Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал холбоотойгоор гаднын хэвлэлүүдэд нийтлэгдсэн мэдээ, нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршид хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр БНХАУ, Монгол Улсыг төлөөлөн уулзалдсан хоёр цар тахлын хүнд, хэцүү цагт нэгэндээ хонь, цай бэлэглэсэн талаараа хуучилж, “хөөрөлдсөөр” уулзалт төгссөн сурагтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2020 онд БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ цар тахлын хүнд, хэцүү цаг үед байгаа БНХАУ-д Монгол Улсаас 30 мянган хонь хандивлахаа амласан. Монгол Улс амласан ёсоороо улсынхаа өмнөд хэсгийн Дорноговь аймагт 30 мянган хонио хуримтлуулж, 2020 оны IV хагаст БНХАУ руу явуулсан. Ингэхдээ эхний хэсэг буюу Монголоос БНХАУ-д хандивласан 30 мянган хонины 12 мянгыг нь нядалж, “Монголоос хандивлав” гэсэн шошго бүхий хайрцагтай илгээсэн нь нэн түрүүнд цар тахлын үед ихээхэн хохирол амссан Ухань хотод хүргэгдээд байв. Харин үлдсэн 18 мянган хонийг БНХАУ-ын хүсэлтийн дагуу амьдаар нь нийлүүлсэн юм. “Өвлийн цагт үнэтэй бэлэг авлаа” хэмээн БНХАУ-ын хэвлэлүүд шагшиж байсан нь саяхан.


Тухайн үед цар тахлын хүнд хохирол учирсан хөрш орондоо томоохон туслалцаа үзүүлсэн Монгол Улсын уг үйлдэл олон улсад сайн жишиг болж байв.
Тэгвэл дээрх үйл явдлаас хойш хоёр жилийн дараа буюу 2022 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтэд оролцож, БНХАУ-д албан ёсны айлчлалаа хийж буй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр(өчигдөр) БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан.
Уулзалтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. Мэдээж талууд хамтран Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар санал нэгдсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ БНХАУ-ын Ерөнхий сайдтай ярьсан хоёр орны боомтуудыг холбох төмөр замын төслүүд, тухайлбал Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын бүтээн байгуулалт болон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл зэрэг томоохон төслүүдэд онцгойлон анхаарал хандуулах хүсжээ. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин хариуд нь “Хятад, Монголын хоёр бол эх газраараа холбоотой чухал хөршүүд. Хоёр улсын харилцааг хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэх нь хоёр орны урт хугацааны болон язгуур эрх ашигт бүрэн нийцнэ” хэмээсэн байна.
Монголд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж зүйр үг байдаг. Тэр ч утгаараа БНХАУ-д “агт”-аар тусалсан Монгол Улс хариу хүлээж ч байж болох юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монголын Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын уулзалтаар “30 мянган хонь”-ны сэдвийг ч орхигдуулсангүй.
“Ковид-19” цар тахлаас дэгдэж, асар түргэн хугацаанд хүнд, хэцүү нөхцөл байдалд орсон БНХАУ-д 30 мянган хониор тусалсных нь дараа БНХАУ-аас Монгол Улс руу цайны навч явуулсан байдаг. Харин энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголд коронавирусийн эсрэг вакциныг шуурхай нийлүүлж, хандивласанд нь гүн талархал илэрхийлж, “БНХАУ бол Монголын алтнаас үнэтэй хөрш” гэж хэлсэн гэнэ.
Үргэлж “элгэнд” нь байдаг ч “халгаадаггүй” БНХАУ яг одоо цагаа л олж, “агт”-ных нь хариуг барихгүй бол Зүүн Ази даяар “онигоо” болох вий.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Ши Жиньпин 30 мянган хонины хариуг яаж барих вэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |