• Өнөөдөр 2024-05-12

Украины асуудлаар ОХУ-д хориг арга хэмжээ авч магадгүй

2022-01-03,   409

ОХУ-ын талаас Украины хилийн бүс орчимд 100 мянган цэрэг байрлуулж, дайралтад бэлдэж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа.

          Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд Украинтай холбоотой асуудлаар утсаар ярьснаас хойш улс хоорондын цэргийн хурцадмал байдал үүсээд байна. 50 минут орчим үргэлжилсэн хоёр орны удирдагчдын ярианы дараа “ОХУ-ын арми Украин руу нэвтэрвэл АНУ болон түүний холбоотон орнууд хариу арга хэмжээ авна” хэмээн Цагаан ордноос мэдэгджээ.

Мөн Европын холбооноос Украины асуудлаар ОХУ-д хориг арга хэмжээ авахыг дэмжиж байгаа юм.

 


Украины асуудлаар ОХУ-д хориг арга хэмжээ авч магадгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188