“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам 16 өдрийн турш үргэлжилж, хаалтын ёслолоо хийсэн. Ээлжит өвлийн олимпод нийт 91 орны 2871 тамирчин долоон спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө өрсөлдөв. Спорт шинжээчдийн үзэж байгаагаар “Бээжин-2022” спортын түүхэнд хамгийн дуулиантай өвлийн олимп” гэж дурсагдах үлдэх гэнэ. Олон арван шинэ дээд амжилт тогтоож, өвлийн олимпын түүхийг өөрчилж, сэргээшийн шинжилгээтэй холбоотой зэрэг асуудал нь дэлхий дахинд түгэж, “хамгийн дуулиантай” тодотгол авсан “Бээжин-2022” наадмын онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
“Бээжин-2022” өвлийн олимпын наадам цар хүрээ, нээлтийн ёслолоо ч “сүртэй” хийсэн. Наадам болохоос өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин “БНХАУ сүүлийн 1000 жилд болоогүй олимпын наадмын нээлтийг хийх болно” гэж хэлж байсан. Ши Жиньпиний хэлсэнтэй адил шинэ өнгө төрх, дэвшилтэт технологийг олон орны уламжлалтай хослуулсан нээлтийн ёслол үзэгчдийн сэтгэлд хүрсэн, тааламжтай үзүүлбэр байж чадсан.
.jpg)
Мөн “Бээжин-2022” өвлийн олимп нь түүхэн дэх хамгийн олон өвлийн спортын шинэ төрөл нэмж, оролцуулж байгаагаараа онцлог болсон. Үүнд:
Гэхдээ “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын шинэ, шинэлэг зүйлс зөвхөн үүгээр дуусаагүй. Өвлийн олимпын түүхэнд хамгийн олон буюу 19 мянган сайн дурын ажилтан эгнээндээ нэгтгэсэн.
(1).jpg)
“Бээжин-2022” олимпод норвегичууд нийт 84 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 16 алт, найман мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хол тасархай өнгөлж, өвлийн олимпын наадмыг тэргүүлэв. Норвеги Улсын 37 медаль хүртсэн амжилт нь 2010 оны Канад, 2018 оны Герман, Норвеги 14 алт авсан нь өмнөх дээд амжилтыг шинэчлэл тогтоож, нэг олимпоос 16 алтан медаль хүртсэн анхны орон болж олимпын түүхийг бүтээсэн юм.

Германчууд чарга, бобслей, скелетоны төрөлд тэргүүлсээр олимпын наадмын медалийн хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэв. Харин зохион байгуулагч БНХАУ есөн алт, нийт 15 медальтайгаар өвлийн олимпын дээд амжилтаа тогтоожээ.
“Бээжин-2022” өвлийн олимпод дөрвөн тамирчин таван медаль хүртсэн нь мөн нэгэн сонирхолтой дээд амжилт болсон юм. Норвегийн тамирчин Йоханнес Бё дөрвөн алт, нэг хүрэл медал хүртэж, эрчүүдийн биатлоны “босоо” аварга гэдгээ дахин нэг батлан харуулав. Тэрбээр Солт-Лейкийн олимпоос дөрвөн алт авсан нутаг нэгт Оле Эйнар Бьорндалений дээд амжилтыг давтсаны зэрэгцээ нэг олимпоос таван медаль хүртсэн анхдагчдын нэг болж байв. Мөн Норвегийн тамирчин М.Розеланд, Францын тамирчин К.Фийон нар адил таван медаль хүртсэн.
Францын Кантен Фийон Майе зургаан төрлөөс бүгдээс нь медаль авч, түүхэнд нэрээ бичүүлэх боломжтой байсан ч сүүлийн масс стартад дөрөвдүгээр байр эзэлсэн. Харин ОХУ-ын Олимпын хорооны Александр Большунов нэг олимпоос таван медаль хүртсэн анхны цаначин болсноос гадна “Пёнчан-2018”-ыг оролцуулаад олимпын есөн гараанд хурд сорьж, бүгдээс нь медаль хүртсэн өвөрмөц амжилтын эзэн болсон билээ.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадам албан ёсоор нээлтээ хийснээс хойш 20 цагийн дараа анхны алтан медальтнаа шалгаруулсан. Нээлтээс хойш өвлийн спортын үндсэн долоон төрлийн тэмцээнүүд эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн цанын 15 км-ын төрөл хамгийн эхэнд шилдгүүдээ шалгаруулсан юм. Улмаар тус төрөл Норвеги Улсыг төлөөлөн оролцсон Тереке Йохауг алтан медаль хүртэж, тус наадмын анхны алтан медальтан болсон.
Харин хоёр өдрийн турш үргэлжилсэн “Бээжин-2022” наадмаас дахин онцлох зүйл нь Шинэ Зеландын түүхийг бичсэн, өвлийн олимпын түүхийг эвдсэн хоёр алтан медальтан байв.
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн тэшүүрийн таван км-ын төрөлд өрсөлдсөн Нидерландын тамирчин Патрик Роест олимпын шинэ дээд амжилт тогтоож, алтан медаль хүртсэн. Тэрбээр эрэгтэйчүүдийн тэшүүрийн таван км-ын зайн өмнөх дээд амжилт болох Шведийн нэрт тамирчин Нилс ван дер Поэлийн амжилтаас 0.47 секундын өмнө барианд орсон юм. Хагас секундын хугацааг алтан медалиас илүүтэй үнэлсэн нидерландчуудын баярын жагсаал үргэлжилсээр.
Тэгвэл олимпын түүхэн амжилтыг эвдээгүй ч, эх орныхоо түүхийг бичсэн нэг үйл явдал тохиосон юм. “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн слоупстайлд төрөлд өрсөлдсөн Шинэ Зеландын тамирчин Зой Садовски-Синнотт алтан медаль хүртэж, Шинэ Зедандын өвлийн олимпын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн юм. Өдгөө 20 настай Шинэ Зеландын түүхийг бичсэн тамирчинд хамгийн түрүүнд тус улсын Шадар сайд баяр хүргэж, маш том бай, шагнал амласан аж.
(1).jpg)
Ташрамд сонирхуулаад, Франц хос Гарбиелла Пападакис, Гийом Сизерон нар “Сочи-2014”, “Пёнчан-2018” наадмуудад оролцож, 2018 оны оны өвлийн олимпын наадмыг мөнгөн медаль хүртсэн. Харин хос хоёр дэлхийн аваргын тэмцээнд дөрвөн ч удаа түрүүлж байжээ.
Өвлийн олимпын наадмын түүхэнд дөрвөн эргэлттэй үсрэлт хийсэн анхны эмэгтэй тамирчин болж, мөн сэргээш хэрэглэсэн гэх шалтгаанаар дэлхий нийтийн анхаарлыг татсан ОХУ-ын Олимпын хорооны 15 настай уран гулгагч Камила Валиева өвлийн олимпын наадмын анхаарлын төвд байлаа. Багийн төрөлд амжилттай оролцож, тэргүүлсэн ч, сэргээшийн шинжилгээндээ бүдэрсэн Камилаг багийнхан нь нөхөж, ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Олимпын хорооны уран гулгагчид сайн оролцсон. Үзүүлбэрийн нийт дүнгээр Анна Щербакова алтан медаль медаль хүртэж, түүний араас мөн ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Александра Трусова удаалж, Японы уран гулгагч Каори Сакамото гуравдугаар байрт шалгарсан.

Хэдий Анна Щербакова түрүүлсэн ч, чөлөөт үзүүлбэрт дөрөвлөсөн харайлтыг таван удаа гүйцэтгэсэн Александра Трусоваг үзэгчид ялалт байгуулна гэж байлаа. Энэ ч утгаар Александра Трусова тамирчдын хэсэгт хүрмэгцээ ОХУ-ын Олимпын хорооны бусад уран гулгагчтайгаа маргалдаж, алтан медаль хүртсэн Анна Щербаковад хандан “Үзэн ядаж байна” гэж хэлсэн талаар “The Guardian” агентлаг мэдээлсэн байна. Мөн шагнал гардуулах ёслолын дараа Александра Трусова хэвлэлийнхэнд “Тэмцээний үр дүнд сэтгэл хангалуун бус байгаа”-гаа мэдээлсэн аж.
ОХУ-ын Олимпын хорооны тамирчдын хувьд “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын уран гулгалтын төрөл нулимстай, маргаантай, уур бухимдалтай өндөрлөж байна. Харин допинг хэрэглэсэн гэгдэж буй 15 настай уран гулгагч Камила Валиевагийн асуудлыг өвлийн олимп дууссаны дараа Спортын арбитрын шүүхээс эцэслэн шийдэх юм.
16 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө “уяж”, хүн төрөлхтөнд спорт, олимпизмын гайхамшгийг мэдрүүлсэн Бээжингийн өвлийн олимп хөшгөө хаав. Одоо өвлийн олимпын цаг тоолол “Милан-Кортина-2026” эхлэх мөчийг тоолон цохилж эхлэв.
Цар тахлын аюул бүрэн холдоогүй амаргүй үед маш амжилттай зохиогдсон гэдгээрээ “Бээжин-2022” олимп түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Зохион байгуулагчид хаалттай менежментийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсаны үр дүнд олимпын наадам ковидын аюулаас ангид байж чадав.

Энэ олимпын үеэр олимпын дээд амжилт 16 удаа эвдэгдсэнээс гадна тамирчид хамгийн олон төрөлд хамгийн олон багц медалийн төлөө өрсөлдсөн, хамгийн олон эмэгтэй тамирчин оролцсон, хүйсийн харьцаа хамгийн тэнцвэртэй өвлийн олимп болсон гээд онцлог зүйл их байлаа.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг хааж хэлсэн үгэндээ “Бээжингийн олимпын тосгон тав тухтай, цэнгэлдэх хүрээлэн гайхамшигтай, зохион байгуулалт дахин давтагдашгүй байлаа. Цар тахлыг даван туулсны дараа бид хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа байх ёстой” хэмээн энэ олимпыг дүгнэнгээ ирээдүйн зорилгоо сануулан хэлэв.

| “Бээжин-2022” өвлийн олимпын спортын түүхэнд дурсагдах ДУУЛИАНУУД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |