotlight" багийнхан сүмийн санваартан насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж буй хэргийн талаар сурвалжилж 2002 онд олон нийтэд ил болгож байжээ. Тус багийнхан эрэн сурвалжлах эл нийтлэлээр Пулицерийн шагнал авсан бөгөөд 2015 онд "Spotlight" нэртэй хэргийн талаар кино хийгдэж, Оскарын Гран При шагналыг хүртэж байлаа. Уг нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

"Spotlight" багийн гишүүд: Мэтт Каррол, Саша Пфайфер, Майкл Резендес нар бөгөөд уг нийтлэлийг Майкл Резедес бичжээ.

/Spotlight багийнхан/

1990-ээд оны дунд үеэс хойш Их Бостон сүмийн санваартан Жон Геогхан 130 гаруй хүүхдийг хүчирхийлсэн тухай аймшигтай үлгэр мэт яриа тархаж байлаа. Санваартан 30 жилийн турш хүүхдүүдийн биед зүй бусаар хүрч, хүчинддэг байсан тухай яриа Их Бостоны итгэгч нарын дунд цуу яриа тархсан юм.

Түүний хохирогчдын ихэнх нь сургуулийн насны хүүхдүүд байсан төдийгүй нэг нь дөрвөн настай байжээ.

Өнгөрсөн долдугаар сард Бостоны Хамба лам Бернард Лоу 1984 оноос хойш Жон Геогханы уг зүй бус үйлдлийн тухай мэддэг байснаа илчилсэн бөгөөд тус жилдээ Уэстон дахь гэгээн Жюлиагийн сүм рүү шилжүүлжээ. Хамба ламын өмгөөлөгч Уилсон Д.Рожер Геогханыг хамгаалж өөр сүм рүү шилжихэд түүний сэтгэл зүй "аюулгүй, сүмд ажиллахад тохиромжтой" гэсэн эмнэлгийн баталгаатай байсан хэмээн мэдүүлэв.

Гэвч Хамба лам Лоугийн  туслах нэгэн ширээт лам түүнд "Геогханыг Гэгээн Жюлиагийн сүм рүү шилжүүлэх нь аюултай" хэмээн бичиж байжээ.

 "Spotlight" баг хамба ламын тусламжтайгаар Геогханы бэлгийн цуцашгүй хүслийг нь мэдэж авсан юм. Үүнд 1980-аад онд Хамба лам нэгэн гэр бүлийн долоон хөвгүүнийг хүчирхийлэх нь "ноцтой" асуудал биш хэмээн хэлсэн нотолгоо мөн орно.

/Санваартан Жон Геогхан/

Гэвч Геогхан Гэгээн Жюлиагийн сүмд шилжсэн нь түүний хувьд сүйрэл байжээ. Геогхан  сүмийн залуу гурван бүлгийг хариуцдаг байж. Гэвч 1989 онд сүмд түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн гомдол ихэссэн тул Геогхан эмчлүүлэхээр чөлөө авахаас өөр аргагүй болсон байна. Бэлгийн дур хүслийг эмчилдэг хоёр эмнэлэгт хэдэн сар эмчлүүлсний дараа эргүүлэн Жюлиагийн сүмд буцаж иржээ. Гэвч Геогхан ахин гурван жилийн турш хүүхдүүдийг хүчирхийлсээр байв.

Дараа долоо хоногт Геогхан анхны шүүх хуралтайгаа нүүр тулна. Тэр үед "Яагаад гурван хамба лам, олон ширээт лам нар хүүхдүүдийг түүнээс хол байлгахад юу ч хийгээгүй вэ" гэх мэт олон асуулттай тулгарах биз ээ.

Геогхан 1984 онд Уэстонд ирэхээс өмнө хүүхдүүдийг хүчирхийлсэн хэргээр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байсан төдийгүй хоёр ч удаа түүнийг сүмээс хөөж байсан байна. Гэхдээ түүнийг пастор байх хугацаанд хүүхэд хүчирхийлдэг байсан талаар хэн ч дурсаагүй байна.

1984 оны есдүгээр сард Геогхан итгэгч Дорчестрийн хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэргээр сүмээс хөөгджээ. Уг хэргийн дараа хамба лам Лоу түүнийг Гэгээн Жюлиагийн сүм рүү шилжүүлжээ.

Лоу түүнийг найман жилийн хугацаанд л ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд 1993 онд тэтгэвэрт нь гаргасан юм.

Гэвч Геогхан тэтгэвэртээ гарсан ч гэртээ ажиллах шийдвэр гаргасан учир  хүүхэд хүчирхийлэхэд нь саад болоогүй байна.

Эцэст нь 1998 онд л түүний санваарыг авч, ажиллуулахаа больжээ.

1984 онд зарим сэтгэл зүйн эмч нар бэлгийн хүчирхийлэгчийг эмчлэх боломжтой гэж үзэж байв. Гэхдээ бусад олон санваартан, мэргэжилтнүүд Геогханы уг ёс бус сэдэл ахин сэдрэх эрсдэлтэйг хэлж байжээ.

Үүнээс гадна 1984 онд зарим мэргэжилтнүүд хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан хүнийг ахин сүмд ажиллуулах ёсгүй байсан хэмээн хэлж байлаа. 

"Геогханы уг хэрэг сүм хийд залуучуудыг хамгаалах хийгээд гэрлэлтийг дэмжих үүргээ үл тоомсорлосон хэрэг. Сэтгэл зүйч, лам нар бэлгийн хүчирхийлэгчтэй дэндүү удаан харьцаж байна" хэмээн санваартан байсан Ричард Сайп хэлжээ.

Хоёр хүү маань нэгэн өдөр Геогханыг өөрсдөөсөө хол байлгахыг хүссэн. Түүнийг дахиж миний "вий вийд" хүргэж, тийм зүйл хийхийг хүсэхгүй байна гэж хэлсэн

 1984 оны арван нэгдүгээр сарын 13-аас эхлэн Лоугийн хамсаатнууд "дуулиан дэгдэх вий" хэмээн сэрэмжлэн, ажиллаж эхэлснийг "Spotlight" багийнхан тогтоолоо.

Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр ширээт лам Жон М д'Арчи хамба лам Лоуд "Геогханы залуу хөвгүүдтэй орооцолдож буй хэрэг бидний ухааныг сорьж байна" хэмээн бичжээ.

Үүнээс хоёр долоо хоногийн дараа сэтгэл зүйн хоёр эмч Жон Геогханд эрүүл хэмээн тодорхойлолт бичиж өгчээ.

Эмч Роберт Муллинс "Эцэг Геогхан бүрэн эдгэсэн" гэсэн бол Жон Бреннан "Санваартан Геогхан сүмд ажиллахад сэтгэцийн хувьд доголдол байхгүй" хэмээн бичиж байв.

1982 оны наймдугаар сард 7-нд  хохирогчийн авга эгч Маргарет Галлант өмнөх хамба Умберто Медеросд "Миний итгэдэг сүм манай гэр бүлд ийм зүйл хийсний дараа Геогханд өөр сүмд ажиллах боломж олгож байгаад итгэхгүй байна" хэмээн бичжээ.

Тэрээр "Түүний хэлсэн үг, эмчийн бичгээс үл хамааран эдгэсэн гэдэгт нь илтгэхгүй байна. Бэлгийн хүчирхийлэгчийг эдгэсэн гэсэн нотолгоо байхгүй. Сүм ийм хайхрамжгүй байгаад ичээж байна. Яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ?" хэмээн хамба ламд бичжээ. Түүний яагаад ингэж бичих болсон нь ойлгомжтой байсан юм. Учир нь Геогхан ахин бага насны хүүхэдтэй гадуур явж байгаад түүний нүдэнд үзэгдсэн байна.

Хамба лам болон сүмийн дээд албан тушаалтнууд Геогхан хэрхэн насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгодгийг нь мэддэг байжээ. Тэрээр ихэвчлэн ганцаараа олон хүүхэд тэжээх гэж зүдэрч буй, гэр орноо авч явдаг итгэгч гэр бүлтэй найзалдаг байж.  Тэрээр хүүхдүүдэд нь зайрмаг авч өгч, унтахдаа хамт залбирах санал тавихад, эцэг эхчүүд нь ч зөвшөөрдөг байж.

Хохирогч Патрик Максорли мэдүүлэгтээ 1986 онд буюу Геогхан Уэстоны сүмд томилогдсоноос хоёр жилийн дараа  түүнийг хүчирхийлсэн хэмээжээ.

Максорли "Энэ талаар ярихад инээдтэй санагддаг" хэмээн Геогханы талаар ярьжээ. Эцэг нь амиа хорлосны дараа, ээж нь шизофрин өвчтэй болсныг Геогхан олоод мэдчихсэн байж. Ийнхүү Санваартан Патрикт зайрмаг идэхийг санал болгосон байна. Зайрмаг аваад гэртээ ирэхэд нь эцэг Геогхан түүнийг хажуудаа суулган гуянд нь гараа тавьж, бэлэг эрхтэнд нь хүрэхэд хөшөөд, юу хийхээ мэдэхгүй байсан хэмээн ярьжээ. "Тэр надад гар хангалага хийхдээ өөрөө мөн гар хангалага хийсэн" хэмээжээ.

Геогхан айж, чичирсэн МакСорлид уг явдлаа нууц байлгахыг хүссэн байна.

МакСорли үүнээс хойш олон жил архидалт, сэтгэл гутралтай тэмцсэн байна. "Хамгийн аймшигтай нь сүмийнхэн энэ талаар мэддэг байсан нь улам шаналгаатай санагдаж байсан" гэжээ.

Одоогоор шүүх хуралд 84 хүн Геогханы эсрэг нэхэмжлэл гаргаад байна.

Арваннэгдүгээр сард "Глобе" сэтгүүлийн саналын дагуу Дээд шүүх Геогханы бүх нотлох баримтыг олонд эл болгов. Хамба лам Лоу "Глобе" сэтгүүл болон бусад хүн сүмийн дотоод үйл ажиллагааны талаар мэдээлэл олж авах ёсгүй хэмээн давж заалдах өргөдөл барьсан ч удалгүй түдгэлзүүлсэн юм.

Хамба лам болон ширээт лам нар Геогханы хэргийг мэдэж байсан ч юу ч хийгээгүй, олон иргэний нэхэмжлэлд хайхрамжгүй хандсан хэргээр шүүхэд дуудагдаад буй.1997 оноос хойш Геогханы эсрэг 50 орчин нэхэмжлэл буюу 10 сая гаруй ам.долларын торгуулийг Хамба лам шийдвэрлэсэн хэдий ч нууц баримт бичгийг олон нийтэд зарлаагүй юм.

Олон арван жилийн турш АНУ-ын католик сүмийн санваартнуудын бэлгийн зүй зохисгүй явдалыг давхарга бүрт нууцалж иржээ.

Геогхан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн бүх хохирогчдоо дуугүй байхыг хүсдэг байв. Мөн тус үйлдлийг мэддэг гэрийнхнийг дуугүй байлгахыг хичээдэг байж. Мөн пасторууд болон ширээт лам нар үүнийг наманчлалаар уучилж болох хэрэг гэж үзсэн байна.

Уг хэргийг Массачусетсийн хуулийн байгууллага хүртэл нууцалж байв. Геогханы хэргийг олон хүмүүс цагдаад мэдэгдэж, шийдэхийг хүссэн боловч тэр бүрт хуулиас чөлөөлөгдөж байв.

Энэхүү сурвалжлагыг хийж байх хугацаандаа олон санваартнаас ярилцлага өгөхийг хүссэн ч хэн нь ч зөвшөөрөөгүй. Тэдний нэг нь ч атугай энэ хэргийн тухай олны өмнө ярилцлага өгч болох байсан шүү дээ.

1967-1974 оны хооронд Геогхан Гэгээн Паулийн сүмд ажиллаж байхдаа анх удаа залуу хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдов.

Тэдгээр хохирогчийн нэгний аав Энтони Муззи "Геогхан хүүг нь хүчирхийлж буйг авга ах нь харсан" хэмээн мэдээлжээ. Авга ах нь Геогханыг гэрээсээ хөөж, Гэгээн Паулийн сүмд гомдол гаргасан байна.

Үүний дараа Геогханыг эмчилгээнд явуулсан ч уг хэрэг ахин давтагдсан юм. Мөн 5-12 насны дөрвөн хүүхэдтэй нэгэн ээж Мюллер "Хоёр хүү маань нэгэн өдөр Геогханыг өөрсдөөсөө хол байлгахыг хүссэн. Түүнийг дахиж миний "вий вийд" хүргэж, тийм зүйл хийхийг хүсэхгүй байна гэж хэлсэн" хэмээн  хүүхдийнхээ хэллэгээр хэлжээ.

Үүний дараа л Геогхан гурван хүүхдэд нь зайрмаг авч өгч, усанд ороход нь тусалж, шөнө үлгэр ярьж өгөхдөө хүчинддэг байсныг мэджээ. Геогхан хүүхдүүдэд нь хэнд ч хэлэхгүй байхыг шаарддаг байсан гэв. Тэрбээр уг хэргийг мэдээд шууд сүмийн санваартанд очиж мэдэгдэхэд "Тэр дахин санваартан болохгүй. Бүү ай" хэмээн амласан байна. Гэвч Геогхан "санваартан" нэрийн дор ёс бус үйлдлээ үргэлжлүүлсээр байжээ. 

Энэхүү хэргийн дараа Хамба лам Лоу оргон зугтсан байна. Харин санваартан Жон Геогханд Дээд шүүх насаар нь хорих ял оноож, шоронд хорьсон байна. Тэрээр хоригдсоноос сарын дараа шоронгийн өрөөний хамтрагч, бага ахуйд нь хүчирхийлж байсан Жосеф Дрьюсд боомилогдож нас баржээ. Жон Геогхан Жосеф Дрьюсийг бага байхад нь хүчирхийлж байсан бөгөөд Геогханаас өшөөгөө авахын тулд олон сар бэлдэж байжээ.


Сүмийн санваартан 130 гаруй хүүхдийг хүчирхийлсэн хэргийн мөрөөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188