• Өнөөдөр 2024-05-03

Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дээд түвшний уулзалтад цахимаар оролцоно

2021-09-20,   415

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган энэ сарын 14-нд эхэлсэн. Тэгвэл Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалт маргааш буюу есдүгээр сарын 21-нээс эхэлнэ. АНУ-ын Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтад 83 улсын удирдагч, 43 улсын Засгийн газрын тэргүүн, 23 орны Гадаад хэргийн сайд оролцох юм.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд түвшний уулзалтад өөрийн биеэр бус цахимаар холбогдож оролцохоор болжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чуньин “БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 21-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд түвшний уулзалтын ерөнхий санал, шүүмжлэлд дүрс бичлэгээр холбогдож, чухал илтгэл тавина” гэсэн байна.

 

Эх сурвалж: Xinhuanet


Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дээд түвшний уулзалтад цахимаар оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188