“Рио Тинто” групп, “Туркойз Хилл Ресурсэс” компаниас тавьсан Монголын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлийг дуусгахаар тооцсон хугацаа буюу 2023 оны I хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаар болсон, анхны буюу “Дубай гэрээ”-ний нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэн шийдэж, дуусгавар болгох саналыг Монгол Улсын Засгийн газраас хүлээн авч, УИХ-аар хэлэлцэхээр болжээ.
“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Якоб Стаушолм өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, далд уурхайн өртөг, хугацаа, техникийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцсан. Тэгвэл уг уулзалтаас 14 хоногийн дараа “Рио Тинто” группээс дээр дурдсан саналыг тавьсан юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, бүрэн ашиглалтад орвол дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох “Оюутолгой”-н төсөл анх төлөвлөсөн хугацаанаас хоёр жил гаруй хугацаагаар хоцорч байгаа. Анх “Оюутолгой” төсөлд 5.3 тэрбум ам.доллар төсөвлөсөн ч, хөрөнгө оруулагчаас нийт 6.45 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм. Хэдий өмнөх гэрээг дуусгавар болох саналыг “Рио Тинто”-гоос тавьсан ч, далд уурхайн өргөтгөлийн ажлын өртөг хэтэрсэн асуудал, шалтгааныг АНУ, Их Британийн зохицуулагчид үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
“Рио Тинто” группын хувьцааны ханш өнгөрсөн зургаан сарын хугацаанд 22 хувиар унаад байлаа. Харин тус группын гүйцэтгэх захирал Якоб Стаушолм Монгол Улсад айлчлах үетэй зэрэгцэж буюу сүүлийн нэг сарын хугацаанд “Рио Тинто” группын хувьцааны ханш найм орчим хувиар өсжээ.
Тэгвэл “Рио Тинто” групп болон “Туркойз Хилл Ресурсес” компаниас Монгол Улсын Засгийн газарт 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх санал тавьснаас хойш мөн “Туркойз Хилл Ресурсес” компанийн хувьцааны ханш ч өсөөд байна. Өчигдрийн байдлаар тус компанийн хувьцааны ханш хоёр өдрийн дотор 14.7 хувиар өсөж, 21.45 канад долларт хүрсэн байгаа юм. Энэ нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд тус компанийн хувьцааны ханш өссөн хамгийн өндөр дүн болжээ.
Харин зарим олон улсын шинжээч “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ийн хувьцааны ханш өссөн шалтгааныг Монгол Улсын Засгийн газарт тавьсан саналаас салгаж, төмрийн хүдрийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.

Нэг талаараа зарим эдийн засагч “Рио Тинто” группыг “шаглах” нүүдэл хийсэн гэж үзсэн. Харин нөгөө талаас ашиггүй гэрээ хийж, муу жишиг тогтоосон үзэж байгаа юм.
Олон улсын санхүүгийн үйлчилгээний “RBC Capital Markets”-аас “Рио Тинто”-гоос одоогийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө цуцлах санал тавьсан нь уул уурхайн салбарт ашиггүй жишиг тогтоолоо” гэж онцолжээ. Харин “Оюутолгой”-н гэрээний тухайд “Урьдчилсан байдлаар энэ санал Монгол Улсын Засгийн газарт томоохон алхам болсон ч, “Рио Тинто”, “Туркойз Хилл” хоёрт санхүүжилтийн ачааг үүрүүлж байгаа хэрэг боллоо. Үүнээс харахад санхүүжилтийн бүтэц, мөнгөн гүйлгээ, цаг хугацаа зэргээс шалтгаалсан тодорхойгүй үр дүн үлдээж байна” гэж тайлбарлав.
Мөн “RBC Capital”-ын шинжээч Тайлер Брода “Рио Тинто”-гийн зүгээс Монголын Засгийн газрын нөхцөлд тохируулж, урагшлах боломжит замыг нь бий болгож байгаа ч, энэ нь эсрэгээрээ “Оюутолгой” төслийн эдийн засагт томоохон хохирол учруулна” хэмээсэн байна. Үргэлжлүүлэн “Рио Тинто” далд уурхайн өндөр ашиг, урт хугацааны ашиглалтыг нь харгалзан үзэж, дахин шинэ гэрээ байгуулбал “Рио Тинто” илүү удаан хугацааны боломжит сонголттой болж магад” гэжээ.
Хамгийн энгийнээр тайлбарлахад, Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлийн ажлыг дуусгахаар 2023 оны I хагаст төлөвлөсөн хугацаа цаашид дахин сунгагдах магадлалтай. Хэрэв тийм зүйл болбол “Оюутолгой”-н гэрээг дахин авч хэлэлцэх асуудал ч үүсэх боломжтой байгаа юм.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын Засгийн газрын ялалт уу, “Рио Тинто”-гийнх уу |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |