УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат хууль хяналтын байгууллагад ээрэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэр “Бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулна. Өндөр настай ээжийгээ асарна” гэх утга бүхий өргөдөл бичиж, бүрэн эрхээсээ татгалзаж, бүр мөсөн чөлөөлөх өргөдлөө өгснөө сошиалаар зарлаад, БНСУ-ыг зорьж байлаа. Хэсэг хугацаанд сураг алдарч, “Ж.Мөнхбат хаана нуугдсан бэ. Шувуу ажиллагаагаар шүүрүүлэх үү” зэрэг асуулттай зэрэгцээд “Би зугтаагүй, эх орондоо ирээд, хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа. АТГ-т өөрөө ирээд мэдүүлгээ өгчихлөө” гэж гэрэл зургаа цахим хуудастаа байршуулж, Монгол ирснээ тунхаглаж харагдана лээ. Тэгвэл гишүүн асан Ж.Мөнхбатын хэрэг “хүндэрч” сураг дуулдлаа.
Эхнэртээ гар хүрдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, казино тоглодог, амласан амлалтаасаа буцагч, Архангайн хулхи гишүүн, шүлэгч гээд нэрнээсээ илүү олонд танигдсан гуншинтай УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татаад байгаа. Өөрөөр хэлбэл, дээрх гуншин дээр нь яллагдагч, нүүрсний хулгай гэх хоёр нэр нэмэгдчихээд байгаа гэсэн үг л дээ.

Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, нүүрсний хулгайн мөнгийг хууль бусаар угаасан байж болзошгүй ноцтой схем хууль хяналтын байгууллагынхны мөрдөгчдийн гарт очиж, түүнийг шалгаж байгаа гэх. Шалгаж, тогтоосны үндсэн дээр хэргийг прокурорт шилжүүлж, яллах дүгнэлт үйлдсэн гэх юм билээ. Тодруулбал, түүний хамгийн ойрын нотолгоо нь шадар туслахыг нь хуулийнхан дуудаж, байцаагаад, баттай баримт, ноцтой сэжүүр олсон гэх. Нүүрсний хулгай гэх хэргээс өөрөө өөрийгөө “мулталж”, араа хамгаалуулж ирсэн Ж.Мөнхбат энэ удаад аргагүй байдалд орж, халхавч хийсэн схем нь задарсан гэх сураг гараад удаж байгаа.
Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүйг гэрчлэх хамгийн ойрын жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Д.Ариунболд болоод буй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилоход Ж.Мөнхбат хамгийн гол үүргийг гүйцэтгэж, захирал болсон цагаас нь хойш нүүрсний хулгайн хэрэгт гар бие оролцож эхэлсэн гэх цуу яриа олны дунд олон жил ам дамжин яригдсаар ирсэн. Улмаар Ж.Мөнхбатын багын найз, бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуутай хамтарч нүүрсний салбараас хулгайлсан мөнгөөрөө “Жаргалант” хотхонд хаус хотхон барьсан байж болзошгүй баримтыг “Эргэлт.мн” мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс дэлгэсэн билээ. Уг мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хахуулиар авсан хэдэн тэрбум төгрөгөөрөө казино тоглосон байж болзошгүй баримтыг хууль хяналтын байгууллагынхан олсон гэнэ. Өөрөөр хэлбэл, казинод нугасгүй Ж.Мөнхбат хахууль авч, мөрийтэй тоглосон байж болзошгүй гэсэн үг л дээ. Гэхдээ хахуулийн мөнгө нь хэдэн зуун саяаар биш, хэдэн тэрбум төгрөгөөр яригдаж байгаа бололтой. Үүнээс улбаалаад, Ж.Мөнхбатад хахууль өгсөн хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан дуудаж, мэдүүлэг авах ажил өрнөж байгаа гэнэ.
(1)(1).jpg)
Ж.Мөнхбат анх 2007 онд тухайн үеийн МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намынхаа ах нар, нөлөө бүхий бизнесменүүдийг дагаж Солонгост очоод, Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр “ховх” казинодсон дуулианд холбогдож байлаа. Дараа нь 2016 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа аймаг, дүүргийн Засаг дарга нарыг Солонгост аваачиж, казиногоор зочлуулсан гэгдэж байв. Дараахан нь 2017 онд тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой Солонгосын “Парадайз” казинод тоглож “булагнасан” гэх бичлэг зураг нь цацагдаж, сошиалаар нэг шуугьж байлаа.
Ж.Мөнхбатын БНСУ руу зорчсон тасалбар нь хуудас дүүргэж, казинодсон мөнгө нь улсын төсвийг дүүргэж байгаа гэх. Ямартай ч Ж.Мөнхбат дахин нэг зүйлээр шалгаж байгаа гэнэ.
| УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.МӨНХБАТ ХАХУУЛИЙН МӨНГӨӨРӨӨ КАЗИНО ТОГЛОЖЭЭ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |