Казахстаны Засгийн газар 2022 он гармагц шатахууны үнийн хяналтыг цуцалснаар тус улсад өргөн хэрэглээний шатахууны үнэ огцом өсөж, Мангистау мужид л гэхэд 11 центээр өссөн.
Казахстаны орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 4-ний 23:00 цагт Алматы хотод эсэргүүцлийн жагсаал эхэлж, бусад хотуудад тархаж, эмх замбараагүй байдал үүсэв. Жагсагчид шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор төрийн тэргүүдээ огцрохыг шаардаж, аюулгүй хүчнийхэн, цагдаагийн алба хаагчидтай мөргөлдсөн. Удалгүй эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарч, үймээн дэгдэхэд албаныхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, хийн гранат ашиглажээ.

Казахстаны Аюулгүй байдлын зөвлөлөөс улс даяар дэгдсэн үймээнийг дарахын тулд 14 хоногийн хугацаатай онц байдал зарласан. Онц байдлын хүрээнд гурван хот, 14 бүс нутагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 19 хүртэл хязгаарлав.
Гэсэн ч үймээн улам ширүүсэж, Казахстан Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаас буусан юм.

Шатахууны үнийн өсөлттэй холбоотой эхэлсэн эсэргүүцлийн жагсаал дундаасаа нийгмийн олон талд асуудлуудыг хөндөж эхэлсэн.
Тухайлбал,
- Хүнсний үнэ бууруулах,
- Шатахууны үнэ бууруулах,
- Тэтгэвэрт гарах насыг 58/60 болгох бууруулах,
- Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах,
- Жагсаалын үеэр хоригдож байсан бүх хоригдлыг суллах,
- Энгийн иргэдийн цалинг нэмэгдүүлэх,
- Үндэсний компаниудын бүх охин компанийг татан буулгах,
- Хог хаягдал цуглуулахыг цуцлах,
- Казахстаны тээврийн хэрэгслийн төлбөртэй замыг цуцлах,
- Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх,
- Хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх,
- Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзаж, улс төрийн шаардлага тавих зэрэг зүйлийг шаардаж байгаа юм.

Эсэргүүцлийн жагсаал зарим хотод ширүүсэж, жагсагчид гурван хотын Захирагчийн газрыг шатааж, төрийн албан тушаалтнуудад халдсан байна. Харин нийслэл хотын томоохон хэдэн бүс, Алматы хотын цагдаа, прокурорын байгууллагад гал гарч, Ерөнхийлөгчийн ордны бүс нутгийн цахилгаан тасарсан талаар Казахстан Улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн юм.
Мөн өнгөрсөн өдрөөс хойш Казахстан Улс даяар интернэт тасарсан.


Эсэргүүцлийн жагсаал эрчээ авч, сүүлдээ бослого болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Казахстан Улс даяар интернэт тасарсны улмаас албаныхны мэдээлэл хоцорч байгаа ч Казахстанд тусгай сурвалжлагч нар нь ажиллаж байгаа хэвлэлүүд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн талаар мэдээлжээ.
Монголын цагаар нэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө зэвсэгт мөргөлдөөн болсон байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцоогүй энгийн иргэд гэр гэртээ аюулгүй байдлаа хамгаалж үлдсэн бол жагсаалыг дагасан гэмт хэрэг, дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг тасрахгүй байгаа аж.

Казахстан Улсын Дотоод хэргийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр бослого, мөргөлдөөний үеэр нийт есөн хүн амиа алдсаны найм нь цэрэг, цагдаа, аюулгүйн хүчнийхэн байна. Мөн 100 гаруй цагдаагийн алба хаагч, 200 орчим иргэд шархадсан мэдээлэл бий.
Казахстан Улс даяар өрнөж буй бослоготой холбоотойгоор 200 гаруй иргэнийг баривчлаад байгаа юм.

Босогчид өнгөрсөн шөнө Алматы хотын нисэх онгоцны буудлыг эзэлсэн. Нисэх онгоцны буудалд болсон мөргөлдөөний үеэр олон хүн бэртэж, зарим нь амиа алдсан тухай албан бус мэдээлэл байгаа. Тэгвэл босогчдын эзэлсэн Алматы хотын нисэх онгоцны буудлыг аюулгүйн хүчнийхэн чөлөөлжээ.
Казахстан Улс даяар өрнөж байгаа үймээний талаар Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Төрийн тэргүүний хувьд энэ асуудлын эсрэг хатуу арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Энэ бол Казахстан Улсын аюулгүй байдлын түвшний асуудал. Ард түмэн намайг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдэж, гаднын орнуудаас бослогын дарахад туслахыг хүссэн.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэл хийснээс хойш удалгүй ОХУ болон түүний холбоотон орнууд бослогын дарахын тулд Казахстан руу цэргийн хүчээ оруулахаар болсон тухай албан мэдээлэл олон улсад цацагдав. Бослогыг дарахаар Казахстан руу нэвтэрч байгаа ОХУ-ын тэргүүлдэг Хамтын аюулгүй байдлын гэрээнд Беларусь, Армени, Киргизстан, Тажикистан зэрэг орон багтдаг.

| ТОЙМ: Сөрөг хүчингүй Казахстаны эмгэнэл |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |