• Өнөөдөр 2024-04-25

Жо Байден Владимир Путин, Ши Жиньпин нарыг СОР26 уулзалтад оролцоогүйг “Маш том алдаа гаргалаа” гэж шүүмжилжээ

2021-11-03,   498

          Дэлхийн удирдагчдын СОР26 уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оролцоогүйг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Маш том алдаа гаргалаа” гэж шүүмжилсэн байна.

Дэлхийд БНХАУ нүүрс хүчлийн хийн ялгаруулагчаар  тэргүүлж, АНУ удаалдаг бол ОХУ Европын холбоо болон БНЭУ-ийн дараа тавдугаар байрт ордог. Уур амьсгалын өөрчлөлт болон ой, эрчим хүчний хомсдолын талаарх чухал дээд хэмжээний уулзалтад нүүрс хүчлийн хий ялгаруулагч том хоёр орон оролцоогүйг ийн Жо Байден шүүмжилсэн байна.

          Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар элч, төлөөлөгчөө илгээсэн бөгөөд Шотландад зохион байгуулж байгаа СОР26 уулзалтад дэлхийн 120 гаруй орны удирдагч оролцож байгаа юм.

 

Эх сурвалж: BBC, The Guardian


Жо Байден Владимир Путин, Ши Жиньпин нарыг СОР26 уулзалтад оролцоогүйг “Маш том алдаа гаргалаа” гэж шүүмжилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188