Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний байгуулсан засгийн газар он гарангуут “ТАРААСНАА ТАТАХ” бодлого явуулаад эхлэв. Өнгөрсөн хугацаанд Цар тахлын тухай хуулиар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тогтоол шийдвэрүүдийн нэг нь хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг 100 мянга болгоод байсан. Уг шийдвэрийг үргэлжлүүлэн хүүхдийн мөнгийг 100 мянгаар хэвээр үлдээв. Гэхдээ үлдээхдээ нөхцөлтэй. Талыг нь бидэнд үлдээгээд талыг нь ав гэдэг нөхцөл гаргаад ирэв. Нэг л танил тактик. Төлсөөр ирсэн, төлж ч байгаа өнөөх л олон шимтгэл, албан татвар, суутгалууд. Бичилт хийлгээд л байдаг болохоос гар дээрээ тавиад, амандаа хүлхээд, биедээ наасан юмгүй л яваа улсдаа бид. Одоо ойлгож байгаа биз. Яг энэ зарчмаараа таны хүүхдэд ирээдүйн хуримтлал үүсгэлээ гэж хошгоруулаад цаасан дээр бичсэн хэдэн тоо л харуулахаар зэхэж байна. 18 нас хүртэл нь гар хүрч болохгүй гэдэг нь бидний төлдөг НДШ- ийг таныг өндөр настай болохоор өгнө өө гээд л бичээд байдагтай агаар нэг сонсогдож байгаа биз.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний байгуулсан засгийн газар он гарангуут “ТАРААСНАА ТАТАХ” бодлого явуулаад эхлэв

2016-2021 оны хооронд таван жилийн дотор дундаж цалин 122 мянган төгрөгөөр нэмэгдсэн болов ч дагаад бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. Жишээ нь: хонины цул мах 2016 онд 5100 төгрөг байсан бол 2021 онд 11000 төгрөг болтлоо өссөн. Шатахууны үнэ бүтэн нугаларчихсан. Дагаад бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Сая төгрөгийн орлоготой гэр бүл ийм цаг үед хангалуун амьдарч чадаж байгаа гэж үү?
Өнөө маргаашдаа юу идэхээ мэдэхгүй хөнжил дотроо чичрээд хэвтэж байгаа хэдэн мянган хүүхэд байдгийг тэд мэддэг юм болов уу? Яг үнэндээ хүүхдийн мөнгө рүү дайрах нь хамгийн ядсан арга. Хүүхэд бол улсын хамгийн үнэтэй капитал. Гэтэл тэдэнд өгнө гэснийгээ хуримтлал нэрийдлээр өөрсдөдөө татах гэж байдаг. Нэг тоо хэлэхэд, Монгол Улсад бүтэн өнчин 2994 хүүхэд байдаг. Тэд өөрсдөө хүүхдийн мөнгөө авдаг. Харин хагас өнчин 35016 хүүхэд бий. Тэдэнд хүүхдийн мөнгө нь илүүдээгүй.

Энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгоно, гэхдээ ЗӨВХӨН ХҮСЭЛТ ӨГСӨН ТОХИОЛДОЛД ШҮҮ. ХҮСЭЛТ ӨГӨӨГҮЙ БОЛ АВТОМАТААР ШУУД УЛС ХУРИМТЛАЛ НЭРТЭЙГЭЭР Төрийн санд өнөөдрөөс бичилт хийж эхэлнэ. Хянах, үзэх, харах боломжгүй. Өсөх үгүйг нь ч мэдэхгүй. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хүссэн хүсээгүй бүгд автоматаар хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ. Энэ бол талыг нь маньдаа өгчих өө. Талыг нь чи авчих аа л гэсэн үг. Түүнчлэн, цар тахлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог 180 мянган төгрөгийг нэмж 280 мянга болгоод байсан. Гэвч 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон. Нийгмийн нэн шаардлагатай эмзэг бүлэг болох хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмждээ төр гараа дүрээд эхэллээ. Дараагийн самрах сан нь аль сан байх бол доо.
| Хүүхдийн 100.000 төгрөгөөс хагацлаа, баяртай… |
|
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |