Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Берлинд төвтэй “BNE Intellinews” сайтын бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Монголын тал нутагт ган гачгийн дараах хахир хүйтэн өвөл ирж, малчин өрхүүд амь үлдэхийн тулд тэмцэж байна. Өвлийн эрс тэс уур амьсгалыг Монголд зуд гэж нэрлэдэг бөгөөд тал нутгийн нүүдэлчдийн хувьд зудын аюул маш аймшигтай байгалийн үзэгдлүүдийн нэг. Хур тунадас бага орсон зуны дараа их цас орж, эрс хүйтэрсний улмаас бэлчээрийн талбай хүрэлцэхгүй болж, мал сүрэг үгүй болж байна. Хүүхдийг ивээх сангаас Монгол малчин өрхүүдэд малын өвс, тэжээлээс эхлээд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хэрэгсэл хэрэгтэй байгааг онцлон мэдээлжээ.
Монгол Улсад 1940-2015 он хүртэл 10 жил хоёр орчим удаа болдог байсан зуд цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор өсөн нэмэгдэж, бараг жил бүр болох болжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын 21 аймгийн 13-т нь зудын аюул нүүрлээд байгаа юм байна. Холбогдох байгууллагын мэдээллээр өнгөрсөн өвлийн улиралд Монголд температур хасах 40 хэм хүрч хүйтэрсэн бөгөөд зуд болж, бэлчээрийн талбайгүй болсноос мал сүргийн өвс, тэжээл хомстож, үй олноороо өлдөж үхэх болсон аж.
Албан мэдээллээр Монголд таван хошуу малаа маллаж, орлого олж амьдардаг 200 мянга гаруй өрх байдаг. Хүүхдийг ивээх сангаас зуд болсон нутагт байгаа 213 мянган хүн, түүний дотор 80 мянга гаруй хүүхдэд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бөгөөд “Зудын үед тав хүртэлх насны хүүхдүүд хоол, хүнсний дутагдалд орох, амьсгалын замын өвчин, бэртэл гэмтэл авах эрсдэл өндөр байхад асран хамгаалагчид нь анхаарал халамж тавьж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна” хэмээн онцолжээ.
Цаг уурын мэргэжилтнүүд Монгол Улсад зудын давтамж ойртож байгааг уур амьсгалын өөрчлөлт, хямралтай холбоотой гэж үзжээ. Сүүлийн жилүүдэд тус орны агаарын температур дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэж, хур тунадасны хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа аж. Хур тунадас бага орж, хэмжээ нь буурсан нь зудын давтамж ойртож байгаагийн шалтгаан гэнэ.
Хүүхдийг ивээн сангаас Монголын Завхан аймгийн Их-Уул сумын иргэн 39 настай Дэлгэрбатынхаас сурвалжилга бэлтгэж, түүний эхнэр, гурван хүүхэд хэрхэн амьдарч, ямар хэцүү нөхцөл байдалтай байгааг хүмүүст хүргэсэн. Тус сурвалжилгад малчин Дэлгэрбат “Намайг бага байхад уур амьсгал тэс өөр байсан. Яг энэ цагаар цас хэдийнэ айлж, хавар болдог байлаа. Одоо бол зун нь хэт халуун, өвөлдөө хүйтэн, өвс, ургамал бага ургаж байна” хэмээн онцлон ярьжээ.
Өөр нэгэн жишээ дурдъя. ОХУ, Монголын хилийн бүс орчмын нэг тосгонд амьдардаг есөн настай Мягмарсүрэн “Энэ жил цас их орж, мал өвдөж, үрэгдсэн. Миний хайртай малын минь нэг Оргио гэдэг ямаа үхсэн. Уг нь Оргио намайг энхрийлж, гарнаас талх, чихэр иддэг байсан. Түмэн сүргийн дундаас намайг таниад гүйхээрээ ирдэг байсан сан. Одоо тэднийгээ үхэж, үгүй болж байгааг харах үнэхээр гунигтай байна” гэжээ.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын ихэнх нутагт зудын аюул нүүрлэж, малчин өрхүүд тартагтаа тулж байна |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |