Албан тушаалдаа сар гаруйн хугацаанд ажилласан Лиз Трасс огцорсноос хойш Их Британи Засгийн газрын тэргүүнээ "эрэн хайж", Британийн Консерватив намын Удирдах зөвлөл, парламентын хурал өнгөрсөн өдрүүдэд олон улсын анхаарлын төвд орлоо. Харин дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орнуудын нэг БНХАУ-ын даргыг сонгох Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал болж, Ши Жиньпин дахин сонгогдсон нь дэлхийн улс төрд өрнөсөн онцлох үйл явдал болсон. Их гүрнүүдийн төрийн тэргүүн солигдож, бүрэн эрхийн хугацаагаа дахин баталгаажуулаад байгаа энэ үед Зүүн Европт ОХУ, Украины асуудал дахин газар авч, дайн болж болзошгүй тухай олон улсын байгууллагууд анхааруулж байгааг уншигч та бүхэнд тоймлон хүргэж байна.
Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал нийслэл Бээжин хотод болж, өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн. Тус хурлаар Ши Жиньпин дахин ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, бүрэн эрхийнхээ хугацаанд гурав дахь удаагаа БНХАУ-ын даргаар ажиллах буюу Мао Зэдунаас хойших хамгийн хүчирхэг удирдагч болж байгааг гаднын хэвлэлүүд онцолж байна. Мөн Ши Жиньпин ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдээ зарласан юм.

Ирэх таван жилд Ши Жиньпиний хамт БНХАУ-ыг удирдах бүрэлдэхүүнд Шанхай хотын Коммунист намын хорооны дарга, 63 настай Ли Чиан багтсанаар гуравдугаар сард албан тушаалаа өгөх Ерөнхий сайд Ли Көцианийг залгамжлах нь тодорхой болсон байна. Түүнчлэн Ши Жиньпиний Тамгын газрын дарга Динь Шуэшянь, Бээжингийн Намын хорооны дарга Цай Чи, Гуандуны Намын хорооны дарга Ли Ши нарын улс төрчид шинэ бүрэлдэхүүнд багтжээ.
Харин Ши Жиньпиний бодлогын хэрэгжилтэд голлох үүрэгтэй оролцсон Сахилга, хяналтын төв хорооны дарга Жао Лэжи, намын Хэрэг эрхлэх газрын дарга Ван Хунин нар Байнгын хорооны гишүүн хэвээр үлдсэн байна.

Их Британи Засгийн газрын тэргүүнээ "эрэн хайсан" өдрүүд өчигдрийн Британийн Консерватив намын Удирдах зөвлөлөөр дуусгавар болов. Лиз Трасс огцорсны дараа парламент дахь Торигоор гурван хүн Ерөнхий сайдад санал болгосны нэг нь Ерөнхий сайд асан Борис Жонсон. Гэсэн ч Борис Жонсон “Дахин Ерөнхий сайдын албан тушаалд очихгүй” тухайгаа мэдэгдсэнээс хойш Засгийн газрын тэргүүний өрсөлдөөн Риши Сунак, Пенни Мордаунт нарын дунд өрнөсөн аж.

Тэгвэл Британийн Консерватив намын Удирдах зөвлөлийн хурлаар Энэтхэг гаралтай парламентын гишүүн Риши Сунакыг Ерөнхий сайдад батламжилсан. Харин түүний өрсөлдөг Пенни Мордаунт парламентын гишүүдээс хангалттай санал аваагүй гэх шалтгаанаар ялагдал хүлээсэн байна.
Өдгөө 42 настай Риши Сунак нь Оксфордын их сургуульд дээд боловсрол эзэмшсэн, хинду шашинтай нэгэн. Тэрбээр 2015 онд парламентын доод танхимын гишүүнээр сонгогдож, 2020 онд Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ оны долдугаар сарын эхээр тэрээр энэ албан тушаалаасаа огцорч, дараа нь Консерватив намын удирдагчийн сонгуульд оролцсон ч Элизабет Трасст ялагдсан юм. Энэтхэгийн тэрбумтны хүргэн Риши Сунак Их Британийн түүхэн дэх анхны ази гаралтай Ерөнхий сайд бөгөөд сүүлийн 100 гаруй жилийн хугацаан дахь Их Британийн хамгийн залуу Ерөнхий сайд болно. Түүнийг ирэх долоо хоногт III Чарльз хаан батлах юм.

Украины нэр бүхий улстөрчид "Оросыг хашраана" гэсэн утгатай мэдэгдэл хийсэн талаар өчигдөр ОХУ-ын төлөөлөгчид мэдээлсэн. Тэгвэл "Reuters" агентлагийн шинэ мэдээллээр Украины тал ОХУ-д цацраг идэвхт бодисоор хордуулдаг зэвсэг ашиглах гэж байгаа гэнэ. ОХУ, Украин төдийгүй олон улсын анхаарлыг татан байгаа цацраг идэвхт бодисоор хордуулдаг шинэ төрлийн зэвсэг нь массын хөнөөл учруулж болзошгүй бөгөөд уг асуудлаар ОХУ-ын тал НҮБ-д мэдэгдэж, өнгөрсөн өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хурал хийсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралд 15 орны төлөөлөгч оролцсон бөгөөд хаалттай түвшинд болсон. Хурлаар юу хэлэлцэж, ямар шийдвэрт хүрсэн тухай мэдээлэл одоо ч олон нийтэд ил болоогүй байгаа юм. Мөн гаднын зарим хэвлэлийн сануулж буйгаар өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын нэрлээд байгаа цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэд хэдэн удаа уг асуудлаар хуралдсан ч, ОХУ-д хориг арга хэмжээ аван өндөрлөж байгаа юм байна. Харин шинэ төрлийн зэвсгийн талаар ОХУ-ын тагнуулаас Украин хоёр ч үйлдвэртээ хийж эхлээд буйг анхааруулжээ.
| ТОМ ГҮРНҮҮДИЙН ТЭРГҮҮН СОЛИГДОЖ, УКРАИН ОРОСЫГ "ХАШРААНА" ГЭВ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |