Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант Улсын хатан хаан II Элизабет нас бараад гурван хоног өнгөрч байна. Хатан хаан II Элизабет Шотландын хойд нутагт орших Балморалын ордонд өөд болсон талаар Букингемийн ордноос мэдээлснээр II Элизабетийн ууган хүү хунтайж Чарльз 73 насандаа хаан ширээнд сууж байгаа юм.
Хатан хаан II Элизабет 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Йоркийн гүн болон гүнгийн авхай нарын гэр бүлд төржээ. Багадаа гэрийнхэн нь өхөөрдөж Лилибэт хэмээн дууддаг байсан II Элизабет 1936 онд VIII Эдвард хаан ширээнээсээ бууж, түүний аав VI Жорж хаан ширээг залгамжлахад гүнж болсон байдаг.

II Элизабетын бага нас ордноос гаралгүй өнгөрсөн бөгөөд багш хөлсөлж, боловсрол эзэмшсэн гэдэг. Харин дэлхийн II дайн эхлэх үеэр Элизабет гүнж дайны төлөө үйл хийхээр эмэгтэйчүүдийн нутаг дэвсгэрийн туслах албан эмнэлгийн машины жолооч болж, таван сар цэргийн алба хааж, дайны үеийн нийгмийн ажилд тусалж байв. Эцэг VI Жоржийнх нь бие муудах үеэр нийгэм, төрийн ажилд өөрийгөө дайчлан Канад, АНУ, Кени Улсаар ажиллаж, амьдарч байсан гэдэг. Харин Жорж хаан 1952 оны хоёрдугаар сарын 6-нд нас барахад II Элизабет Кени Улсаас Лондонд хүрч, 1952 оны хоёрдугаар сарын 8-нд тангараг өргөж, хаан ширээг залгамжилжээ. Тухайн үед Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Пакистан, Цейлон гэсэн долоон улсын хатан хаан болсон гэдэг. 25 насандаа хатан хаан болсон II Элизабет 70 жил 214 өдөр хаан ширээнд сууж, дэлхийн түүхэнд хаан ширээнд хамгийн удаан суусан эмэгтэй удирдагч болсон юм.

Хатан хаан II Элизабет өөд болсноор түүний ууган хүү III Чарльз хаан ширээг өвлөж авсан. Ингэснээр III Чарльз хаан Британийн хаан ширээг залгамжилж байгаа түүхэн дэх хамгийн өндөр настай хаан болж байгаа юм.

III Чарльз хаан 1948 оны арваннэгдүгээр сарын 14-нд тухайн үеийн Эдинбургийн гүнж байсан II Элизабет, Эдинбургийн гүн Филипп нарын анхны хүүхэд болон мэндэлсэн. Чарльз хаан багадаа аавынхаа сурч байсан Чеам, Гордонстоуны сургуульд сурч, урлагийн боловсрол эзэмшсэн. Харин ээжийгээ хатан хаан болсны дараа хатан хааны агаарын болон тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байв. Хатан хаан II Элизабетыг өөд болсон өдөр Лондон дахь Гэгээн Жеймсийн ордонд нууц зөвлөл хуралдаж, III Чарльзыг хаанд өргөмжилжээ.

Хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолыг есдүгээр сарын 19-ний дараа гарагийн 11:00 цагт төвлөсөн. Оршуулах ёслолыг Вестминстерийн сүмд хийх юм. Харин одоогоор хатан хааны цогцсыг Балморал шилтгээний цэнгэлдэх хүрээлэнд Шотландын хааны гэх царс модон авс дотор байлгаж байгаа юм байна.

Харин хаан ширээг залгамжилсан III Чарльз хаан шинэхэн Ерөнхий сайд Лиз Трассын хамт хатан хааныг оршуулах ёслолоос өмнө Британийн гурван улсаар дамжих айлчлалын тов гаргажээ. Чарльз хаан, Ерөнхий сайд Трасс нарын айлчлал өнөөдрөөс эхлэн Шотланд, мягмар гарагт Умард Ирланд, баасан гарагт Уэльсээр үргэлжлэх гэнэ.

| Хатан хаан 96 насандаа өөд болж, түүхэн дэх ХАМГИЙН ХӨГШИН залгамжлагч III Чарльз 73 насандаа хаан болов |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |