Японы эрх баригч намын тэргүүнээр Суга Ёшихидэ сонгогдож, шинэ Ерөнхий сайд тодорлоо. Чамгүй урт хугацаанд засагласан Абэ Шинзогийн халааг авах тэрбээр улс төрд олон жил зүтгэсэн, тууштай, эрх баригч нам дотроо нэр хүндтэй нэгэн. Гэвч Ёшихидэ дэлхий дахинд дэгдсэн цар тахал, эдийн засгийн хүндрэл, олимпын наадам, гадаад харилцааны асуудлууд зэрэг амаргүй сорилтуудтай нүүр тулна гэж ажиглагчид үзэж байна.
Өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн агаад түүний нэр хүнд өмнө байгаагүйгээр унасан үетэй энэ нь давхацлаа. Өнгөрсөн сарын 23-нд “Kyodo”-гоос танилцуулсан судалгаанаас харвал Абэ Шинзогийн Засгийн газрын рейтинг 36 хувиар унасан байна. Хоёр дахь удаагаа засагласнаас хойш түүний нэр хүнд ийм дор унаж байсан удаагүй. “Yahoo News Japan”-аас явуулсанАбэгийн засаглалыг 10 оноогоор дүгнэх санал асуулгад 294 882 хүн оролцсоны 34.6 хувь нь хамгийн доод буюу нэг гэсэн үнэлгээг өгсөн бөгөөд 17.4 хувь нь дээд буюу 10 гэсэн үнэлгээг өгсөн байна.
Мөн NHK телевизийн тоймчдын онцолж буйгаар урт удаан хугацаанд засагласан Абэ Шинзогийн Засгийн газрын үед эдийн засаг зогсонги байдалд орж, татвар нэмэгдсэн нь иргэдэд хүнд туссан гэнэ. Нөгөө талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хэт нөхөрсөг харилцаа тогтоосон, Оростой хийсэн удаа дараагийн хэлэлцээр амжилтгүй болсон зэрэг шалтгаанаар эрх баригч намын нэр хүнд ч доошилсон гэж тэд онцолж байна.
Ерөнхий сайдын албыг хаших Суга Ёшихидэгийн сул тал нь гадаад харилцаа, бодлогын талд туршлагагүй, олон улсын удирдагчидтай Абэ шиг нээлттэй, ил тод харилцаж чадахгүй байж магадгүй гэсэн болгоомжлол юм. Тэр тусмаа Абэ Шинзогийн үед газар нутгийн маргаантай асуудлыг шийдэхэд ахиц гараагүй, БНСУ-тай харилцаа нь эрс хүйтэрсэн. Үүнтэй зэрэгцээдАНУ болон Хятадын худалдааны дайн болон эдийн засгийн асуудалд Токио “холбох гүүр” болж чадаагүйгээр үл барам хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хандсан зэрэг гадаад харилцааны ноцтой алдаа, асуудал гарч, тэр нь Суга Ёшихидэгийн үед даамжирч магадгүй.
Японы “Асахи” сонин “Ерөнхий сайд Абэ мухардалд орсон “Абэномик”-ийг замын дундаас хаяж байна” гэсэн нийтлэл гаргасан. Түүний засаглаж эхэлсэн эхний жилүүдэд хамгийн их найдвар төрүүлж, ажиглагчдаас өөдрөг таамаглал сонсожбайсан эдийн засгийн стратеги өдгөө мухардалд орж байна гэж уг нийтлэлд онцолж байв. Дефляцын түвшин хэвээр, цалингийн хэмжээ өсөөгүй, баян хоосны ялгаа улам нэмэгдсэн гэхчилэн эдийн засагч, нийгэм судлаачдын сэтгэлийг түгшээсээр буй асуудлууд дээр одоо коронавирусийн халдвар, цар тахлаас улбаатай эдийн засгийн хүндрэл нэрмэж магадгүй нь. Цар тахлаас өмнө, 2019 онд Японы ДНБ-ий бодит өсөлт шинжээчдийн таамаглаж байснаас бага буюу дөнгөж нэг хувьтай байсан. Энэ онд дээрх үзүүлэлт өснө гэх найдвар бага. Ажил эрхлэгчдийн цалин хөлс нэмэгдэхгүй буйгаас худалдан авах чадвар суларч, энэ нь эргээд бизнес, үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөлөх төлөвтэй.
Абэгийн гаргасан хамгийн том алдаа нь улс төрийг хувьчлах гэсэн хандлага гэж сөрөг хүчнийхэн шүүмжилдэг. Сайд нарыг томилох, чухал албан тушаалтай холбоотой шийдвэрүүд дээр үүнийг ажиглаж болно. Улс төрийн нөлөөгөө бэхжүүлэхдээ “Сакура таашаагчдын нийгэмлэг” гэх мэт хачирхалтай, ойлгомжгүй байгууллага, нэгдэл байгуулдаг нь эрх баригч намыхны ч гайхашралыг төрүүлдэг гэх. Парламентад сөрөг хүчний төлөөллийн тавьж буй асуулт, дэвшүүлсэн асуудлыг үл хайхардаг нь ч шүүмжлэлийн бай болдог байлаа. Энэ мэт улс төрийн ойлгомжгүй тактик, хувийн чанартай тоглолт нь ганц Абэ Шинзогийн ч бус, эрх баригч намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөөр ирсэн.
Ерөнхий сайдаар ажиллахдаа залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлсэн боловсролын тухай хууль баталж, Америктай хүйтэрсэн байсан харилцаагаа сэргээн, улсын аюулгүй байдлыг хамгаалах олон чухал шийдвэрийг гаргасан Абэгийн халааг юутай ч Суга Ёшихидэ авлаа. Өмнөх Ерөнхий сайдын үед шийдэгдээгүй олон асуудлыг тэрбээр хэрхэхийг харах үлдлээ.
| Абэгийн үлдээсэн “өв” буюу шинэ Ерөнхий сайдын сорилт |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |