Тэгвэл “Их 20”-ийн бүлгийн уулзалтын төгсгөлд ОХУ, Украины дайнтай холбоотой асуудал ч хөндөгджээ. Уулзалт болохоос өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ОХУ-ыг “Ямар ч үндэслэлгүй дайн хийж байна” хэмээн буруушаасан. Тэгвэл “Их 20”-ийн уулзалтад ОХУ-ны Гадаад хэргийн сайд Сергей Лавров барууны орнуудыг “Шантааж хийж, заналхийлж байгаа”-г онцолсон байна. Энэ удаагийн “Их 20”-ийн бүлгийн уулзалтыг удирдан явуулсан БНЭУ-ын тал геополитикийн асуудалтай орнуудад анхаарлаа хандуулахыг хүссэн ч ОХУ, Украины талаарх “Их 20”-ийн бүлгийн зөрчилдөөнтэй саналыг эвлэрүүлэх боломжгүй тухай мэдэгджээ.
| Шинэ Делид болсон “Их 20”-ийн бүлгийн уулзалт өндөрлөлөө |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |