Беларусийн хилд болсон ОХУ, Украины хоёр талын төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцээр амжилтад хүрсэнгүй. Таван хоногийн турш үргэлжилж байгаа ОХУ, Украины мөргөлдөөнийг “Дэлхийн III дайны эхлэл болно” гэж шинжээчид мэдэгдэж байгаа. Олон улсаас Украинд санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна ОХУ-д ч тусалж, дэмжиж байгаа хэд хэдэн орон бий. Уншигч та бүхэнд ОХУ, Украины мөргөлдөөн болон түүнд хандах дэлхийн орнуудын байр суурийг тоймлон хүргэж, хэн нь хэний найз, дайсан болох зангилааг тайлах гэж хичээе.
.jpg)
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж, НАТО-гийн орнуудтай хамтарч, Оросын цэргийн эсрэг хариу өгөхөө мэдэгдсэн. Улмаар АНУ-аас ОХУ-ын банк, томоохон уул уурхайн компаниудын хөрөнгийг царцааж, албан тушаалтнуудад хориг тавьсан. Ингэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Америк дахь хөрөнгийг царцаажээ.

Гэсэн ч мөргөлдөөн эхлэхээс өмнө Украинд хамгийн их туслалцаа үзүүлэхээр ярьж, дэмжиж байсан АНУ-ын талаас Украин руу цэрэг явуулж, батлан хамгаалахын туслалцаа үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ, Украины асуудлаар хийсэн мэдэгдэлдээ "Дайралтын улмаас учрах хагацал, сүйрлийн хариуцлагыг зөвхөн ОХУ хүлээнэ. АНУ болон түүний холбоотнууд, түншүүд нэгдсэн бөгөөд тэдний эсрэг шийдэмгий байдлаар хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдээд байгаа. ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "АНУ болон НАТО-д анхааруулга өгсөн" гэж мэдэгдсэн. Энэ тухай Генерал Чарльз Аби Надер “АНУ болон бусад барууны орон олон улсын нөхцөл байдлыг зориудаар хүндрүүлж, Украин, ОХУ-ын асуудлыг ашиглаж, өөрсдийн талд эргүүлж байна” гэж онцолсон байдаг. Албаныхны мэдэгдсэнээр нөхцөл байдлыг илүү хүндрүүлсэн байж болзошгүй АНУ-ын талын одоогийн байр суурь хангалтгүй байгаа бөгөөд "Украиныг Сирийн араас оруулах нь" гэж зарим орны удирдагч, шинжээчид Жо Байденыг шүүмжилж байна.
Украин Улс сүүлийн жилүүдийн турш НАТО-гийн гишүүнээр элсэх хүсэлт удаа дараа гаргасан ч, амжилтад хүрээгүй. Барууны холбооны орнууд олон жил “НАТО холбоо шинэ гишүүн орнуудад нээлттэй байх үүрэгтэй” гэж мэдэгдээд байгаа ч, ОХУ-ын талаас шахалт хийж, Украиныг НАТО-д элсүүлэхгүй байсан байж болзошгүй талаар олон улсын шинжээчид онцолж байгаа. Өнгөрсөн сард Украины талаас ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзалт хийх хүсэлт хүргүүлж, уулзалтдаа хэд хэдэн орны төлөөлөгчийн уриад байсан. Тус уулзалт амжилттай болсон бол Украиныг НАТО-д элсүүлэх асуудал нэг тийш болох байж. Мөн тухайн үед Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ч энэ тухайд “Манай оронд байгаа ганц найдвар бол НАТО” хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч хоёр талын болон бусад орны төлөөлөгч ирээгүй учир тус уулзалт үр дүнд хүрээгүй юм.

Тэгвэл таван өдрийн өмнөөс явуулсан Оросын цэргийн тусгай ажиллагааны талаар НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Тоо томшгүй олон энгийн иргэний амийг эрсдэлд оруулж байна” гэж шүүмжилж байгаа. НАТО-гоос хуурай газрын болон агаарын хүчин мөн түүнчлэн тэнгисийн хүчээ нэмэгдүүлж эхэлсэн гэх мэдээлэл байгаа ч, Украинд батлан хамгаалахын туслалцаа үзүүлэх шийдвэрээ нэг тийш болгож чадалгүй хүлээлтийн түвшин байгаа аж.
Германы канцлер Олаф Шольц “Украины аймшиг, Европын хар өдөр тохиож байгаа"-г мэдэгдээд байгаа. Герман Улсаас олон улсын анхаарлыг хамгийн их татсан хориг арга хэмжээ авсан нь “Хойд урсгал-2” төслийг царцаасан хориг. Тухайлбал, өнгөрсөн хэдэн жилийн турш оросуудын “мөрөөдөл” болсон тив дамнуулан байгалийн хий дамжуулах хоолой бүтээх “Хойд урсгал-2” төслийг царцаасан талаар мөн Герман Улсын канцлер Олаф Шольц мэдэгдсэн юм. "Хойд урсгал-2" төсөл Герман, Орос Улсын худалдаа, эрчим хүчний харилцаагаа өргөжүүлэх зорилготой ОХУ-аас Герман руу байгалийн хий тээвэрлэх зорилготой 11 тэрбум ам.долларын өртөг бүхий томоохон хэмжээний төсөл байв.

ХБНГУ-ын албаныхны мэдээлж байгаагаар тус улсын "Их долоо", НАТО, Европын холбоотой хамтарч, хориг арга хэмжээг зохицуулах, аюулгүй байдлын хэмжээг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм

Европын холбооноос ОХУ-ын нэр бүхий албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авч, Украинд санхүүгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Ингэхдээ Европын холбоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хөрөнгийг царцааж, тус холбооны хоригийн жагсаалтад нэрсийг нь бүртгүүлсэн байна. Мөн Европын холбооны удирдагчид Оросыг шүүмжилж, “Европт эргэн дайныг авчирлаа” гэж тодотгон Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа амласан.

Улмаар Европын холбоо “Russia Today”, “Sputnik” тэргүүтэй ОХУ-ын хэвлэл мэдээллийн агентлаг, нисэх онгоцнуудад хориг тавив. Тэгвэл Европын холбооны удирдагчид ээлжит хурлаараа дахин нэг хориг арга хэмжээ авсан нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков болон өөр 26 албан тушаалтан, нэг компанийг холбооны хар жагсаалтад оруулжээ.

| БАЙР СУУРЬ: Хэн нь Оросын НАЙЗ, хэн нь Украины ДАЙСАН бэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |