НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг удирдах асуудалтай холбоотой арга хэмжээнд оролцох ОХУ-ын төлөөлөгчдөд нэн даруй виз гаргаж өгөхийг АНУ-аас шаардсан талаар ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов мэдээлжээ. Тэрбээр “ОХУ-ын төлөөлөгч болон сэтгүүлчдэд виз гаргах хүсэлтийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд хүргүүлсэн. Гэсэн ч одоог хүртэл нэг ч виз гаргаж өгөөгүй” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зэрэг албаны төлөөлөгчийг дурдсан байна.
| ОХУ-ын тал НҮБ-ын арга хэмжээнд оролцох төлөөлөгчдөд нь виз гаргаж өгөхийг АНУ-аас шаардав |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |