Эргэлт.мн мэдээллийн сайтын Гадаад мэдээллийн албанаас 2021 онд дэлхийн эдийн засаг, улстөр, нийгэм, соёл урлаг, спортод хамгийн их үр нөлөө үзүүлж, амжилтад хүрсэн онцлох 10 хүнийг нэрлэж байна.
Автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск энэ оны хамгийн онцлох хүн байлаа.

Өдгөө 50 настай Элон Маскын үүсгэн байгуулсан “SpaceX” компанийн Starship хөлөг дэлхийн гадаргуугаас 10 км өндөрт хөөрч, алсын удирдлагатай буултаа амжилттай хийсэн. Starship хөлгийн амжилтыг эрдэмтэд Ангараг гарагийн судалгаанд олон алхам нэмсэн том үйл явдал гэж үзэж байгаа юм. Мөн Starship хөлөг хэдийнэ энгийн иргэдийн хэрэглээнд шилжиж, есдүгээр сард тэрбумтан Жаред Айзекман зохих ёстой төлбөрөө төлж, 29 настай Хэйли Арсено, мэдээлэл зүйн шинжээч Крис Семброски, геологич Сион Проктор нарыг элсүүлж, гурван өдрийн турш үргэлжлэх сансрын аялалд гарч, амжилтай газардсан.
Мөн Элон Маск өнгөрсөн аравдугаар сард нэг өдрийн дотор 36 тэрбум ам.долларын ашиг олж олны анхаарлыг татсан. Үүний дараагаар Элон Маск дэлхийн түүхэн дэх 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хүн болж, дэлхийн баячуудын жагсаалтыг хол тасархай тэргүүлэх болсон юм.
“Амазон” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хоёр дахь баян хүн Жефф Безос ч мөн сансрын хөлөг бүтээх “уралдаан”-аас хоцроогүй нь түүнийг оны онцлох хүн болгов.

Жефф Безос өөрийн “Blue Origin” компанид New Shepard сансрын хөлгийг бүтээж, хамгийн анхны нислэгт нь өөрийн биеэр оролцсон билээ. Тэрбээр New Shepard хөлөг амжилттай газардсаны дараа сансрын хөлгөө аялал жуулчлал, зах зээлийн үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор бүтээснээ зарласан. New Shepard сансрын хөлөг нь хамгийн тод цонхтой сансрын хөлөг гэдгээрээ онцлог.
АНУ-ын Ерөнхийлөгч болж, албан ёсоор ажлаа авсан эхний өдрөө л өмнөх төрийн тэргүүн Дональд Трампын бодлогыг халж, ажлаа эхэлсэн Жо Байден 2021 оны онцлох 10 хүний нэгээр нэрлэгдэж байна.

Жо Байден ажлын эхний өдрөө өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын “Коронавирусийн томоохон голомттой улс руу зорчих, тухайн улсаас ирэх нислэгийг хориглох тухай” шийдвэрийг цуцалж, дүрвэгсдийг нутаг буцааж, харь оронд суугаа америк иргэдийг татаж эхэлсэн. Өдгөө 79 настай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олноор хоморголон устгах зэвсгийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хатуу үг, анхааруулга өгч байсан нь олон. Бүр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “алуурчин” гээд хэлчихсэн.
Харин хамгийн гол онцлох үйлдэл нь 20 жилийн үргэлжилсэн Афганистаны дайны дуусгахад хүргэсэн шийдвэр байв. Дайны үр дүн сайн төгсөөгүй ч Афганд байрлах бүх цэргийн хүчээ татаж, холбоотон орнууддаа санал тавьсан нь итгэмээргүй, гайхширмаар шийдвэр болсон юм.
Хэлсэн үгс, хийсэн үйлдэл нь олон нийтэд цацагдаагүй ч энэ онд хамгийн их дуулиан тарьж, олны анхаарлыг татаж чадсан эрхэм бол ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд Алексей Навальныйг хордуулсан байдаг. Тэрбээр уг хэрэгт өөрийг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хордуулсан гэх мэдэгдэл хийж байсан. Харин Герман Улсад эмчлүүлж байгаад энэ оны нэгдүгээр сарын 17-нд ОХУ-д очсон Алексей Навальныйг баривчилж, хорьсон юм.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын 100 орчим хотод сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг суллахыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Улмаар жагсагчид болон албаныхны дунд мөргөлдөөн үүсэж, цагдаа, цэргийнхэн 5000 гаруй жагсагчийг баривчилсан байдаг. Харин сөрөг хүчний удирдагчийн хүчээр баривчилж хорьсон ОХУ-д АНУ болон Европын холбооноос хориг тавиад байв.
ОХУ-ын шүүхээс 2019 онд Алексей Навальныйд оноож байсан 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг өөрчилж, гэрийн хорионд байсан хугацааг нь хасаж, 2.8 жилийн хорих ял болгосон. Үүнийг эсэргүүцсэн Навальный 20 гаруй хоногийн турш өлсгөлөн зарлаж, бие нь ноцтой муудсаны улмаас өлсгөлөнгөө зогсоосон.
Алексей Навальный хамгийн сүүлд “Бүх зүйл сайхан байна” гэх утгатай захидал илгээснээс хойш сураггүй болсон. Одоогоор түүнийг ОХУ-ын Владимир мужийн Колчуниго хотын хорих ангид хорьж байгаа юм.
Өнгөрсөн долдугаар сард Афганистанд болсон мөргөлдөөнийг сурвалжилж байх үеэрээ амиа алдсан “Пулитцер”-ийн шагналт сэтгүүлч Даниш Сиддикиг 2021 оны онцлох 10 хүний нэгээр нэрлэж байна.

Даниш Сиддики нь “Ройтерс” агентлагт 2010 оноос эхлэн фото сэтгүүлчээр ажиллаж, “Хонконгийн эсэргүүцэгчид”, “Рохинжагийн дүрвэгсэд”, “Афган, Иракийн дайн”, “Балба дахь газар хөдлөлт” сэтгүүл зүйн бүтээлүүдээ олон нийтэд хүргэж байснаас “Рохинжагийн дүрвэгсэд” бүтээлээ 2018 онд “Пулитцер”-ийн шагнал хүртэж байжээ. Тэрээр өнгөрсөн долдугаар сарын 15-нд Пакистан Улсын хилийн ойролцоох бүсэд Афганистаны аюулгүйн хүчнийхэн болон Талиба бүлэглэлийн хоорондын мөргөлдөөнийг сурвалжилж байхдаа амиа алдсан юм.
Канадын дуучин Weeknd буюу Абел МакКоннелл Тесфайегийн “Blinding Lights” дуу “Billboard” хөгжмийн жагсаалтын бүх цагийн хамгийн шилдэг дуу болсон билээ.

“Blinding Lights” дуу “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтад нийт 90 долоо хоногийн турш багтаж, 1960-аад онд хит болж байсан “The Twist” дууны амжилтыг эвдэж, бүх цаг үеийн шилдэг болсон байна.
2019 оны арваннэгдүгээр сард цацагдсан “Blinding Lights” дуу 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар “Youtube” хуудсанд 600 сая орчим үзэлттэй, “Spotify” сүлжээнд 2.5 тэрбум гаруй удаа тоглогджээ.
Уэльсийн найруулагч, жүжигчин Энтони Хопкинс энэ онд хоёр дахь “Оскар”-ын шагналаа хүртэж, оны онцлох нэгэн боллоо.

Энтони Хопкинс 1991 онд “The Silence of the Lambs” кинонд бүтээсэн Ханнибал Лектерийн дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэнээсээ хойш 30 жилийн дараа буюу энэ онд 83 насандаа “The Father” кинонд гол дүр бүтээж, “Оскар”-ын шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн юм.
Япон тэшүүрээр гулгагч, хамгийн залуу зуны олимпын аварга болсон 13 настай Момижи Нишияг 2021 оны онцлох хүнээр нэрлэж байна.

Тэрбээр “Токио-2020” зуны олимпод шинээр нэмэгдсэн скейтбординг буюу дугуйт тэшүүрийн төрөлд нийт 15.26 оноо цуглуулан тэргүүлснээр хамгийн залуу олимпын аварга болсон юм. Түүхэн амжилт тогтоосныхоо дараа баярын сэтгэгдлээ хуваалцахдаа Момижи Нишия “Би ганц өөрийнхөө бус гэрийнхнийхээ ч хүслийг биелүүллээ” хэмээснээ “2024 оны олимпод түрүүлмээр байна” гэж олны анхаарлыг өөртөө татсан билээ.
17 жил хүчин зүтгэсэн Испанийн мэргэжлийн хөл бөмбөгийн “Барселона” клубээ орхисон Аргентины нэрт хөл бөмбөгч Лионель Месси “Парис Сент-Жермен” клубт элссэн даруйдаа бүх цаг үеийн шилдэг хөл бөмбөгч боллоо.

Өдгөө 34 настай Лионель Месси энэ онд Испанийн “Барселона” клубын төлөө 28, Францын “Парис Сент-Жермен” клубын төлөө дөрөв, Аргентины шигшээ багийн төлөө найман гоол оруулж, “Копа Америк”-т түрүүлэхэд өндөр хувь нэмэр оруулснаа үнэлүүлж, оны шилдэг хөл бөмбөгч шалгаруулах наадмын тэргүүн дээд шагнал “Алтан бөмбөг”-ийн шагналын эзэн болсон. Тэрбээр өмнө нь 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 онуудад оны шилдэг хөл бөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг хүртэж байв. Улмаар Лионель Месси “Алтан бөмбөг”-ийн шагналыг долоо хүртсэн анхны хөл бөмбөгч болж, бүх цаг үеийн шилдэг болсон юм.
17 настай тэшүүрээр гулгагч олныг гайхшруулж, дэлхийн аварга болов.

ОХУ-ын 17 настай уран гулгагч Анна Щербакова Шведэд болсон уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлж түүх бүтээлээ. Тэрбээр ганцаарчилсан төрлийн хоёр үзүүлбэртээ нийт 233.17 оноо авч, дэлхийн аварга болсон юм. Мөн тус тэмцээнд ОХУ түүхэндээ анх удаа алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ.
| ОНЫ ОНЦЛОХ: Дэлхийн онцлох 10 хүн |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |