Засан хүмүүжүүлэх газарт хоригдож, “бөөсөндөө” баригдсан хөнжил нөмөрч байсан гэх “уярам” түүхтэй урд хөршийн удирдагчийг “шүүх” цаг дөхжээ. 10 орчим жилийн хугацаанд БНХАУ-ын удирдагчаар ажиллаж байгаа Ши Жиньпинийг албан тушаалаасаа “огцорч магадгүй” гэх мэдээлэл сүүлийн сар гаруйн хугацаанд цахим сүлжээгээр тархаж байна. Ирэх намар болох БНХАУ-ын Коммунист намын XX их хурлаар Шиг албан тушаалаас нь татан буулгаж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
2022 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Коммунист намын XX их хурал болно. Тус бүгд хуралд хэлэлцэх асуудлуудаас удирдагч Шиг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар үлдээх тухай асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Үндсэндээ энэ жил урд хөршийн хувьд Ши Жиньпин БНХАУ-ын удирдагч хэвээр үлдэх үгүйг шийдэх чухал ач холбогдолтой болж байгаа юм.

БНХАУ-ын удирдагч, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа үедээ АНУ-тай таарамжгүй харилцаатай байснаас гадна, цар тахлын цаг үед үр дүнтэй арга хэмжээ авч, хэрэгжүүлээгүй гэх зэрэг шалтгаанаар Ши Жиньпинийг засгийн эрхээс унагаах шалтаг бий аж. Дэлхий дахинд цар тахлын тархалт буурч, бүх нийтийн вакцинжуулалт үр дүнгээ үзүүлж байгаа энэ үед урд хөршид “Ковид-19” цар тахлын шинэ давлагаа эхэлж, дахин хатуу хөл хорио тогтоосны улмаас БНХАУ асар их эдийн засгийн хохирол амсжээ. Харин үүний хариуцлагыг Ши удирдагч хүлээж болзошгүйг барууны талын хэвлэлүүд онцолсон байна.
Дэлхийн маш олон улс БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин болон Коммунист нам дотроо талцаж, хуваагдсан гэж үздэг. Тэгвэл АНУ-тай таарамжгүй харилцаатай байдал, цар тахал дотоодод тархсан зэрэг үй олон асуудлын “буруутан” болсон Шиг ирэх намар болох намын их хурлаас буулгаж, одоогийн БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ван Чишан засгийн эрхийг авна гэж барууны томоохон хэвлэлүүд таамаг дэвшүүлсэн байна.

Хятадын улстөрийн анхдагчдын нэг Ши Жоншюны гэрт төрж, “Соёлын хувьсгал”-ын хэлмэгдүүлэлтэд өртөж, “бөөсөндөө” баригдсан хөнжил нөмөрч, 16 настай засан хүмүүжүүлэх газар хоригдсон түүхтэй Ши Жиньпинийг ард түмэн нь “хамгийн агуу удирдагч” гэж үзэж, дэвшүүлсэн асуудалд нь 100 хувийн санал өгдөг. Улсын 800 сая гаруй иргэнийг ажилгүйдэл, ядуурлаас аварсан Шиг Хятадын удирдагч агсан Дэн Сяопинээс хойших хамгийн том удирдагч гэдэг. Тэгвэл Шигээс өмнөх “агуу” удирдагч байсан, Хятадын “Шинэчлэлийн эцэг” гэгддэг Дэн Сяопины номлолд “Удирдагч хүн 10 жил ажиллаад албаа өгөх ёстой” гэж заасан байдаг аж.

2012 онд Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, ердөө жилийн дараа БНХАУ-ын удирдагчаар батламжлагдсан Ши Жиньпин орон даяар авлига, хээл хахуулийг арчихаа мэдэгдсэн. Тэгэхдээ Ши авлига, хээл хахуулийн хэрэгтэй нэр холбогдсон дээд, доод албан тушаалтнуудыг “Ялаа болон бар” гэж онцолж байв. Харин удирдагч Ши Жиньпин цохон дурдсан баруудыг “агнуулахаар” тухайн үеийн Бээжин хотын дарга Ван Чишаныг томилсон юм. Түүнээс хойш урд хөршийн нийслэл хотын мээр асан Ван Чишан хүч чадал, эрх мэдэл томрон томорсоор одоо улстөрчдийн “хар дарсан зүүд” болсон гэх нь ч бий.
.png)
Өдгөө 73 настай БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ван Чишан 1980-аад оны сүүлээр санхүүгийн салбарт хөлөө олж эхэлснээр түүний карьер эхэлсэн гэж үздэг. Ван Чишан 1994 онд урд хөршийн нэгэн томоохон барилгын компанийн ерөнхийлөгч болж, Гуандун мужийн дэд захирагчид өрсөлдөж ялалтад байгуулжээ. Улмаар Хайнань мужийн Коммунист намын Нарийн бичгийн дарга, Бээжин хотын дарга, БНХАУ-ын Ерөнхий сайд асан Вэнь Зябаогийн дор санхүү, худалдааны асуудал эрхэлсэн дэд ерөнхий сайд, Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв комиссын Нарийн бичгийн дарга, намын Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүнээр ажиллаж байжээ.
Дээр дурдсан Ши Жиньпиний өмнөх агуу удирдагч байсан Дэн Сяопин номлолдоо “Коммунист намын гишүүд 68 нас хүрээд залуу үедээ халаагаа өгөх ёстой” гэсэн байдаг. Харин удирдагч Ши Жиньпин 68 настай. Үүнээс Шиг татан буулгах, Ван Чишан засгийн эрхийг авахаас илүүтэй “Шинэчлэлийн эцэг”-ийн номлолоор Ши Жиньпин өөрийн хүсэлтээр огцрох ёстой болох юм. Хэрэв Ши огцорч, Хятадад сонгууль болох болбол Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөө Ерөнхий сайдын орлогч Ху Чунхуа, намын Нарийн бичгийн дарга Чен Миньэр, намын Төв хорооны дарга Дин Шюэсян нарын дунд өрсөлдөөн болох талаар урд хөршийн хэвлэлүүд мэдэгдэж байна.
Гэсэн ч дэлхий нийт Ши Жиньпинийг “насан туршийн эрх мэдэлтэй” гэдгийг мартаж болохгүй. 2018 онд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар удирдагч Ши Жиньпинд бүх насаараа эрх мэдлээ хадгалах боломж олгох хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ардын төлөөлөгчдийн их хуралд оролцсон 3000 орчим төлөөлөгч БНХАУ-ын Үндсэн хуулиас Төрийн тэргүүний эрх мэдлээ хэрэгжүүлэх хугацааны тухай хуулийг хасахад 100 хувь саналаа өгсөн байдаг. Дээрх Төрийн тэргүүний эрх мэдлээ хэрэгжүүлэх хугацааны тухай хуулийг “Шинэчлэлийн эцэг” Дэн Сяопин нь Мао Зэдуны бүх насаараа засаглах дэглэмээс зайлсхийж, Үндсэн хууль тусгасан гэдэг. Түүнчлэн хуулийн төслийг хассанаас гадна “Ши Жиньпиний үзэл санаа”-г Үндсэн хуульд оруулахаар хэлэлцэж, бүрэн дүүрэн дэмжсэн юм.
.png)

| БНХАУ-ын шинэ удирдагч хэн болох вэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |