Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум “BBC”, “The Guardian”, “New York Times” тэргүүтэй 150 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслийн 600 гаруй сэтгүүлчтэй хамтран оффшор данстай дэлхийн нөлөө бүхий хүн, улстөрч, хөрөнгөтнүүд мэдээллийг нэгтгэсэн “Пандора баримт” эрэн сурвалжлах төслийн нийтлэлүүдийг ээлж дараагаар цацаж эхэлсэн. “Пандора баримт”-ын илрүүлсэн мэдээллээр 29 мянган оффшор данстай 100 гаруй тэрбумтан, 35 албан тушаалаа хашиж байгаа болон өгсөн Ерөнхийлөгч, 300 гаруй төрийн албан тушаалтны нэр холбогдоод байгаа юм. Дээд дурдсан тооны хүмүүс “Ойролцоогоор 32 их наяд гаруй ам.долларыг татвараас нуун дарагдуулсан байж болзошгүй” хэмээн хамгийн эхний мэдэгдлээрээ мэдэгдсэн. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум 11.9 сая гаруй санхүүгийн бүртгэл бүхий 2.94 терабайт хэмжээтэй нууц мэдээллийг цуглуулжээ.
“Пандора баримт”-ын ил болгосон оффшор данстай холбогдсон улстөрчдийн дунд дэлхийн томоохон улсын удирдагчид байсныг дурдах нь зүй. Өчигдөр цацагдсан эхний мэдээллээр тус төслийн ил болгосон оффшор данстай 11 орны Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч асан 11, дөрвөн Ерөнхий сайд, Ерөнхий сайд асан таван хүн багтсан байна. Үүнээс онцлоход ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНЭУ-ын удирдагч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд Мохаммед бин Рашид Аль Мактум, Иорданы хаан II Абдулла нар багтжээ.

“Пандора баримт”-д ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 46 настай нууц амраг нь “баригджээ”. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас эрэн сурвалжлахад Владимир Путин нууц амраг Светлана Кривоногихтоо 100 сая ам.долларын өртөг бүхий эдлэн газар, дарвуулт завь авч өгсөн аж. Мөн нийтийн байранд өссөн нууц амрагаа ойр дотнын хүмүүс, хамаатан, саднуудтай нь Хятадын компаниар дамжуулан хөрөнгөжүүлж, баяжуулсан гэнэ.

Светлана Кривоногих Санкт-Петербуг хотын орлогч дарга байхдаа Владимир Путинтэй нууц амрагын харилцаатай болжээ. Үүний дараа 2009 оны есдүгээр сард Владимир Путин Светлана Кривоногихт “Brockville Development Limited” нэртэй оффшор компаниар дамжуулан Монте-Карлод дөрвөн давхар тансаг зэрэглэлийн байр худалдан авч өгсөн гэнэ.
“Пандора баримт”-ын онцолсон нөлөө бүхий улстөрийн хүн нь Иорданы хаан II Абудалла болон Мохаммед бин Рашид Аль-Мактум нар юм.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас цуглуулсан баримт бичгээс харж үзвэл II Абдулла хаан АНУ болон Их Британид 106 сая ам.доллар гаруй үнэ хүрэх 14 тансаг зэрэглэлийн эдлэн, оффшор бүсийн 36 гаруй компани эзэмшдэг нь нотлогдсон байна.
.jpg)
Харин Арабын Нэгдсэн Эмират Улсын удирдагч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд Мохаммед бин Рашид Аль Мактум “Дубай Холдинг” компанийн хөрөнгө оруулалттай “Конгломерат Эмират” компаниар дамжуулан Багама болон Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй гурван компанид хувьцаа эзэмшиж байжээ. Виржиний арлуудад Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын илрүүлсэн татваргүй бүсүүдэд бүртгэлтэй 1000 орчим оффшор компанийг илрүүлсний гуравны хоёроос илүү хувь нь бүртгэлтэй байсан аж.
“Пандора баримт” дотор олны танил олон уран бүтээлч, дуучин, тамирчин байсан юм. Үүнд Колумбийн дуучин Шакира, Германы супермодель Клаудиа Шиффер, Энэтхэгийн крикетийн алдартсан Сачин Тендулкар, Аргентинийн хөл бөмбөгийн тоглогч Анжел Ди Мариа зэрэг алдартнууд багтсан байна. Дэлхийн урлаг, соёл, спортын төлөөлөгч нарыг оффшор данс, мэдээллийн талаар хараахан ил болгож амжаагүй ч энэ зэрэг олны танил хүн багтсан нь олон хүний сонирхлыг татжээ.

Өчигдрөөс дэлхий нийт “Пандора баримт”-д анхаарал хандуулах болсон. Олон улсын нэр бүхий олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Пандора баримт”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, багтсан бүх хүний нэрийг зарлаагүй ч чадахынхаа хэрээр сайн “сэвсэн”. Харин үүний ард “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум гэж юу вэ”, “Яагаад ийм зүйл хийх болсон бэ” гэх зэрэг асуулт үлдээд байсан юм. Тэгвэл уг асуултуудад Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын захирал Жерар Райл хариулт өгчээ.

Тэрбээр “Бид оффшор бүсэд татвараас зайлсхийж, маш их хэмжээний хөрөнгө цуглуулсан дэлхийн нөлөө бүхий хүн, зарим орны удирдагчтай тэмцэж байгаа. Мөн бидний цуглуулсан баримт бичгүүдэд татвараас зайлсхийсэн, хуулийн байгууллагаас хүрээнээс гадуур мөнгө угааж, хөрөнгөө нууцаар шилжүүлж байсан тохиолдол олон илэрсэн.
Магад үүнээс харж болох зүйл нь хүний хоёр нүүр гаргадаг байдал байх. Бид одоо ч энэ төслийг дуусгаж чадах ч, хэрэв бид боливол тэдгээр хүн өшөө олон хууль бус мөнгө олж, ашиг олох болно.
Бид “Бидний мэдэхгүй далд эдийн засгийн ертөнцийг харуулахыг хүсэж” үүнийг хийж байгаа” хэмээсэн байна.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын “Пандора баримт”-д Монгол Улсаас хоёр улстөрч багтжээ. Монгол Улсаас “Пандора баримт”-д оффшор хөрөнгө нь ил болсон хоёр улстөрчийн нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд байсан юм.
Сү.Батболд нь 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд өдгөө УИХ-ын гишүүн. Улс төрд орохоосоо өмнө харилцаа холбоо, худалдаа, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өргөн цар хүрээтэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр 2000 онд анх Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон. 2003 оны арваннэгдүгээр сард тэрээр Виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компани болох Бату Майнинг Лимитедийн хувьцаа эзэмшигч болсон.

Сү.Батболд 2005 оны арванхоёрдугаар сард буюу Худалдаа, аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “BVI” компанийн хувьцаагаа Хонконгод төвтэй “Ever Legend Engineering Limited” компанид шилжүүлсэн болохыг дээрх баримтад дурджээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас оффшор хөрөнгийнх талаар Сү.Батболдоос өөрөөс нь тодруулахад “Оффшор компаниудаараа дамжуулан өмчлөх, хөрөнгө оруулахдаа хууль ёсны дагуу худалдан авч, зарсан. Бүгдийг Монгол Улсын хуулийн дагуу хийсэн” гэжээ.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Сү.Батболд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас 2016 онд гаргасан “Панама баримт”-д мөн оффшор хөрөнгөө илчлүүлж байсан юм.
Эх сурвалж: ICIJ, The Media Line, New York Post, BBC, The Guardian, Washington Post, Nikkei Asia, New York Times, Wikipedia, Reddit
| "Пандора баримт"-д Монголоос Сү.Батболдоос гадна хэнийг нэрлэсэн бэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |