Ширүүн харц, “шавдуу” явдалтай хойд хөршийн Гадаад хэргийн сайд өнөөдөр манай оронд айлчилж байна. 2016 онд Монгол Улсад албан айлчлалаар ирэхдээ цэнхэр жийнсэн өмдтэй улаан хивсэн дээгүүр алхаж, монголчуудын төдийгүй олон улсын “эгдүүцлийг” төрүүлээд байсан Сергей Лавров энэ удаад ямар “гэнэтийн бэлэг”-тэй ирсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Монголдоо л нэртэйд тооцогддог жиргээчдийн таамагласан шиг хоёр тэрбум ам.долларын санал байх уу, хэдхэн сарын өмнө ОХУ-ын хэвлэлүүдээр шуурсан нь биологийн лабораторийн асуудал байх уу гэдэг нь хачирхалтай.

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын албан тушаалыг 19 жилийн турш хашиж байгаа Сергей Лавров Монгол Улсад айлчлах тухай мэдээлэл сүүлийн сар орчим хугацаанд цахим сүлжээнд түгсэн. Улмаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас албан ёсны мэдэгдэл гаргаснаар уг айлчлал албажиж байгаа юм.
Албан мэдээллээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад айлчлахдаа хоёр орны худалдаа, эдийн засгийн төслүүдийг урагшлуулах, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцох учиртай. Харин геополитикийн “адармаатай” энэ цаг үед их л “шавдуу” ажилтай яваа Сергей Лавровыг зөвхөн албан мэдээлэлд дурдсанаас өөр санал тавих, биологийн лаборатори, шатахууны үнийн асуудалд ямар байр суурьтай байх тухай хүлээлт олон нийтийн дунд үүсжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын арми Украин руу нэвтэрснээс хойших ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын анхны айлчлал БНХАУ-д болсон. БНХАУ-д гуравдугаар сард болсон уулзалтаар тухайн үед Афганистанд болж байсан үймээний талаар хэлэлцэх байв. Харин уулзалт эсрэгээрээ буюу шууд ОХУ, Украин асуудлаар ярилцаж, Сергей Лавров ч айлчлалынхаа талаар “ОХУ, БНХАУ-ын харилцаа сайн хэвээр байгаа” гэж мэдээлсэн.
БНХАУ руу хийсэн албан айлчлалынхаа дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНЭУ-д айлчилсан. Тэгэхдээ Лавров мөн л ОХУ, Украины асуудлыг гол сэдвээ болгож, “Энэтхэг Улс нэг талыг барихгүй байгаад талархаж байна” гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан билээ.

Хоёрдугаар сарын 24-нөөс хойш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ихэвчлэн эдийн засгийн гол түншүүд рүүгээ айлчилж, ОХУ, Украины асуудлаарх байр суурийг нь сонсож байжээ. Гаднын олон улсын тоймчид Лавровын айчлалуудыг стратегийн үйлдэл байсныг онцолж байв.
Дээрх жишээнүүдээс авч үзвэл, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчлалынхаа өдрүүдэд хоёр орны худалдаа, эдийн засгийн төслүүдийг талаар ярилцахаас илүүтэй ОХУ, Украины асуудал дээрх Монголын байр сууриас эхэлж магад...

Зүүн Европт өрнөж байгаа ОХУ, Украины дайн ид өрнөж байх үеэр ОХУ-ын олон хэвлэлд “АНУ-ын санхүүжилтээр Монгол Улсад биологийн лаборатори байгуулж байгаа” тухай мэдээлэл цацагдсан байдаг. Энэ асуудлаар ч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өөрөө хэвлэлийн хурал зарлаж, “Монгол Улс АНУ-тай хамтарч, ОХУ-ын эсрэг биологийн лаборатори ажиллуулж байгаа” гэж мэдэгдэж байв. Монгол Улс АНУ-тай хамтарч биологийн лаборатори ажиллуулж байгаа тухай мэдээлэл зөвхөн ОХУ төдийгүй БНХАУ-ын хэвлэлээр ч түгсэн. Бүр хойд хөршийн нэр бүхий өдөр тутмын сонин дөрвөн ч удаа дээрх асуудал мэдээ бэлтгэн нийтэлж байлаа.
Мөн ОХУ-ын өдөр тутмын “Известия” сонин “Монгол Улс АНУ-тай хамтран цөмийн зэвсэг хийх тухай яриа, хэлэлцээ өрнүүлж байна” гэсэн томоохон нийтлэл гарч байжээ. Тухайн үед “Twitter” сүлжээнд ОХУ-аас бүртгэлтэй хаягуудаас “Ковид-19” цар тахал Украины лабораториос алдагдсан” ч гэж мэдээлж байсан юм. Харин энэ асуудлаар “Washington Post” сонины нийтлэлд “ОХУ өөрийнхөө биологийн зэвсгийн хөтөлбөрийг далдлах зорилготой” байна гэж мэдэгдэж байв.

Энэ ч утгаараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг “Монгол дахь Америкийн биологийн лабораторийг харах гэж ирж байгаа” гэж хүн олон байна. Гэтэл манайханд С.Лавровт үзүүлэх биологийн лаборатори бүү хэл био 00 ч байхгүй “булай” болох вий.

| С.Лавровт үзүүлэх биологийн лаборатори байтугай био 00 ч “алга” |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |