ОХУ-аас Украин Улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр тал их хэмжээний хохирол амссанаас маш олон хүний амь үрэгдсэн нь олон улсын геополитикийн нөхцөл байдалд нөлөөлж байна.
Украинд мөргөлдөөн эхэлснээс хойш 3.8 сая украинчууд гаднын орон руу дүрвэж, 6.5 сая хүн дотооддоо дүрвэжээ. Хоёр орны хоорондын мөргөлдөөнд Украины 20 мянга гаруй цэрэг амиа алдаж, үй олон цэрэг, албан хаагч шархадсан талаар тус улсын эрх баригчид мэдэгдэж байна. Харин ОХУ-ын армийн хохирлын талаарх албан мэдээлэл гараагүй ч, барууны орнууд 7-15 мянган орос цэрэг амь үрэгдсэн гэж таамаглаж байгаа аж. Тэгвэл ОХУ-ын томоохон хэвлэлүүдийн мэдээлснээр Украины тулаанд ОХУ-ын долоон генерал амиа алдсан байна.

ОХУ-ын цэргүүд Украины томоохон хотууд руу давтамжтай гэж болохуйц дайралт хийж, далавчит пуужин харваж, бөмбөгдөж байгаа. Үүнээс үүдэн зөвхөн нийслэл Киев хотод ч гэхэд 264 энгийн иргэн амиа алдаад байгааг тус хотын дарга Виталий Кличко албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлээд байв. Мөн Ерөнхийлөгч В.Зеленский Украинд 230 сургууль, 155 цэцэрлэг бөмбөгдөлтөд өртөж, 143 хүүхэд амиа алдаж, 216 хүүхэд маш хүнд шархдаад байгааг мэдэгдсэн юм.

Оросын арми дайралтаа эхлэхэд айн сандралдаж, метроны буудалд хоног төөрүүлж байсан украинчууд эх орноосоо “зугтах” болжээ. Зөвхөн нийслэл Киев хотод жишээ авахад хотын нийт оршин суугчдын олонх нь дүрвэж, одоо ердөө нийт хүн амынхаа тал хувьд хүрэхтэй, үгүйтэй л байгаа гэнэ.
Дайны хөлд нэрвэгдэхээс айж, дүрвэсэн иргэдийн олонх нь мөнгө болж болохуйц эд материалаа ард орхиж, зарим нь бүр бичиг баримтаа ч мартсаар хилийн зурваст очиж байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр сая орчим украинчууд Польш руу дүрвэжээ. Хоёр орны дунд мөргөлдөөн эхэлснээс хойш буюу сар гаруйн хугацаанд Украинаас дүрвэсэн хоёр сая орчим иргэн Польш Улсад байрлаж, хоног төөрүүлэх зочид буудал, түрээсийн байрнаас эхлүүлээд хоол, ундны зүйл маш олноор нь авч байгаа нь Польш Улсад бизнесийг жинхэнэ утгаар нь “цэцэглүүлж” байгаа гэнэ. Мөн энхийг сахиулах нэрээр НАТО-гийн орнуудын цэрэг, сайн дурынхан Польш Улсад үнэ төлбөргүй ажиллаж, дүрвэгсдийг эх орондоо угтсан Польшид олон улс ч их хэмжээний мөнгөн тусламж үзүүлж байгаа. Зарим олон улсын улстөр шинжээчдийн мэдэгдсэнээр ОХУ, Украины асуудал сунжрах тусам АНУ, Польшид ашигтай байх аж. Туйлдаж, зовсон украин дүрвэгсдийг хүлээж авсан Польш, түүнд тусламж үзүүлж байгаа гэх АНУ-ын эдийн засаг энэ оны төгсгөлд маш өндөр хувиар өсөж магадгүй юм байна.


Энхийн хэлэлцээ хийх шат удаан хугацаанд үргэлжилж байгаа ч, одоог хүртэл Орос, Украины дайныг зогсоох “боломж” байхгүй хэвээр. Украины муж, томоохон хотууд Оросын армийн дайралтад сүйдэж, нийт хүн амын олонх нь гаднын орон руу дүрвэж, үлдсэн ард түмэн нь өлсгөлөнд нирвэгдэж байна. Мөн нөгөөтээгүүр НАТО, Европын холбоо болон бусад Украиныг дэмжигч орны зүгээс ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээтэй холбоотой тус улсын ард түмний өдөр тутмын жирийн амьдрал алга болж, тэмцэж, туйлдаж байх юм.

.png)
Хамгийн сүүлийн судалгаагаар ОХУ Украины мөргөлдөөнд нэг өдөрт 20-25 тэрбум ам.долларын зардал гаргаж байгааг тогтоожээ. Дэлхийн эдийн засгийг сэргээх төв, “CIVITTA”, “EasyBusiness” агентлагуудын хийсэн уг судалгаагаар ОХУ-аас Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулсан эхний дөрвөн өдрийн шууд хохирол/амьд үрэгдсэн цэргүүд, цэргийн техникийн хэрэгсэл зэргийг / долоо орчим тэрбум ам.доллар гэж тооцсон байдаг. Уг тоон мэдээлэл дээр үндэслэн “CIVITTA” агентлагаас “Цэргийн хүч, олон тооны пуужин хөөргөх зэргээр ОХУ-ын Украины мөргөлдөөнд гаргаж байгаа өдөр тутмын зардал нь 20-25 тэрбум ам.доллар давах магадлалтай” гэсэн юм.

ОХУ зөвхөн цэргийн тусгай ажиллагаанд их хэмжээний хөрөнгө гаргахаас гадна эдийн засаг, төсвийн дарамтад өртжээ. Олон улсын судалгааны байгууллагууд “Хориг арга хэмжээний улмаас ОХУ-ын эдийн засаг, санхүүгийн салбар нөхөж баршгүй хохирол авслаа” гэж онцолж байв.
Дээр дурдсан их хэмжээний зардал зөвхөн ОХУ сар гаруйн өмнө Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш гарсан. Тэгвэл “дайны эгзэгтэй мөч буюу ОХУ, Украины мөргөлдөөн эхлэхээс өмнөх хэдэн жилийн турш мөн л Европын холбооноос ОХУ-ын зарим салбарт хориг арга хэмжээ авч байсан нь их хэмжээний ногооны алдагдал хүлээхэд хүргэжээ. Сүүлийн таван жилийн дотор Европоос Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас ОХУ 625 их наяд ам.долларын алдагдал хүлээсэн талаар мөргөлдөөн эхэлснээс хойш Оросын хэвлэлүүд мэдэгдэж байлаа. Мөн олон улсын улстөр судлаач, эдийн засагчдын мэдээлж байгаагаар ОХУ-ын Төв банкны эдийн засаг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан найм хүртэлх хувиар агшиж магадгүй байдалтай байгаа аж.

Хоёр улсын хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш ОХУ-ын банк, санхүүгийн байгууллагууд олон улсын гүйлгээний систем болох “SWIFT”-ээс хасагдаад зогсохгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг маш олон компани ОХУ-д үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулахаа зогсоосон. Жишээлбэл, Европын сансрын агентлаг, “Oracle”, “BMW”, “Apple”, “MAERSK”, “Airbus” компани, бүр түргэн хоолны “McDonald’s” сүлжээ ресторан хүртэл 847 салбараа хаасан.
ОХУ-аас Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн эхний долоо хоногт Орост өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 2.2 хувиар өсжээ. Мөн рублийн ханш унасантай холбоотойгоор жижиглэнгий худалдаачид барааныхаа үнийг өсгөсөн нь ОХУ-д аж төрж байгаа бараг бүхий л гэр бүлд дарамт болж байна. Жишээлбэл,

Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлснээс хойш тус улсад ажилгүйдлийн түвшин ихсэж байгаа гэх. “BBC” агентлагиас ОХУ-д амьдардаг, саяхан хориг арга хэмжээтэй холбоотойгоор ажлаа алдсан нэгэн эмэгтэйтэй холбогдож, нэрийг нь нууцлан нөхцөл байдлынх нь талаар мэдээлжээ.
.jpg)
| ТОЙМ: Дайны хөлд нэрвэгдсэн хоёр орны ард түмэн л зовж, туйлдаж байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |