ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн цахим хуудсаар дамжуулан дайн зарлав.
Долоо хоногийн өмнө Путин Украинаас салан тусгаарлагчдын хүлээн зөвшөөрч байгаагаа зарлаж, Украины Донецк, Луганск мужийг БНУ-ын статустай болгож байгаа гэрээнд гарын үсэг зурсан юм. Харин үүний дараа Донецк, Луганскийн удирдагчид “Украинаас ирэх түрэмгийлэл ихсэж байна” гэж Москвагаас тусламж хүссэн аж. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНУ-ын статустай болгосон Донецк, Лугансктаа тусламж үзүүлэхээр “энхийг сахиулах” цэргээ Донбассын бүс нутаг руу оруулж, Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах болсноо буюу “дайн хийхээ” зарлав.

Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд зөрчилдөөнтэй байсан ОХУ, Украины асуудал өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хурцадмал байдалд шилжсэн. НАТО-гийн орнууд ОХУ-ын 100 мянга гаруй цэрэг Украины хилийн бүс орчимд байрлаж байгаа мэдээ тархсанаас хойш хэдэн сарын хугацааг дайны түгшүүртэй өнгөрөөв. Гэсэн ч энэ хугацаанд хоёр талаас дорвитой шийдэлд хүрэхгүй байсаар Украин ОХУ-аас дипломат харилцаагаа тасалж, маргааш нь Путин дайн хийхээ зарлаж байгаа нь энэ.

Дайны түгшүүртэй өнгөрсөн хэдэн сард шинэ цагийн ОХУ дотор ч хуучин зөвлөлтийн систем нууцаар хөгжиж, хүчирхэгжиж байсан талаар олон улсын шинжээч, аналистууд мэдэгдэж байв. Харин нөгөө талаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шинэ цагийн “Гитлер” гэж байлаа. Тэгвэл хоёрдугаар сарын 22-нд олон нийтэд түгсэн Путины мэдэгдлийг олон улсын улстөрч, дипломатчид “Путин өөрийгөө шинэ цагийн Гитлер гэдгээ баталлаа” хэмээн шүүмжилж, дэлхийн түүхэнд “дайны эхлүүлсэн удирдагч” гэх муу нэртэй үлдэх тухайг нь онцолж байсан юм.

Украины цагаар хоёрдугаар сарын 24-ний 05:00 цаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдэл тун удалгүй Оросын цэргүүд Украины 10 бүс нутаг руу нэгэн зэрэг дайрсан талаар Украин Улсын Дотоод хэргийн дэд сайд Антон Геращенко мэдэгдэв.

Оросын арми эхэлж, Киев, Харьков, Днеприйн ойролцоох томоохон цэргийн штаб, зэвсгийн агуулах, нисэх онгоцны буудлуудыг бөмбөгдөж, Украины хилд зэвсэгт мөргөлдөөн болж эхэлсэн байна. Мөн НАТО-гийн орнуудын анхааруулаад байсан Украины хилийн бүс орчим дахь Оросын 150 мянга гаруй цэргээс гадна Беларусь, Крымийн нутгаас Оросын цэргүүд дайрч, Беларусиас Украин руу пуужиндаж байсныг Лукашенко хүлээн зөвшөөрсөн юм.

ОХУ-ын албан эх сурвалжийн мэдээлснээр оросууд Беларусь, Крымийн нутаг дэвсгэрт өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш эрчимтэй цэргийн хүчээ хуримтлуулж, ийн дайралтаа эхэлсэн байна. Мөн Оросын “Новая Газета” сонин Ерөнхийлөгч Владимир Путиныг “дайн зарласан” дүрс бичлэгээ шууд дамжуулаагүй, хэдэн өдрийн өмнө бэлдэж, бичиж аваад олон нийтэд цацсан болохыг эрэн сурвалжилж, мэдээлсэн юм.
Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэхэд Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ард түмэндээ хандаж, “Бид Украин учраас ялах л болно. Ард түмэн минь хүчтэй байгаарай” хэмээн албан ёсны мэдэгдэл хийж, улс даяараа 30 хоногийн хугацаатай онц байдал зарлав.

Донбассын бүс нутгаас эхэлсэн Оросын армийн дайралт Украины 10 бүс нутгаар үргэлжилсэн. Үүнтэй холбоотойгоор Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский улсынхаа 18-60 насны эрэгтэйчүүдийг хил давахыг нь хориглож, “Байлдах сэтгэлтэй хүн бүхэн эх оронтойгоо нэгд. Бид зэвсгээр хангана” гэсэн юм.

Харин энэ үеэр ОХУ-ын түрэмгийлэл, Зүүн Европт дайн эхлүүлэх гэж байгаа үйл явдлыг эсэргүүцсэн оросууд Москва, Санкт-Петербург, Эрхүү, Омск, Астрахаь, Тольятти, Саратов, Владивосток зэрэг 53 хотод жагсаал зохион байгуулав. Гэсэн ОХУ-ын холбогдох албанаас “Зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан” гэх шалтгаанаар дайныг эсэргүүцэн жагссан 1500 гаруй хүнийг цагдан хориод байна. Албан эх сурвалжийн мэдээллээр жагсаал зохион байгуулсан хүмүүст эрүүгийн хариуцлага тооцохоор төлөвлөөд байгаа юм.

Украины цагаар хоёрдугаар сарын 25-ний 04:20 цаг.
Нийслэл Киев хотод дэлбэрэлт сонсогдож, түгшүүрийн дуут дохио асав. Украин Улсын албаныхны баталсан мэдээллээр Оросын цэргүүд далавчит пуужин харваж, Киев хотын төвд хоёр том дэлбэрэлт болж, нийслэлээс зайтай дахин нэг дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн нүргээн, чанга чимээнээр сэрсэн украинчууд сандралдан босохдоо дахин нэг муу мэдээ сонсов.
Оросын цэргүүд Киев хот руу пуужингаар харвахынхаа зэрэгцээ нийслэлээс 130 км зайд орших Чернобылийн АЦС-ыг эзэлж, барьцаалсан юм. Улмаар Оросын тал Чернобылийг эзэлснээр нийслэл Киев рүү цэргээ оруулах стратегийн хувьд маш давуу байршилтай болсон. Олон улсын агентлагуудын мэдээлснээр оросууд Киев хотоос холгүй газар цэргээ байрлуулж, нөхцөл байдлыг харзнаж байгаа гэх.

.jpg)
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Украинд хийх цэргийн тусгай ажиллагаа үеэр энгийн иргэдэд аюул учруулахгүй” гэж мэдэгдсэн. Гэсэн ч “амлалт” нь талаар өнгөрч, Оросын цэргийн дайралтад өртсөн 64 хүн амиа алдаж, олон зуун хүн хүнд шархадсан талаар НҮБ-аас мэдэгдээд байна.


Мөн Оросын цэргүүд Украин руу нэвтэрч, бүс нутагт халдаж эхэлснээс хойш нийт 368 мянган хүн Украинаас дүрвээд байгаа талаар мэдэгджээ. Үүнээс хамгийн олон нь буюу 156 мянган хүн Польш руу дүрвэж, үлдсэн нь Европын холбооны бусад орон руу дүрвэж байгаа аж.


Өнгөрсөн хэдэн сарын турш “ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна” гэж мэдэгдээд байсан орнууд Оросын цэргүүд Украин руу нэвтэрсний дараа хоригоо хэрэгжүүлж эхлэв.
Европын холбооноос ОХУ-ын нэр бүхий албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авч, Украинд санхүүгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Ингэхдээ Европын холбоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хөрөнгийг царцааж, тус холбооны хоригийн жагсаалтад нэрсийг нь бүртгүүлсэн байна. Мөн АНУ, Японоос ОХУ-ын банк, томоохон уул уурхайн компаниудын хөрөнгийг царцааж, албан тушаалтнуудад хориг тавьсан. Үүнээс олон улсын анхаарлыг хамгийн их татсан хориг арга хэмжээ бол “Хойд урсгал-2” төслийг царцаасан хориг. Тухайлбал, өнгөрсөн хэдэн жилийн турш оросуудын “мөрөөдөл” болсон тив дамнуулан байгалийн хий дамжуулах хоолой бүтээх “Хойд урсгал-2” төслийг царцаасан талаар Герман Улсын канцлер Олаф Шольц мэдэгдсэн юм.
Мөн ОХУ армиа Украин руу оруулсантай холбоотойгоор гаднын орнуудын ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнээс үүдэн олон улсын зах зээлд огцом өөрчлөлтүүд гарсан. Үүний нэг нь Оросын рублийн ханш 5.4 хувиар огцом унаж, түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрсэн юм. Мөн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Москвагийн бирж тодорхойгүй хугацаагаар зах зээлийн арилжаагаа зогсоогоод байна.
ОХУ, Украины асуудал олон улсын хөрөнгө зах зээлд мөн нөлөөлж,Хонконгийн Hang Seng 3.1 хувиар, Nikkei хувиар, Сөүл 2.7 хувиар, Сиднейн ASX гурван хувиар унаж, үнэт цааснууд алдагдал хүлээжээ.
| Орос, Украины тулаан ДЭЛХИЙН III ДАЙНЫ ЭХЛЭЛ БОЛНО гэв |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |