Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг билээ.
Тэгвэл энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа “Reuters” агентлагийн Шанхай дахь сурвалжлагч Дэвид Стэнвэйгийн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
ЗХУ-ын ноёрхол дор олон жилийн турш “дарлагдсан” монголчууд эх орныхоо төв талбай дээр дайныг, ОХУ-ыг эсэргүүцэн Украины туг барин жагсах нь 1990-ээд оны үед олсон ардчиллыг нь илтгэх мэт. Гэсэн ч өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотын төв талбай болох Сүхбаатарын талбайд болсон жагсаалын үеэр ОХУ-ын талыг дэмжигч аль эсвэл Оростой дайсагналцахаас болгоомжилж буй гэж нэрлэж болох иргэд жагсагчидтай мөргөлджээ.
Монгол Улс хойд талаараа ОХУ, урд талаараа БНХАУ-аар хүрээлүүлсэн далайд гарцгүй орон. Харин өөрийн бүрэн эрхт тусгаар тогтнолынхоо хүрээнд гуравдагч хөршөөр Япон, БНСУ, АНУ-тай холбоотой байдаг ч, эдийн засаг нь хоёр хөршдөө тулгуурладаг гэж хэлж болно. Гэсэн ч зарим тодорхой бус шалтгааны улмаас ОХУ Украин руу дайрч, олон улс Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авахад Монгол Улсын эдийн засаг “хог дээр” үсрэв. Мөн үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж, Монголын улстөрчид “хөл, толгойгоо олохгүй” гүйж яваа сурагтай. Олон улсын харилцаа, дайны эгзэгтэй энэ үед Монголын талаас гаргах шийдвэр нь хойд хөрш ОХУ-ын хамтын дипломат харилцааг эвдэж болзошгүй байдалтай байна.

Монгол Улсын Төв банкны гадаад худалдааны олонх нь ОХУ-ын банкуудаар дамждаг. Гадаад худалдаагаар зогсохгүй монголчууд газрын тос, автобензины бараг бүх нөөцөө хойд хөршөөсөө авдаг юм байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Европоос Монголд ирэх өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, төлбөр, тооцоо хийх боломжгүй болж болзошгүй” талаар анхааруулсан байна. Харин Монголын улстөр судлаач, социологич Л.Сумати “Бид ОХУ-аас хэт их хамааралтай байна. Зөвхөн автобензин төдийгүй түүнээс ч олон зүйлээс хамааралтай байгаа” гэдгийг онцолж байгаа аж. Түүний тайлбарлаж байгаагаар “Монголын банкууд ихэнх гүйлгээгээ ОХУ-ын банкуудаар дамжуулж хийдэг учир ОХУ-ын эсрэг тавьсан SWIFT-тэй холбоотой хориг арга хэмжээ нь Монголын экспортод ч нөлөөлнө” гэжээ.
ОХУ-ын тэргүүлдэг Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкнаас Украины асуудалтай холбоотойгоор олон орон гарсан ч, Монгол Улс үлдсэн хэвээр байгаа юм.
Монголын эдийн засагч Ч.Отгочулуу “Далайд гарцгүй, эдийн засаг нь хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс шиг улсын хувьд экспортод тулгуурладаг. Монголын эдийн засаг муу байх үеэр ОХУ, Украины дайн улам бүр дордуулж байна” гэж тайлбарлажээ.

Монгол Улс ихэвчлэн геополитикийн маргаанаас хол байж, зайлсхийж байдаг. Өнгөрсөн жил АНУ Афганистанаас цэргээ татахад ч, ОХУ-аас Казахстан руу цэргээ оруулахад ч ямар нэгэн тайлбар хийгээгүй. Гэтэл ОХУ-ын цэргүүдийг Украинаас гаргах НҮБ-ын тогтоолд түдгэлзсэн хариу өгсөн юм.
Колумбын их сургуулийн шинжээч Жулиан Диеркес “Монгол Улсын одоогийн удирдагч нь Путин, Ши Жиньпиний бухимдлыг хүргэх дургүй нэгэн байх. Энэ байр суурь нь Монголыг геополитикийн хувьд хэт нэг талыг барьж байгаа гэж харагдуулдаг. Ийм нөхцөл байдал нь үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор улстөр, эдийн засгаа хөгжүүлэх гарц гаргахад хэцүү байх болно” гэсэн байна. Харин Монголын эдийн засагч Ч.Отгочулуу “Монгол Улс эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг. Гэвч эдийн засгийн хувьд бие дааж чадахгүй байгаа нь асуудалтай байна” гэжээ.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ОХУ, Украины асуудлаар Монголын улстөрчид сандралдаж, гүйлдэхийн учир юу вэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |