• Өнөөдөр 2024-05-03

Жо Байден, Борис Жонсон нар ОХУ, БНХАУ-тай холбоотой асуудалд хандах чигээ тохиролцжээ

2021-09-22,   393

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг Их долоогийн АНУ, Их Британи болон Их 20-ийн Автсрали Улс хиймэл оюун ухаан, квант технологи, кибер сүлжээний технологийг хуваалцах, “Аукус” хэмээн нэрлэсэн батлан хамгаалах, аюулгүй байдлын тусгай гэрээ байгуулсан.

Тэгвэл энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон уулзжээ. Уг уулзалтын үеэр Жо Байден, Борис Жонсон нар ОХУ, БНХАУ-тай холбоотой асуудалд хандах чигээ тохиролцож, “Нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан байх ёстой” гэсэн шийдэлд санал нэгдсэн байна.

“Аукус” гэрээ байгуулагдсаны дараа Австрали Улс Франц Улстай хийсэн гэрээ цуцалсан юм. Улмаар АНУ, Их Британитай байгуулсан гэрээнийхээ хүрээнд цөмийн хөдөлгүүртэй найман шумбагч онгоц бүтээж, хүчээ АНУ-д үйлдвэрлэсэн далавчит пуужингаар тоноглохоор болсон юм.

 

Эх сурвалж: TASS


Жо Байден, Борис Жонсон нар ОХУ, БНХАУ-тай холбоотой асуудалд хандах чигээ тохиролцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188