Барууны орнууд “ОХУ цэргүүдээ Украин руу оруулж, дайн эхлүүлнэ” гэх мэдээлэл цацсанаас хойш Украин даяар эмх замбараагүй байдал үүсэж, иргэдийн сэтгэл зүйг үймүүлж байна. Их Британийн Зэвсэгт хүчний яамнаас мэдээлснээр Бүгд Найрамдах Украин Улсын хилийн бүс орчимд ОХУ 130 орчим зэвсэглэсэн цэргээ байршуулаад байгаа юм. Мөн үүнтэй холбоотойгоор Украин Улсын импортын бүтээгдэхүүний үнэ өсөж, барууны орнууд тус улсаас иргэдээ татах ажиллагаа эхлүүлж, олон улсын агаарын тээврийн компаниуд ч Украин руу нисэх бүх нислэгээ цуцлаад байна.
ОХУ, Украинтай холбоотой асуудалд удаан хугацааны туршид албан ёсны мэдэгдэл хийгээгүй Ерөнхийлөгч Владимир Зеленский орон нутгийн нэг телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр албан ёсны ярилцлагадаа “Украины талаас НАТО, Европын холбоонд үнэнч үлдэж, болзошгүй дайнаас сэргийлэх болно” хэмээн онцлон хэлсэн байна. Мөн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ч энэ тухайд “Манай оронд байгаа ганц найдвар бол НАТО” хэмээн мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Украин Улс сүүлийн жилүүдийн турш НАТО-гийн гишүүнээр элсэх хүсэлт удаа дараа гаргасан ч, амжилтад хүрээгүй. Барууны холбооны орнууд олон жил “НАТО холбоо шинэ гишүүн орнуудад нээлттэй байх үүрэгтэй” гэж мэдэгдээд байгаа ч, өдгөө ОХУ-ын талаас шахалт хийж, Украиныг НАТО-д элсүүлэхгүй байсан байж болзошгүй талаар олон улсын шинжээчид онцолж байна.
Энэ талаар Бүгд Найрамдах Украин Улсаас Лондонд суух Бүрэн эрхт Элчин сайд Вадим Пристайко “Украин Улс НАТО-гийн гишүүн орон биш байгаа нь өнөө цагийн хамгийн том асуудал. Тиймээс ч бид дайнаас зайлсхийж, ОХУ-ын талтай яриа хэлэлцээ хийхийг хүсэж байгаа” гэж мэдэгджээ.
Болзошгүй дайнаас сэргийлэхийн тулд Украин Улсаас 48 цагийн дотор ОХУ-ын талтай уулзалт зохион байгуулах хүсэлт гаргаад байна. Албан ёсны хүсэлтэд хоёр орны хоорондын харилцаа, бүтээн байгуулалтын асуудлаар ярилцах тухай тусгасан ч, Оросын цэргүүд хүсэлтийг үл тоомсорлосон гэнэ.

ОХУ Украины хилийн бүсэд 100 мянга орчим цэрэг байрлуулсан ч, тус улс руу цэрэг оруулах асуудлыг үгүйсгэж байгаа юм. Харин Цагаан ордноос “ОХУ-ын тал хэзээ ч агаарын бөмбөгдөлт хийж болзошгүй” хэмээн анхааруулж байна.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар ирэх 48 цагийн дотор болох уулзалт нь Украины ирээдүй болон тус улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэх тухай асуудлыг эцэслэн шийдэх юм. Урьдчилсан байдлаар тус уулзалтад Украин Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Германы канцлер Олаф Шольц нар оролцох тухай зарлаад байна. Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг уулзалтдаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг ирж оролцохыг уриад байгаа юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Кремлээс АНУ, ОХУ-ын хоорондын дипломат харилцаа “шалан дээр” унаж байгааг анхааруулжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Хоёр тал зөвхөн сөрөг талын тухай л ярьж байна” гэсэн байна.
Мөн Украин, ОХУ-ын дундах асуудлаар Их Британийн Зэвсэгт хүчний сайд Жеймс Хиппи “Дипломат хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай. Энэ дипломат шоу байхаа больсон” гэжээ. Гэсэн ч Жеймс Хиппи Украиныг НАТО-д элсүүлэх саналыг дэмжихгүй байгаа юм.
Нөгөөтээгүүр хоёр орны дунд үүсээд байгаа нөхцөл байдлыг “зохиомол дайн” байж болзошгүй талаар зарим олон улсын хэвлэл мэдээлж байна.

Их Британийн “BBC” агентлагийн Москва дахь сурвалжлагч Стив Розенберг “ОХУ Украин руу довтлох гэж байна” гэсэн барууныхны мэдээ Москвад шуугиан дэгдээж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ. Сурвалжлагч Стив Розенбергийн мэдээлснээр ОХУ-ын иргэд, албаныхан барууны орнуудыг тийм мэдэгдэл гаргахаас өмнө дайны талаар огт мэдээгүй. Харин ч “Уг мэдэгдэл цацагдсанаар иргэд цочролд орсон” гэсэн байна.
Тэгвэл “BBC” агентлагийн Киев дэх сурвалжлагч Жеймс Уотерхаус “Украин дайнд бэлдээгүй. Нар манддагаараа мандаж, жаргадагаараа жаргаж, амьдрал хэвийн үргэлжилж байна. Хэн ч болзошгүй дайны талаарх мэдээг сонсоохгүй юм шиг” гэжээ.

Хэрэв ОХУ цэргүүдээ Украин руу оруулбал Европ тивийн түүхэнд сүүлийн 70 жилд болоогүй тивийн хэмжээний дайн эхэлж болзошгүй талаар олон улсын шинжээчид анхааруулж байна. Хэрэв тийм зүйл бол ОХУ, Украины асуудал бүхэл Европыг хамарч, хүйтэн дайнаас гадна кибер халдалт, маш их хэмжээний хүн амын шилжилт хөдөлгөөн болж болзошгүй байгаа юм.
ОХУ бүрэн зэвсэглэсэн 130 мянган цэргээ Украины хилийн бүс орчимд байрлуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг “Их долоо”-гийн орнууд ОХУ-д маш том хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа.


ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах асуудалтай холбоотойгоор ам.доллартой харьцуулах рублийн ханш суларч байна. Албан эх сурвалжуудын мэдээлснээр өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдрийн даваа гарагаас эхэлж, рублийн ханш огцом унаж, өнгөрсөн хоёр долоо хоногийн турш өсөлттэй байсан үзүүлэлтээ унагасан талаар мэдэгдэж байна.

| ТОЙМ: ОХУ цэргүүдээ Украин руу оруулбал ЕВРОП ТИВИЙН ХЭМЖЭЭНИЙ ДАЙН ЭХЭЛНЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |