-Танай гэр бүлд маш харамсалтай зүйл тохиолджээ. Юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Би эмээ, аав, ээж, ах, хоёр дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг. Ээж минь тавдугаар сарын 9-ний өдөр вакцины цэг рүү “Төрсөн хүнд вакцин хийж болох эсэхийг асуугаад ирье. Халдвар авахаасаа өмнө эртхэн тариулчихсан нь зүгээр байх” гээд явсан юм. Очоод вакцин хийж байсан эмчээс нь “Төрөөд нэг сар болж байгаа хүн вакцин хийлгэж болох уу” гэж асуусан юм билээ. Эмч нь “Сар болчихсон бол болно. Вакцинаа хийлгэ” гэж хэлсэн гэсэн. Тэгээд вакцины нэгдүгээр тунгаа тариулаад гэртээ ирсэн. Вакцин тариулсан өдрөө хариу урвал илрээгүй, зүгээр байсан. Гэтэл маргааш орой нь гэнэт бурхан болчихлоо. Бидэнд маш хэцүү байна. Тавхан минутын өмнө дүүг минь хөхүүлээд, “Миний охин дүүгээ тэвэрч бай. Ээж нь гарч, нойл орчихоод ирье” гээд яваад эргэж ирсэнгүй.
“Төрөөд нэг сар болж байгаа хүн вакцин хийлгэж болох уу” гэж асуусан юм билээ. Эмч нь “Сар болчихсон бол болно. Вакцинаа хийлгэ” гэж хэлсэн гэсэн.
-Тухайн үед бие нь өвдөж байгаа шинж тэмдэг ажиглагдаагүй юү. Бие нь зүгээр байсан юм уу?
-Инээгээд, бидэнтэй юм яриад зүгээр байсан. Гэхдээ өөрөө өвдөж байна гэдгээ бидэнд хэлэхгүй нуугаад байсан байж магадгүй. Өндөр настай эмээгийн даралт нь ихсэж, санаа нь зовох байх гэж бодсондоо бие нь өвдөж байгаагаа хэлээгүй юм болов уу. Бид үнэхээр юу ч мэдэхгүй байна.
-Ээжийнх нь бие өвдөж, эмчийн хяналтад байдаг байсан уу. Хууч өвчтэй байгаагүй юу?
-Үгүй ээ. Эрүүл байсан гэдгийг нь илтгэх бичиг баримт байгаа. Төрөхдөө эмчийн хяналтад байж, эрүүл мэндийн карт дээр нь бүх зүйлийг нь бичсэн байдаг. Харин даралт нь ихсэж, байнга даралтны эм уудаг байсан. Төрөх үеэр хордлого өгч, даралт нь ихэсдэг болсон юм. Төрснөөсөө хойш бие нь эрүүл, эмчид үзүүлж байгаагүй.
-Вакцин хийлгэх үедээ даралтыг нь үзсэн юм болов уу?
-Ээжийн хэлснээр бол даралтыг нь үзээгүй, асуумж бөглүүлсэн гэсэн. Тухайн үед хамт байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.
-Гэрээсээ гараад ухаан алдаад уначихсан байсан юм уу?
-Урьдчилсан байдлаар юунаас болж нас барсныг нь хэлсэн үү. Ээжийнх цогцсыг нь та нарт өгсөн үү?
-Шүүх шинжилгээний дүгнэлт нь 14 хоногийн дараа гарах юм билээ. Урьдчилсан байдлаар тархины цус харвалтаас болж амиа алдсан гэсэн. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Бидэнд ээжийн минь цогцсыг өгөөгүй байгаа. Аав өнөөдөр (өчигдөр) албаны хүмүүстэй очиж уулзсан. “Цогцсыг нь чандарлах шаардлагатай гэж байна” л гэж хэлсэн. Аав минь сэтгэл санааны хямралтай байгаа учраас юу ч ярихгүй байгаа.
-Нялх дүү нь ямар байна вэ?
-Миний дүү ээж нь байхгүй болохоор байнга уйлж байгаа. Мөөмөө санаад байх шиг байна. Нэмэлт тэжээл ууж байгаа. Нэг сартай, найман настай дүүд минь үнэхээр хэцүү байна. Би арванхоёрдугаар ангиа энэ жил төгсөнө. Ах минь одоо дөнгөж 20 настай. Бид яах учраа олохгүй үнэхээр хэцүү байна. Эрүүл байсан ээж минь вакцин хийлгээд л нас барчихлаа. Бидэнд тохиолдсон зовлон олон хүнд битгий тохиолдоосой гэсэндээ энэ бүхнийг ярьж байна.
| Талийгаач Ш-ийн охин Ш.НАНДИНДУЛАМ: Нялх биетэй ээж минь вакцин хийлгээд нэг хоноод, нас барчихлаа |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |