ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд ажлын айлчлал хийж байгаа. Мариуполь хотоос эхэлсэн В.Путины айлчлал ОХУ-д эзлэгдсэн Украины зүүн хэсгийн хотуудаар үргэлжлэх талаар Кремлиэс мэдэгджээ.
ОХУ, Украины дайны асуудлаар Олон улсын эрүүгийн шүүх хэлэлцсэн. 380 гаруй өдрийн өмнө Зүүн Европт эхэлсэн тус дайны талаар олон улсаас нотлох баримт, мэдээлэл хүргүүлсний дүнд Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах шийдвэр гаргасан. Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр гарснаас хойш ердөө хоёр өдрийн дараа В.Путин Украинд ажлын айчлал хийж байгаа юм.
Ерөнхийлөгч Владимир Путины айлчлал эхлэхээс өдрийн өмнө Украины арми ОХУ-ын Краматорск хотод цохилт өгсөн бөгөөд дайралтын улмаас хоёр хүн амиа алдаж, 10 гаруй хүн шархадсан. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ажлын айлчлалаа Мариуполь хотоос эхлүүлж, Донецк болон Крымын хойгийн ойролцоох хэд хэдэн хотоор автомашинтай явж, оршин суугчидтай нь ярилцаж, санал солилцсон талаар Оросын “MASS” агентлаг Кремлийн мэдэгдлээс иш татан мэдээлжээ.

В.Путины ажлын айлчлаа эхлүүлсэн Мариуполь хотод Оросын арми хүчтэй цохилт өгч, бөмбөгдсөөр ОХУ,Украины дайн эхэлснээс хойших 80 дахь хоногт эзэлсэн байдаг. Харин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас ОХУ-ыг Мариуполь хотыг эзлэхийн тулд төрөх эмнэлгийг бөмбөгдөж байсныг дайны гэмт хэрэг хэмээн Олон улсын эрүүгийн шүүхэд мэдэгдсэн байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ажлын айлчлалын талаар сэтгэгдэл илэрхийлсэн Украины алдартнууд дундаас “New Voice of Ukraine” сайтын ерөнхий редакторыг сэтгэгдэл олон хүнд хүрчээ. дундаас “New Voice of Ukraine” сайтын ерөнхий редактор Юан МакДональд В.Путины айлчлалын талаар “Оросын дарангуйлагч Путин одоогоор ОХУ-ын мэдэлд байгаа, Оросын арми сүйтгэж, сөнөөсөн Мариуполь хотод шөнөөр очиж, оршин суугчидтай нь уулзаж байна гэнэ. Энэ бол Кремлийн сюрреал дүрслэл(гэвч үнэн зүйл)” хэмээн албан ёсны цахим хуудастаа бичжээ. Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалтай холбоотойгоор Украинд олон цуурхал тархсанаас В.Путин Украины цэргийн дээд командлал, Жанжин штабынх нь дарга Валерий Герасимовтой уулзсан талаар эх сурвалж мэдэгдээд байна.

Ерөнхийлөгч В.Путин айлчлалынхаа хүрээнд Мариуполь хотод сэргээн засварлаж байгаа эмнэлэг, театр зэргээр орж, иргэдтэй ярилцжээ. Ингэхдээ ОХУ-ын Шадар сайд Марат Хуснуллины хамт явсан бөгөөд очсон газар бүрдээ суртал ухуулгын шинж чанартай зүйл хэлж байсан талаар эх сурвалж “The Guardian” агентлаг мэдээлсэн байна.

ОХУ-ын Шадар сайд Марат Хуснуллин “Оросын төр Мариуполь хотыг сэргээн засварлаж байна. Манай орны засварлах хүчин чадал сайн, богино хугацаанд сэргээж байгаа учир оршин суугчид эргэн Мариуполь хотдоо ирж байгаа юм. Цэргийн тусгай ажиллагааны үед сүйдсэн Мариуполь хотыг сэргээх ажлыг энэ оны төгсгөл гэхэд дуусгана. Мариуполь хотын сүйрэлд ард түмнээ орхин ухарч байгаа Украины цэргүүд буруутай” гэжээ. Харин Марат Хуснуллины дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Украинчууд бол нацистууд. Хэрэв сайн хүмүүс байсан бол ард түмнээ хаяхгүй” хэмээсэн аж.
Владимир Путины ажлын айлчлалын талаар Оросын нэгэн телевиз “Мариуполь хотын оршин суугчид Ерөнхийлөгчид талархаж, түүний өмнөөс залбирч байна. Цэргийн тусгай ажиллагааны үед сүйдсэн Мариуполийг сэргээн босгож байгаад ОХУ-д талархаж байна” хэмээн мэдээлжээ. Харин В.Путины айлчлалтай зэрэгцэн Украины албаныхан Мариуполь хотод дайнтай холбоотойгоор амиа алдсан хүмүүсийн тоог ил болгов. Нэг сая гаруй хүн амтай Мариуполь хотоос цэрэгт татагдсан 22 мянга гаруй залуу ОХУ, Украины дайнд амиа алджээ.

Дээр дурдсан Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах захирамжийг тус шүүхийн 123 гишүүн улс зөвшөөрсөн аж. Шүүхэд Францын “Франс Пресс” агентлаг, Йелийн их сургуулийн судлаачид АНУ-ын дэмжлэгтэйгээр судалгаа явуулж, ОХУ 6000 гаруй украин хүүхдийг дайны хоригдол болгож, 43 газарт хуваан хорьж байгаа тухай тайлан, нотлох баримтыг дэлгэжээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төдийгүй тус улсын Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Лявова-Беловаг дайны гэмт хэрэгт буруутгасан байна.
Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Лявова-Беловаг баривчилбал Олон улсын эрүүгийн шүүхийн салбар, Нидерландын Гааг хотод шүүх аж.

Оросын хөлсний цэргүүдийн “Вагнер” бүлэг ирэх тавдугаар сард багтаан шинээр 30 мянган цэрэг элсүүлэх гэж байгаа талаар тус бүлгийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин мэдэгдсэн. Эх сурвалжийн мэдээлснээр “Вагнер” бүлгийн цэрэг элсүүлэх төв хэдийнэ ОХУ-ын 42 хотод хүрч, өдөрт дунджаар 500-800 цэрэг элсүүлж байгаа гэнэ. Одоогоор элсүүлж байгаа цэргийн тоо баримтыг баттай шалгах боломжгүй байгаа аж.

Украины Бахмут хотыг эзлэх дайралтаас эхлэн Оросын армитай нэгдсэн хөлсний цэргүүдийн “Вагнер” бүлгийг хамгийн их хохирол амссан гэж үзэж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын холбогдох албанаас Оросын “Вагнер” бүлгийг 50 орчим цэрэгтэй гэж мэдэгдсэн. Украины албаныхан ОХУ, Украины дайнд 30 орчим “Вагнер”-ын цэрэг амиа алдаж, шархадсан гэж мэдээлээд байв. Олон улсын хэвлэлүүд Украины талаас ил болгосон уг мэдээллийг өнөөг хүртэл шалгах боломжгүй байсан ч “Вагнер” бүлгийг үүсгэн байгуулагч Евгений Пригожины мэдэгдлээр их хэмжээний хохирол амссаныг нь бататгаж байна.

| ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИНЫ УКРАИНД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |