• Өнөөдөр 2024-05-12

ЖО БАЙДЕН: ОХУ Украин руу цэргээ оруулбал “Хойд урсгал-II” төслийг дуусгана

2022-02-08,   526

          АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Германы канцлер Олаф Шольцтой хэлэлцээ хийснийхээ дараа “дайнаас зайлсхийх боломж” олсноо нийтэд зарлажээ. Тэрбээр хийсэн мэдэгдэлдээ “Хэрэв ОХУ Украин руу цэргээ оруулбал ОХУ-аас дамжин Германд хүрэх байгалийн хийн хоолойн “Хойд урсгал-II” төслийг дуусгана” хэмээсэн байна.

Мөн Цагаан ордноос “ОХУ Украин руу дайралт хийхэд шаардлагатай цэргийн хүчнийхээ 70 хувийг бүрдүүлээд байгаа” талаар мэдээлээд байгаа юм. Украины хилийн бүс орчимд ОХУ 100 мянга гаруй цэргээ байршуулснаар олон улсын аюулгүй байдлын нөхцөл байдал хүндэрч байна. Дээрх асуудалтай холбоотойгоор барууны орнууд ОХУ-ыг Украин руу цэргээ цэргээ оруулж, түрэмгийлнэ хэмээн мэдэгдэж байгаа ч, хариуд нь Москвагаас үгүйсгэж байгаа.


ЖО БАЙДЕН: ОХУ Украин руу цэргээ оруулбал “Хойд урсгал-II” төслийг дуусгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188