Мазаалайн нутгаас сонгогдож, төрийн түшээ болсон гишүүн нь мазаалайг хүн, амьтны хөлөөс дайжиж, эзгүй хээр говийн гүнд амьдардаг гэдгийг мэдэхгүй болохоор яалтай ч билээ дээ. Хэлэх ч үг олдохгүй байна.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын нүд “сохорчээ”, үнэндээ. Мөнгө улаан, нүд цагаан гэгч л болж байх шиг байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Нарансэвстэйн боомтыг сэргээхээр улайрч, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан даруйдаа хуульд тусгуулж орхилоо. Гишүүн болсноосоо хойш Нарансэвстэйн боомтыг сэргээж, Мазаалайг устгах ажиллагаа нь эрчимжүүлэв. Тэр санасандаа хүрэх нь. Харин хэдэн мазаалайн амь хутганы ир, зэрлэг ан, амьтны сүүлчийн өлгий нутаг сүйрэх замдаа орж байна.
О.Амгаланбаатар гишүүн Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийх үедээ “Та нар дунд мазаалай харсан хүн байна уу. Нарансэвстэйн боомтыг нээж, автозам тавьснаар хавтай, мазаалай сүйд болно гэж эрдэмтэд ярьж байгаа юм. Яах вэ дээ, мазаалайгаар тэжээлгэж, гадаад, дотоодоос санхүүжилт авдаг хэдэн эрдэмтэн байдаг юм шиг байна. Яг үнэндээ мазаалайгаа өөрсдөө ч хараагүй. Би Цогт сумын иргэдээс асуусан. Мазаалай харсан хүн байхгүй байна лээ. Энэ дотор сууж байгаа хүмүүсээс хэд нь мазаалай харсан бэ. Гараа өргөцгөө дөө. Ганцхан хүн л байх шиг байна. Энэ хүн чинь Цогт сумын Баянтоорой багийн захирагчаар насаараа ажиллаж байгаа юм чинь аргагүй байх. Харин Цогт сумын Засаг даргаар хоёр, гурван удаа улирч ажиллаад, одоо аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуянгаас асуухад “Насаараа би Засаг даргаар ажилласан. Нэг ч мазаалай хараагүй” гэж байна лээ. Хэдэн жилийн өмнө тоо толгой нь 2000 гарч байсан хавтгай өнөөдөр 600 толгой болоод байна. Дархан цаазат газрыг хамгаалаад байгаа юм бол яагаад хавтгай, ан амьтны тоо буураад байгаа юм бэ” гэж ярьсан нь иргэдийн эгдүүцлийг хүргэв.
Харин энэ талаар бид Цогт сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Насанбуянтай холбогдож, тодрууллаа.
Тэрбээр “Мазаалай харсан уу” гэж асуулаа. Би мазаалай нэг ч удаа харж байгаагүй. Үзээгүй, хараагүй юм чинь худлаа ярилтай нь биш дээ. Харин зурагт, сонин, камераас харсан уу гэвэл харсан. Тэрийг би ч, чи ч харсан байлгүй дээ. Би Цогт сумын Засаг даргаар найман жил ажилласан.. Харин одоо аймгийн ИТХ-ын даргаар сонгогдоод байна. Би Нарансэвстэйн боомтыг сэргээн нээхийг дэмжиж байгаа” гэлээ.
О.Амгаланбаатар гишүүний гар, хөл Говь-Алтай аймагт ажиллаж, харин тэр өөрөө Улаанбаатар, урд хөршийн дунд ажиллаж байгаа бололтой.
Монголын эдийн засаг Алтайн нуруунд санаархаж, алтанд шунасан улстөрчдийн “захиалга”-аар зэрлэг ан, амьтдыг аюулд оруулахаар улайрч байгаа тод илрэл нь энэ. Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн урд хилээр автозам байгуулж, Нарансэвстэйн боомтыг сэргээх ажил ид өрнөж байна. Хамтарсан Засгийн газрын балаг эхнээсээ ил болж байгаа нь энэ. 32 жилийн өмнө нээгдээд, хаагдсан Нарансэвстэйн боомтыг сэргээх нь хавтгай, мазаалай тэргүүтэй амьтдыг “чихмэл” болгохтой адил хэрэг л дээ, үнэндээ. Энийг улстөрчид ойлгохгүй, орон нутгийн удирдлагууд хөхүүлэн дэмжиж байгаа нь тун ч харамсалтай.
| МАЗААЛАЙН НУТГААС УИХ-Д СОНГОГДСОН О.АМГАЛАНБААТАР ГИШҮҮН МАЗААЛАЙГ УСТГАХААР НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ НЭЭЛГЭХЭЭР УЛАЙРЧ БАЙНА |
|
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
ИРГЭД: Мах, гурил, мөнгө үлдвэл ногоо гэсэн дараалалтайгаар худалдан авалт хийж байна
2026-11-03 19:23:56
Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
2026-11-03 18:48:04
Г.Жамбалдорж, М.Дорж, Т.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв
2026-11-03 18:46:39
С.Лхагвасүрэн, “Праймер” ХХК нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
2026-11-03 18:44:08
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |