ОХУ-аас Украин Улсад цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Оросын арми Украины томоохон муж, хот руу халдаж, олонх хотыг гадна цэргийн хүчээ байршуулж, байнгын цэргийн эрхшээл дунд байлгаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Хоёр орны дунд тулаан эхэлсний дараа ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Энгийн иргэдэд аюул учруулахгүй” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл уг асуудлаар “Newsweek” сэтгүүл Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагаас тодруулахад “Хоёр орны мөргөлдөөнд 1424 энгийн иргэн өртсөнөөс 516 нь амиа алдаж, 908 иргэн шархадсан” тухай мэдээлжээ.

ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны эсрэг сөрж, тулалдсан Украины армийн довтолгоонууд “амжилттай” болж, 49 онгоц, 81 нисдэг тэрэг, долоон нисгэгчгүй онгоц, 317 танк, 1070 хуягт, 120 их буу, 56 пуужин харвагч, 482 машин, гурван завь, 28 зенитийг устгасан байна. Мөн “CBS News” агентлагт ирүүлсэн эх сурвалжийн мэдээллээр мөргөлдөөний үеэр ОХУ-ын 5000 гаруй цэрэг амиа алдаж, 15 мянга гаруй цэрэг шархадсан аж.

“Бээжин-2022” өвлийн олимпын наадам эхлэхээс өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Олон улсын дэг журмыг өөрчлөх тухай мэдэгдэл хамтран гаргасан. Тэгвэл тус мэдэгдлээ гаргахаас өмнө зохион байгуулсан уулзалтаар БНХАУ, ОХУ-ын удирдагчид харилцан тохиролцож, хэдэн сарын турш цэргээ Украины хилд хуарагнуулж байсан оросууд өвлийн олимп дууссаны дараа цэргийн хүчээ Украин руу оруулах, Оросын цэргүүдийн дайралтад БНХАУ-аас дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байж болзошгүйг Брукингсийн хүрээлэнгийн Гадаад бодлогын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Райн Хасс ОХУ, Украины асуудлаар бичсэн тоймдоо онцолжээ.

Тухайлбал, БНХАУ нь өнгөрсөн сард “Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулснаар өвөл, зуны хоёр олимпын наадмыг эх орондоо зохион байгуулсан анхны орон болсон. Дэлхийн түүхэнд бичигдэж үлдэх уг амжилтад хүрэхийн тулд БНХАУ 2021 оны II хагасаас бэлтгэж, цар тахлыг ногоон түвшинд барьж чадаагүй хөрш орнуудын эсрэг хилээ хааж байв. Түүхэнд үлдэх өвлийн олимпын наадмыг зохион байгуулахын тулд ОХУ цэргүүдээ Украин руу оруулж, олон улсын хэмжээний “асуудал” тариулахыг хүсээгүй БНХАУ-ын талаас олимп дууссаны дараа Украин руу цэргээ оруулахад нь тусламж үзүүлэхээр тохиролцсон байж болзошгүй аж.

Ардчилал болон авторитаризмын хоорондын үзэл суртал дахь нийтлэг ойлголтоор зарим олон улсын шинжээч БНХАУ, ОХУ-ыг дайснууд гэж үзэх нь бий. Гэсэн ч олон удаагийн уулзалт, айлчлал, дипломат харилцаагаараа хоорондоо “үй зайгүй” гэдгээ баталсан ОХУ, БНХАУ хоёр хоорондоо ярьж, тохиролцсон байж болзошгүй “нууц гэрээ” нь өдгөө олон улсын бүх шатны системд асар их нөлөө үзүүлж байна.
Украинд явуулж байгаа ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны “далд дэмжигч” гэж цоллуулаад байгаа БНХАУ үүсээд байгаа нөхцөл байдалд төвийг сахисан байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байна. Хэвлэлүүдээр түгж байгаа мэдээллийг Бээжингээс үгүйсгэж, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “Энэ бүрэн НАТО-гийн өдөөн хатгалгын үр дүн. Үүнээс үүдсэн асуудал дахь Москвагийн байр суурь бидний санааг зовоож байна” гэжээ.

Хоёр орны хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш олон улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, нэр бүхий албан тушаалтнуудын хөрөнгийг царцаасан. Тэгвэл энэ долоо хоногт Европын холбооноос Оросын томоохон банкнуудыг SWIFT-ээс хасах шийдвэр хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн АНУ-аас ОХУ-ын газрын тос, байгалийн хийн импортыг хориглосон юм.
ОХУ-ын олон улсын худалдаа, гүйлгээг хориглохын тулд Европын холбооноос ОХУ-ын зургаан банкийг олон улсын төлбөрийн систем буюу SWIFT-ээс хассан. Үүнд:
.jpg)
Өнөөгийн байдлаар дэлхийн 200 гаруй орны 11 мянга гаруй банк, санхүүгийн байгууллагыг холбодог SWIFT системээр өдөрт дунджаар 32 сая гүйлгээ/мессеж/ хийдэг. 2022 оны байдлаар ОХУ-ын гүйлгээний банкнуудын 70 хувийг SWIFT системтэй банк эзэлдэг аж.
(1).jpg)
Харин ОХУ-ыг энэ хүнд нөхцөл байдлаас гаргах “аврагч” нь БНХАУ байх талаар шинжээчид мэдээлж байна. Тэгвэл Европын холбооноос ОХУ-ын эсрэг тавсьан SWIFT-ийн хоригийг тойрч гарах боломжийг БНХАУ олговол БНХАУ-ын ч эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төсөл боловсруулж байгаа талаар АНУ-ын Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын гишүүн Марко Рубио мэдэгджээ.
Мөн АНУ-аас ОХУ-ын эсрэг тавьсан газрын тос, байгалийн хийн импортын хоригийг ХБНГУ-ын талаас эсэргүүцэж байна. “Politico” мэдээллийн агентлагт Герман Улсын канцлер Олаф Шольцийн АНУ-аас ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг эсэргүүцэж байгаа мэдэгдэлд “НАТО хүчээр Европоос ОХУ руу нийлүүлэх газрын тос, байгалийн хийг хааж, боогдуулж байна” гэжээ.
.jpg)
| Буруутан нь тодорхойгүй “ДАЙН”-Ы ЦААД “ГЭМТЭН” НЬ БНХАУ гэв |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |