• Өнөөдөр 2024-05-03

Талибан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтад оролцох хүсэлт гаргажээ

2021-09-22,   353

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Засгийн эрхийг 20 жилийн дараа эргэн авсан Талибан хөдөлгөөн АНУ-ын Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд түвшний уулзалтад оролцох хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг Талибаны Засгийн газрын Гадаад хэргийн сайд өнгөрсөн даваа гарагт ирүүлсэн бөгөөд НҮБ-ын хорооноос хянаж, шийдвэрийг гаргах юм. Талибан хөдөлгөөн есдүгээр сарын 27-нд буюу уулзалтын сүүлчийн өдөр илтгэл тавихыг хүссэн байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтад 83 улсын удирдагч, 43 улсын Засгийн газрын тэргүүн, 23 орны Гадаад хэргийн сайд оролцож байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

 


Талибан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтад оролцох хүсэлт гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188