Зарим улстөрч, төрийн өндөр албан тушаалтан ЖДҮХС, ХААДС зэрэг төрийн санг “тонож”, Хөгжлийн банкийг “хоосолсон” нь багадаж, эрх мэдэл, танил талаа ашиглан хүүхдүүдээ гадаадын сургуульд зээлээр сургаж, Боловсролын зээлийн санг “цөлмөх” болсон талаар бид өмнөх дугаартаа хүргэсэн. Тэгвэл энэ удаад энгийн иргэдийн хүүхдэд ч олдох байсан боломжийг булаасан болон БЗС-гаас зээл авсан эрх бүхий албан тушаалтнуудын хүүхэд гадаадын жижиг, нэр хүндгүй сургуульд сурсан болж диплом авч ирээд, боловсролын чанараа, гадаадад сурч байгаа оюутнуудынхаа нэр нүүрийг ч “хөөдөж” байгаа хэдэн жишээг ил болгож байна.
УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн хүү Мөнхдэмбэрэл 2009 онд гадаадад магистр, докторт суралцахаар Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авчээ. Ингэхдээ зээлийн эргэн төлөх хугацаагаа журамдаа тусгалгүй зээл авсан бөгөөд хоёр жил Япон дахь Ази, Номхон далайн их сургуульд Ази, номхон далайн менежментээр мэргэжил дээшлүүлчихээд ирсэн аж.
.jpg)
Л.Мөнхдэмбэрэл өмнө нь Шихихутаг их сургуулийг хуулийн чиглэлээр төгсөж, тус сургуульдаа магистрын зэрэг хамгаалжээ. Улмаар БЗС-гаас зээл авч сурсан Ази, Номхон далайн их сургуулиа төгсөж ирээд Их Британийн Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын зөвлөхөөр ажиллах болсон байна. Л.Мөнхдэмбэрэл 2020 онд мэдүүлсэн ХОМ-тээ 188 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 79 сая төгрөг, 505 сая төгрөгийн хоёр орон сууц, гарааш, 15 сая төгрөгийн “Toyota Rush - 1” автомашин, 10 сая төгрөгийн газартай, дотоодод 409 сая төгрөгийн хадгаламж, гадаадад 1.9 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр “Язгуур капитал ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг юм байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин Улсаас авчраад буй УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн охин ч БЗС-гаас “дутсангүй”. Т.Бадамжунайгийн охин Оюунбилэг нь гадаадад магистр, докторын зэрэгт суралцахаар 32 мянган ам.долларын зээл авчээ. Б.Оюунбилэг Канадын Ватерлоогийн их сургуульд аялал жуулчлалын бодлогын чиглэлээр хоёр жил суралцаж төгссөн ч БЗС-гаас авсан зээлийн эргэн төлөлт нь үлдэгдэлтэй, “чанаргүй” зээл болоод байсан аж. Харин БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдэгдэл хийж, БЗС-гийн мэдээллийг болгосноос хэдхэн хоногийн дараа зээлээ төлж, БЗС дээрх мэдээллээ засуулсан байна.
.jpg)

Тайлбар: Б.Оюунбилэг хувь эзэмшдэг "Арума" ХХК-ийн кофены үйлдвэр дээр
Б.Оюунбилэг нь өдгөө эх орондоо ажиллаж, амьдарч байгаа бөгөөд “Алтан хот ББСБ” ХХК, “Арума” ХХК, “Дармадари” ХХК, “Танан сэтгэл” НҮТББ, “Түрүү таван эрдэнэ” ХХК, “Фасткомфорт” ХХК, “Эс Эм Ай Ти” ХХК-д хувьцаа эзэмшдэг. Үүнээс ашгийн зорилгоор гадаад валютын худалдаа, зээлийн үйлчилгээ үзүүлдэг “Алтан хот ББСБ” ХХК-д НИТХ-ын дарга Ж.Батбаясгалантай хамт хувьцаа эзэмшдэг юм байна. Харин НИТХ-ын даргаар ажиллаж буй Ж.Батбаясгалан нь Т.Бадамжунайг УИХ-ын гишүүн байхад туслах, зөвлөхөөр нь ажиллаж байсан намтартай нэгэн аж.


МХЕГ-ын дэд дарга асан Г.Сугарбатын хүү гадаадын их сургуульд бакалаврт суралцахаар БЗС-гаас 110 мянган ам.долларын зээл авчээ. Тодруулбал, Сугарбатын Хүслэн нь Америкийн Калифорнийн их сургууль Беркелид эрчим хүчний инженер мэргэжлээр дөрвөн жил сурахаар 110,388.99 ам.долларын зээл авсан байна. Өдгөө С.Хүслэн Беркелид суралцаж байгаа бөгөөд сургуулийнхаа оюутны холбоо, олон улсын оюутны холбоо зэрэг холбоо, клубийн гишүүн аж.
.jpg)

Цагтаа ЖДҮ-гийн дуулианд ч нэр холбогдож явсан УИХ-ын гишүүн Х.Баделхан БЗС-гийн зээлээс ч хоцроогүй юм байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баделханы охин Арна гадаадад магистр, докторт суралцахаар БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл авчээ. Уг зээлээр Б.Арна нь Америкийн Де Врайсийн их сургуульд төрийн захиргааны удирдлагын чиглэлээр хоёр жил сурсан аж.
.png)

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
| БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН “ХУЛГАЙ” БУЮУ ТОМЧУУДЫН ХҮҮХДҮҮДИЙН ТЭТГЭЛЭГ – II |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |